x

Задарсан засгаас хариуцлага нэхэх өдөр... ОДОО БОЛЛОО!!!

Өнөөдөр нийслэлийн төв талбайд “ОДОО БОЛЛОО!!!” эсэргүүцлийн жагсаал болно. Эсэргүүцлийн тайван жагсаалыг парламентын сөрөг хүчин АН-аас зохион байгуулж байгаа.

Бүр тодорхой хэлбэл, ковидын улмаас улс орон даяар гамшгийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон хоёр жилийн туршид хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн, тайланг Засгийн газар, эрх баригчдаас шаардах, хариуцлага нэхэх өдөр. Ковидтой тэмцэхэд зориулж олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас өгсөн 3 их наядын тусламж, цар тахлын үед эдийн засгаа дэмжихээр баталсан 10 их наядын хөтөлбөр, Оюутолгойн татварын барьцаа 1 их наяд төгрөгөөр Засгийн газар юу хийсэн, хэдээр нь сонгуульдсан, хэдийг нь иргэдийнхээ эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээнд зарцуулсан бэ гэдгээ тайлагнах өдөр. Хоёр жилийн өмнө нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байсан Засгийн газар өнөөдөр яагаад 80 мянган төгрөгийн эмийн багц шидчихээд иргэнийхээ өмнө хаалгаа хааж байгаа юм бэ? Энэ мөнгөний зөрүү хаачсан бэ? гэдгийг нэхэх өдөр.

Иргэдийн 65-аас илүү хувь нь вакцины хоёр дахь тунгаа авчихаад байхад бид яагаад халдварын тоогоороо дэлхийгээс хол тасраад, хоёр хөршдөө хаалга үүдээ бариулчихаад сууж байна вэ? Халдварын тоо хоногт 5000-аас давсан, нас баралтаараа эхний тавд яваа шалтгаан юу байв? Хоногтоо хорь, гучаараа /2021.09.27-ны өдөр 26 хүн нас барсан/ үхэж байгаа иргэдийн амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ? гэдгийг Засгийн газар, Ерөнхий сайдаас асуух өдөр.

Мэдээж эрх баригч намын зүгээс эсэргүүцлийн тайван жагсаалыг хүсэхгүй. Хотын даргаараа арга хэмжээ авахуулж, Сүхбаатарын талбай дээр АН-ын удирдлагуудад цагдаагийн мэдэгдэл гардуулсан, өчигдөр өглөө. Орой нь ковидоор нас барсан иргэдийн ар гэрээс уучлал гуйхыг шаардаж, талбай дээр суулт хийж байсан иргэнийг гавлаж нүдээд гарыг нь хугалсан. Өнөөдөр дахиад хэдэн хүнийг эмнэлэгт хүргэхийг мэдэхгүй.

Хоёрдугаар дайны үеийн нацист Германы тухай нэг ийм үг бий. “Нацистууд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь Үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд маань үлдээгүй байлаа" гэж.

Тиймээс хэрэв өнөөдрийн жагсаал бүтэлгүйтвэл, залуучууд жагсаалд нэгдэхгүй бол, эрх чөлөөнийхөө төлөө иргэд өөрсдөө дуугарахгүй бол энэ түүх бидэнд ч давтагдаж мэднэ. Өнөөдөр хотын төв талбай дээр хэн дуртайгаа хүчирхийлж байгаа төр маргааш гэрийн тань хаалгыг өшиглөж ороод өөрийг тань чирээд явна. Тэр өдрийг чив чимээгүй хүлээж суухгүйн тулд ӨНӨӨДӨР бидэнд байгаа гэдгийг хүн бүр санаж, сэрэх ёстой. 

Дарга нар сонгуульдаж, шоудаж болдог, иргэд нь үгээ хэлж болдоггүй ардчилал гэж хаана байсан юм бэ? У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэд үйлчилдэггүй хууль, журмыг улсаараа мөрдөөд хаа хүрэх юм. Даргад үйлчилдэггүй, иргэнд үйлчилдэг хууль, даабл стандарттай хэдий болтол явах юм? ОДОО БОЛЛОО ШТЭЭ!!!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 14 цаг 7 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 14 цаг 13 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 14 цаг 19 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 14 цаг 21 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 14 цаг 23 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 23 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 14 цаг 23 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 16 цаг 23 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 16 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 16 цаг 27 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 27 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 16 цаг 30 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 16 цаг 30 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 цаг 25 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 цаг 25 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 цаг 28 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 18 цаг 29 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 20 цаг 43 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 20 цаг 45 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 20 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top