x

Манайхаан, зугтаарай! Цаана чинь, манайхан.

“Манайхан”-д алуулах “манайхан”

-фельетон-

Талбай дүүрэн манайхан. Манай хэд “Манайхныг огцруулахаас нааш манайшихгүй” гэдгээ хэлж байна. Манайхан ч өмнөөс нь гүрийж “Май, чи” гэх маягтай. Ордонд бас манайхан. Манайхангүй газар ч алга. Манайхнаар дүүрээд, манайхан ч дүүрчээ, дүүрч!

Ер нь бол “Манайд юу болж байна вэ” гэж үү? Танд “Манайхан манайхантай нийлээд манай хэдийг майлуулж байна аа” гэж хариулмаар байна.

Манайхан ч гэж манайхан. Манайхантай үзэж тарахын оронд манайхантайгаа алалдаг нь юу ч билээ. Монгол хүн болсон хойно, манайхантайгаа манайшихад хэцүү байгаа л байх даа.

Манайхаас гараад л манайхантай нийлчих юм. Тэгснээ манайхаас гарлаа гээд манайд орж ирээд суучих юм. Манай талын манайх нь алин ч юм бэ, манайхаас явсан манайх гэж хэн ч юм бэ, чөтгөр бүү мэд. Чөтгөр ч өөрөө мэдэхээ больсноо хүлээж байна лээ.

-Манайхаан, харав уу? Манай хэн манай манай хэнийг манайхаас хөөгөөд л. Манай хэн нь манайхаас урваж манайд ороод л, айн? “Манайхыг манайхаар соливч манайх болдоггүй” гэдгийг мэдмээр л юмсан, манай хүн. Манайхныг манайхан “Мах идүүлэвч манайшихгүй” гэсэн нь манайхныг манайшуулах гэж махаа идсэн хүний мах...гэнэ ээ, хадуурчихлаа. “ Үг” л байх даа.

За яахав, Манайхан л их хожиж байх шив дээ. Гэхдээ манайхан баярлах хаа байсан юм бэ? Манайхан байгаа цагт манайхан тийм амар жаргахгүй ээ. “Манайд манайхан байгаа цагт манайх манайх биш ээ” гэж манай хэн хэлсэн байгаа юм шүү.

Манайхан ч манайхныхаа гарт үрэгдэх нь тодорхой боллоо. Манайхан ч яахав, манай талтайгаа нийлээд малийж л байна. Манайхан нь үнэн царайгаа харуулж, “манайх чинь манайх” гээд эхлэхээр манай хэд яана даа хөөрхий. Яг үнэндээ, манайхны цаанаас манайхан л хатгаж, үймүүлж, зааварлаж байгаа доо. Манайхан нь манайхныгаа самраад дуусахаар манайх болохгүй хаачихав гэж үздэг нь нууц биш.

Манайд төрсөн атлаа “манайх” гээд явдаг манайхан ч олширчээ. Гэхдээ, манайхан байгаа цагт “манайх ялах” ч бас хол шүү, хол. Ганц найдах юм манайхан л байна. Дахин хэлье “Манайд манайхан байгаа цагт манайд ялахгүй ээ” гэдгийг.

Нэг үеэ бодвол “Манайхан ирнэ” гэж манайхныг Мангаагаар айлгах нь багасч дээ. Үнэндээ бол манайхан биш, харин манайхан өөрснөө ирэх гээд байгааг мэддэг болоод байх шиг. Бас Мангаа л өөрөө “Мангаа ирлээ” гэж мангаадаад байгаа нь ч харагдах болж.

Гэхдээ л “Манайхангүй манайх” хөдөлгөөнийнхэн “манайхныг манайд оруулахгүй. Харин манайхныг манайд урьж авчирья”, “Манайд манайхан эзэн суувал манайхан хөөгдөнө” гэдэг хэвээрээ байна. Манай тусгаар тогтнол манайдаа л баймаар байхад чинь заавал манайхаас хамааралтай болгох гээд, манайхан ч ёстой манайхан юм аа.

Манай манайхан “Манайх манайх байхаа больсны 100 жилийн ой”-г манайд тэмдэглэв дээ, саяхан. Үнэндээ л, манайхан чинь манайд ирээд “малгай тавьсан юм чинь манайх чинь манайх боллоо” гээд суусны л ой шүү дээ. 

Манай талынхан ч манай талын дотоод хэрэгт их орж байна оо. Манайхыг дотоод хэрэггүй болтол нь дотоод хэрэгт нь ороод байна уу гэж заримдаа бодогдмоор. 

Сүүлдээ, “Манайх ялахын хэрээр л манайх ялагдаад” байгааг ерөөсөө ойлгохоо байлаа даа. Хаашаа л харна, манайхан дүүрэн хэрнээ манай гэх хүн ерөөсөө байдаггүй. Дээхнэ, “Манайх яллаа” гээд байхаар үнэмшээд хөөрөв дөө. Тэгсэн чинь “манайд л ялсан” байжаажүү?

Манайхан гэж хэн юм бэ, ингэхэд? Зүгээр л асуусан юм. “За тэр, манайхаан. Энд нэг манай хүн байна” гэж орилохоосоо өмнө энийг нэг бодоорой. 

Манайхан “Зөвхөн манайхантай манайх” байгуулах гэж зүтгэхийн хэрээр, “манайх өөрөө манайх биш” болоод байгаа нь сонин санагдахгүй байна уу?

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 40 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 45 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 51 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 53 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 55 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 55 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 55 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 55 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 59 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 59 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 2 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 2 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 57 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 57 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 17 цаг 0 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 1 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 15 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 17 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 18 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top