x

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнг СЕХ УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд хоёр хонож байна. Хуулийн дагуу СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор гишүүд тангаргаа өргөх ёстой. Тиймээс энэ долоо хоногийн нэгдсэн чуулганд Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөх юм байна.

Гэвч энд хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг зүйл байна. Энэ нь СЕХ сонгогчийн ирц хүрээгүй буюу хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн мэдүүлж Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал.

Тодорхой хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хуульд заасан доод хэмжээ буюу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувьд хүрсэнгүй. Хоёр удаа явуулсан санал хураалтын үр дүнд Хэнтийд сонгогчдын 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь нь саналаа өгч, олонхи буюу 52 хувиас илүү нь сонгууль өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг олонхиороо сонгож байгуулах ардчиллын зарчим алдагдсан гэсэн үг. Олонхи нь хүсээгүй үр дүн, цөөнхийн дарангуйллыг бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд сонгууль явуулахдаа ирцийн босго тавьдаггүй практик байдаг ч манай улсын хувьд нэгэнт хуулиар тогтоочихсон зүйл. 

Гэтэл СЕХ илт хууль зөрчин ирцгүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.4, 78.5-ыг үндэслэсэн нь бүхэлдээ хуулийн зөрчил үүсгэв.  

Учир нь хуулийн 78.4 “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно” гэсэн нь хуулийн 78.2-т заасан “сонгогчийн эрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь санал өгсөн байх” буюу сонгогчийн ирцийг бүрдүүлэх, сонгууль хүчин төгөлдөр болох тухай заалт юм. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц 50 хувьдаа хүрсэнгүй.

Хоёрдугаарт хуулийн 78.5 “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох” тухай заалт нь сонгогчийн ирц бүрдэж, сонгууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн нь ялагч болох тухай заалт. Тэр тусмаа нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд нэмэлт санал хураалт явуулах /78.1/, нэмэлт санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болох /78.5/ тухай шал өөр хуулийн зохицуулалт. Сонгууль нь хүчин төгөлдөр болоогүй, сонгогчийн ирц бүрдээгүй байхад ялагчийн тухай яриа байж болох уу?

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг парламентаар хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байхыг хүсье. Хэдийгээр сонгууль зохион байгуулсан байгууллага нь алмай, залхуудаа хуулиа зөрчсөн байж болох ч түүний шийдвэрийг хэлэлцэх үүрэгтэй УИХ, парламент нь өөрөө баталсан хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.

Тэгээд ч СЕХ-ны хууль зөрчсөн энэ шийдвэрийн талаар хараат бус хуульчид ажиллаад эхэлчихсэн, Үндсэн хуулийн Цэцэд зарга, маргаан үүсгээд явж байгаа юм байна. Хэрвээ СЕХ-ны хууль зөрчсөн тогтоолыг УИХ нь баталгаажуулаад явчихвал хариуцлагыг СЕХ биш, УИХ хүлээж таарна. Цэцийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч ч хориг тавьж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс ар араасаа хуулийн үр дагавартай олон асуудал үүсгэхгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрийн зүгээс СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийг зогсоож өгнө үү!

Үнэн гэвэл эрх баригч намын эрх мэдэл багадаагүй. Парламентад эзэлж байгаа суудал нь олдсон уу гэхээс цөөдөөгүй. Ийм байхад хоёрхон суудлын төлөө хуулийг гууль болгох, Үндсэн хуулийн зарчмыг уландаа гишгэх хэмжээний өлөн байж болохгүй.

Хэрвээ СЕХ-ны энэ удаагийн шийдвэрийг УИХ баталгаажуулчихвал дараа дараачийн сонгуулиудаар жишиг болж тогтоод сонгогчийн эрх хог дээр хаягдаж, төрийн эрх барих байгууллагаа олонхиороо сонгож байгуулдаг Үндсэн хуулийн зарчим устаж үгүй болно. Сонгуулийн хуульд ирцийн босго тавьж өгсний цаад зорилго нь сонгогчийн "сонгохгүй байх эрхийг" ч бас баталгаажуулах явдал. Ирц 50 хувьдаа хүрэхгүй бол "энэ нэр дэвшигчдийг олонхи нь дэмжихгүй байгаа юм байна" гэж үзээд сонгуулийг хүчингүй болгодог.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.41.18)
    Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа үзүүлэлт болохоос биш тухайн 2 хүнийг дэмжихгүй байгаа даа биш ээ!
    2021 оны 10 сарын 22 | Хариулах
  • irgen (66.181.180.215)
    irts hureegui songuuliar yalna gej yu baihav dee
    2021 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Ирц хүрээгүй байхад тангараг өргөж болохгүй
      2021 оны 10 сарын 20
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 36 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 47 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 49 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 51 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 51 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 51 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 14 цаг 55 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 14 цаг 55 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 14 цаг 58 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 14 цаг 58 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 53 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 53 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 16 цаг 56 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 16 цаг 57 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 11 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 13 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top