x

Амь наана, там цаана «бензин»

Лав нийслэлд маань ёстой хачин үзэгдэл болж байна. Өдөр шөнийн 24 цагт тэг зогсолт хийхийг харлаа. Энэ лав Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Хожим “цагаан ном”, “улаан ном”-д бичигдэх болтугай. Гиннесийн номд ч бараадахгүй байх.

Засгийн газрыг, тэр нэг Ёндон хэмээх сайдыг, салбарын яамыг нь буруутгах, шийтгэл оноолгох донд монголчууд түймрийн гал шиг л автчихсан яваа. Уур бухимдал, цаг нар, түгжрэл, хараал ерөөл...Дэлбэрэх нээ!

Би хөндлөнгөөс харамсах юм. Өрөвдөх юм. Харин тэглээ гээд тэдэнтэй нийлээд Засгийн газрыг, хөрш хоёр гүрнийг хараах зүхэх, занах, яншихыг бол яарахгүй байна.

Засгийн газрыг нэг л юман дээр би буруутгаж байна. Гэхдээ энэ удаагийнх биш, 1990 оноос хойш ажилласан бүх Засгийн газруудыг буруутгаж байна. Монголчуудыг дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлснийх нь төлөө. Тодорхой хэлбэл энэ удаагийн ийм тохиолдолд машин авч унана гэсэн монгол хүн бүрийн дур хүслийг хангасанд нь, секонд-ханд ямбий машин олж ирээд номер авъя гэсэн болгонд нь номер тараасан тэр үйлдэл дээр нь буруутгаж байна. Энэ тал дээр ч харин засаг-төрийн эсрэг байсаар байх болно.

Хувийн машинтай болох шуналын дэв мөчөөрхөл, тийм дэв бузрыг нь өөгшүүлсэн төр-засгийн унхиагүй бодлого хоёр, хоёр талаасаа хослоод одоогийн энэ шатахууны хомсдолын их аянг өрнүүлчихжээ. Миний дүгнэлт ердөө энэ. “Хохь нь!” гэсэн ганцхан үгээр шатахууны колонкуудын гадаа хонож байгаа жолооч нарт ам таглая!

Гаргалгаа. Олон байнаа. Ямар? 

Гаргалгаа № 1. Эхлээд өөрийгөө ял дийл. Явган яваад үз. Хоёр цаг түгжирдэг газар 20-хон минут алхчихдаг юм. Туршаад үз, өөрийгөө ялаад туулаад үз. Тэгэхээс тэгэх гэж нэг 7 хоног, хоёр 7 хоног, 1 сар машингүй байгаад үз. Үхэх нь үү, үгүй юү өөрийгөө хар. Машин унасангүй гээд танай гэрээс үхэх хүн гарах нуу, үгүй юү хар. Машин барьсангүй, машинд суусангүй гээд үхчихгүй байх гэж бодож бичиж байна. 

Гаргалгаа № 2. Нийтийн тээвэр, автобус, тролейбусаа хар даа. Өглөө орой л гэхгүй бол өдөржингөө тав, долоо, арван хүнтэйгээр л давхиж явдаг юм шүү дээ. Хов хоосон дэнжигнэж санжигнасан нэг том автобус л төв замаар уухилаад байх нь тэр. Машинаа болиод автобусандаа сууцгаа. Энэ удаа сагсуурал ба цамаархлаа түр больчих. Хэдхэн минут тэсээд автобусдаад үз дээ. Төр нь ч гэсэн энэ их алдагдалтай автобуснуудаа зөв эргэлтэд оруул. Төдөн хүн дүүрвэл хөдөлнө гэдэг ч юм уу, тэр бол техникийн асуудал.

Гаргалгаа № 3. Нийслэлийн баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл ажлын цагуудад явуулах машины марк, он, өнгө үзэмж, тав тухыг заагаад өг. Ялгараад ирнэ. Ихэнхи нь явахгүй болно. Түгжрэл, тэг зогсолт алга болно.

Гаргалгаа № 4. Монголчуудыг машин барих, машинд суухаас өөр ажилтай болго. Өөр зүйлээр оролдуул. Тархи сэтгэлтэй нь ажилла. Сэтгэл зүйчид гэж байдаг бол машин бариулахгүй талаас нь, төр нь “Машингүй 7 хоног”, “Машиныг жигшэх 10 хоног”, “Машингүй зөв сар”, өөр юу ч гэдэг юм баахан аян, кампани өрнүүл. Дуу хуур, урлаг уран сайхнаа үүнд зориул. 

Гаргалгаа № 4. Төр-засгаас гаргууд чадах ганц ажил байна. Эрх нь байна. Машины бизнесийг хавч. Машин оруулж ирж зардаг сүлжээ, өөр юу ч байдаг юм, энэ их төмөр сүргийг өөгшүүлдэг тэр механизмыг тодорхой хугацаанд хаагаад үз. Шатахууны үнийг тэнгэрт тулгачих. Картаар олгодог болчих. Зайлшгүй хэрэгцээт ажлын машинд бензин олгоно, хувийн машинд зөвхөн амралтын өдрүүдэд үйлчилнэ гэдэг ч юм уу, арга чарга олж өлхөөн болно.Хувилбар зөндөө байна. 

Гаргалгаа № 5. Швейцарийн туршлага гээд би бичиж байсан даа. Нийслэл Берн хотын яг төв рүү машин оруулдаггүй, зөвхөн трамвай явж харагддаг. Засгийн газрын автобааз гэж тэнд байдаггүй. Дарга сайд, гишүүд, түшмэд нь бүгд явган, эсвэл дугуйтай явдаг туршлагыг нэвтрүүлж яагаад болдоггүй юм бэ? Швейцарьд улс төрч нь эмчээ хийгээд, багшлаад, фермээ эрхлээд болоод байдаг. Тэрбумтэн, банкир нь явган явдаг юм шүү дээ. Монголд яахлаараа саран дээр гараад явчихдаг юм бэ?

Нэг үгээр монгол хүний цамаан, сагсуу, давилуун занг хоёр хөрш маань хөөрхөн төнхөөд ававаа даа, янз нь?Даан ч их сагсалзаад байсан юм, одоо байж байгаагаа хар даа!

Нэг мэдэхнээ Орос л Монголыг бензинээр тойлж байх ёстой гэсэн тэнэг сэтгэхүй монголчуудад суучихсан. Улс төржүүлээд “Монгол-Зөвлөлтийн найрамдал” руу аваад ирнэ. Орос ах нар чинь Та биднийг харж хандах үүрэг хариуцлага байхгүй ээ гэж би мөн ч их бичиж ухуулах юм. Муу хужаа гэж нийтээрээ хараачихаад бензин гуйлгачилж байгаа чинь ёс суртахуун мөн үү?

1990онд “Хүйтэн дайн” дуусахад бид биеэ даагаад эзэн мэдээд хөгжих ёстой байлаа. Гучин жил дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний эцэст одоо бензиний цонжуудын гадаа үй түмэн төмөр шоргоолж оочирлуулчихсан, хараалаа бараад сууцгааж байна. Шахатууны үйлдвэртэй болж байхгүй 30 жил юу хийсэн юм бэ? Үндэсний үйлдвэрлэл нь архи, архины шошго дээр бус шатахуун бензин дээр оволзож байх учиртай бус уу?

Хэцүүг амсаж байж л ХАРААТ БУС УЛС болдог гэх хууль Монголыг яг бүчин аваад байгаа нь энэ. Монголчуудын оюун тархи руу орох болтугай. Ганц энэ бензин биш, бас эрчим хүч гэж байна.Оросоос, Хятадаас хараат бус улс болж өөрсдөө үйлдвэрлэгч болж байж л манай улс хөл дээрээ цэх зогсоно, хөгжлийн зам гэрэлтэх учиртай. “Монгол-Зөвлөлтийн найрамдал”-аар цаашаа явахгүй нь энэ удаа харагдлаа. Одоо энэ бэлэнчлэх сэтгэхүйгээ хая!

Өөрсдөө үйлдвэрлэгч болоход энэ өдрүүд эргэлтийн цэг болоосой хэмээн би бичиж уриалж байна. Шатахуунаа яаралтай үйлдвэрлэе. Бас тансаг цамаан хэрэглээгээ зэрэг хасъя. 

Баруун бүс одоогоор гурав хоног тоггүй байгааг би бас дээрхи өнцгөөс бичмээр байна. Хүй нэгдэл, чулуун зэвсэг рүүгээ орохгүйгээр, тог цахилгааны дэмий, бас цамаан хэрэглээнээсээ татгалзаад үз дээ. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье. Усан ба салхи, нарны эрчим хүчээ хөгжүүлье. Аймаг, сум болгон эрчим хүчээрээ өөрсдийгөө хангадаг болъё. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг одоо яаралтай босгож ажилд нь оруулъя. Тооцоо байна лээ. Баруун гурван аймгийн 264 мянган хүн ам, баруун 5 аймгийн 390 мянган оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр хангах тооцоо байдаг бол одоо түүн рүү шуурхай оръё л доо. Баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 75-78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авч ханган нийлүүлж байгаа байдлыг даруй халъя л даа. 100 хувийн хамаарал руу явмааргүй байна.

Нэг үгээр хэлэхэд, дүгнэхэд энэ өдрүүдийн бензиний хомсдол, эрчим хүчний саатал чинь юу ч биш, тансаг цамаан хэрэглээгээ хасаад өөрсдийгөө ялан дийлчихэд болчих бүтчих асуудал л гэж ойлгогдоод болдоггүй...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.23.177)
    т1 тээрээ жишээ авах улсаа мөн олвоо монгол үиг хасах 30 хүрдэг ямар 1 юм хийхэд заавал 10 20 гарын үсэг цуглуулдаг хотын захын сургуулиудын сургалт муу улсад машингүй бүтэхгүй нийтийн тээвэр нь маш бохир хулгайч ихтэй хориглох бол хамгийн амар арга
    2021 оны 09 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 10 цаг 36 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 10 цаг 38 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 10 цаг 42 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 10 цаг 43 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 10 цаг 44 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 12 цаг 14 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 12 цаг 15 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 12 цаг 16 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 12 цаг 20 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 12 цаг 36 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 13 цаг 3 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 13 цаг 4 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 13 цаг 19 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 14 цаг 4 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 17 цаг 37 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 17 цаг 40 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 17 цаг 42 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 17 цаг 44 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 18 цаг 19 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 18 цаг 32 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top