x

У.Хүрэлсүхийн хүссэн төрийн айлчлал “нэг өдрийн” албан айлчлал болж хувирав

Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…

Өнгөрсөн долоо хоног хойд хөршөөс ирсэн хоёр мэдээ анхаарлыг татлаа.

Эхний мэдээ нь энэ сарын 12-13-ны өдрүүдэд болсон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хурал юм. Монголын тал энэхүү хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх ёстой 11 асуудлаас ганцхан асуудал шийдвэрлэж чадаагүй, амжилттай хурал болсон гэж мэдэгдсэн.

Бодит байдал дээр тийм ч амжилттай байсан нь эргэлзэхээр. Улмаар энэхүү Ерөнхий хурлын үр дүнгээс болж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалын асуудал хэрхэн шийдэгдсэн бол?

Аравдугаар сарын 12-ны өдөр товлогдсон хуралд оролцохоор Монголын төлөөлөгчид бүр өмнө 8-ны өдөр ОХУ-ыг зорив. Нислэг нь тэгж таарсан юм гэнэ. Амралтын өдрүүдэд Байгаль нуурын эргээр зугаалах зэрэг “ажил” цөөнгүй.

Ингээд хурал эхэллээ. Хурлаар Монголын талын сонирхож байсан ганц асуудал бол УБТЗ ХНН-ийн Замын даргын асуудал. Нэр дэвшигч Ц.Хүрэлбаатарыг дарга болгооч гэж гуйлаа. Оросын тал хурал эхлэхээс өмнө дарга болгохгүй байх шалтгаанаа дахин тайлбарлалаа. Бүтсэнгүй. Ядаж үүрэг гүйцэтгэгч болгоод өгөөч гэж гуйлаа. Бүтсэнгүй. Монголын тал гол “даалгавраа” биелүүлээгүйдээ бухимдаж хурлын протоколоо зуралгүй Эрхүү хотыг орхин нислээ.

Онгоцны буудалд Монголын талынхан жаахан согтуурхсан тулнэгэн даргыг онгоцонд оруулахгүй гэж жаахан саатсаныг эс тооцвол “ажил дуусав”.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал дууссаны маргааш нь дипломат шугамаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлал бүтэхээр болсон, бэлтгэж эхэлж болно гэх мэдээлэл ирлээ. Гэхдээ У.Хүрэлсүхийн хүсээд байсан төрийн айлчлал биш, “нэг өдрийн” албан айлчлал болж хувирлаа.

Төрийн айлчлал, албан айлчлал хоёрын хооронд их том ялгаа бий. Төрийн айлчлалын үед дагалддаг улаан хивс, цэргийн үлээвэр хөгжим, төрийн дуулал гээд бүх зүйл байхгүй. Онгоцны буудалд дээд тал нь Гадаад харилцааны орлогч сайд угтаж авна. Тэгээд уулзах газарт хүргэж өгөөд л боллоо гэх мэт.

УБТЗ-ын Ерөнхий хорооны хурал, энэ айлчлалын холбоосыг олж харж байна уу? Өнөө жил Орос, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил тэмдэглэж байгаа шүү дээ!!! Манай нэг ерөнхийлөгч Путинд халз уулзалтын үеэр толгойгоо эргэтэл загнуулсан тэр байдал руу орж байгаагаа мэдэж байна уу?

УБТЗ-ын шийдэгдээгүй асуудлыг хүндрүүлэх гэсэн шиг өчигдөр Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайдад өнөөгийн АМГТХЭГ-ын дарга Х.Хэрлэнг Монголын тал УБТЗ ХНН-ийн Замын даргаар томилох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

"РЖД" компанийн удирдлагууд удаа дараа Замын даргад тавих шаардлагаа танилцуулсан. Тэд УБТЗ-д ажиллаж байсан туршлага, УБТЗ-ыг төрийн байгууллагууд болон олон улсын хэмжээнд төлөөлөх чадвартай, хэвлэл мэдээлэлд нэр цэвэр гэсэн энгийн, хэдхэн шалгуур тавьсан.

Оросын тал Х.Хэрлэнг хүлээн зөвшөөрөхгүй байх. Түүний орос хэлний мэдлэгээс эхлээд, энэ салбар дахь туршлагыг чамлана. Тэгээд ч төмөр замын салбарт хоёр улсын үл ойлголцол дээд цэгтээ хүрлээ. УБТЗ-ын 50 хувийг мэдэх РЖД-тэй харилцаагаа муутгасан талаарх мэдээллийг өдөр тутам авсаар байгаа манай Ерөнхийлөгч яаж ийм уур амьсгалд ганцхан өдрийн “лимиттэй”-гээр Путинтэй уулзана даа?

В.И.Якунин монголчуудад хандаж “Хозяйственные вопросы, котрые долго не решаются, становятся политическими” буюу “Удаан шийдэгдэхгүй байгаа аж ахуйн асуудлууд улс төрийн болдог“ хэлж байсан гэдэг. Энэ салбарын асуудал улс төрийн байтугай асуудал болж хувирах нь ээ.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 12 цаг 40 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 12 цаг 46 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 12 цаг 52 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 12 цаг 54 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 12 цаг 56 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 56 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 12 цаг 56 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 14 цаг 56 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 14 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 15 цаг 0 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 15 цаг 0 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 15 цаг 3 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 15 цаг 3 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 16 цаг 58 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 16 цаг 58 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 17 цаг 1 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 17 цаг 2 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 19 цаг 16 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 19 цаг 18 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 19 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ...
Top