x

Голомт банк гурван жил дараалан “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодорхойлогч, олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлээс 2021 оны дэлхийн шилдэг банкнуудыг тодруулан зарласнаас Голомт банк “Монгол Улсын Шилдэг Дижитал Банк”-аар дахин шалгарлаа. Голомт банкны хувьд тус шагналыг 7 дахь жилдээ хүртэж байгаа төдийгүй сүүлийн гурван жил дараалан ийнхүү шилдгээр өргөмжлөгдөөд байна.

Дижитал банкны үйлчилгээгээр салбартаа манлайлагч Голомт банк байгуулагдсан цагаасаа хойш технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, инноваци шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсээр ирсэн билээ. Тухайлбал, 2017 онд SocialPay дижитал хэтэвчийг санал болгосон нь өнөөдөр банк санхүүгийн салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж, жил ирэх тусам олон талаар өргөжин, цар хүрээгээ тэлсээр байгаа нь харилцагчдын талархлыг хүлээн Монголын финтекийн салбарт тэргүүлэгч аппликэйшний нэг болсон юм. Үүгээр зогсохгүй SocialPay хэтэвч Юнионпэй картын сүлжээнд нэгдсэнээр виртуал картаа ашиглан дэлхийн 50 гаруй улс оронд төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлсэн, мөн олон улсын бүх брэндийн картуудаа NFC технологид бүрэн шилжүүлсэн зэргээр дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгон ажилласаар буйг дуулгахад таатай байна.

Эрсдэлтэй энэ цаг үед иргэд, харилцагчид банкны бүх төрлийн үйлчилгээг компьютер, таблет, гар утсаараа дамжуулан зайнаас авч хэвшсэн нь дижитал банкны үр нөлөө, ач холбогдлыг дахин таниулаад байгаа билээ. Энэ хугацаанд Голомт банк гэнэтийн өөрчлөлтүүдэд бэлэн байж, хиймэл оюун ухаанд суурилсан Дижитал банкны 5.0 шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ зайнаас, түргэн шуурхай хүргэхэд онцгойлон анхаарч ажилласан нь “Global Finance” сэтгүүлийн энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.

Голомт банканд итгэл хүлээлгэн амжилт бүрт үргэлж хамт байдаг эрхэм харилцагч, хамт олон та бүхэндээ баярлалаа.


Global Finance сэтгүүлийн тухай:

Тус сэтгүүл нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 191 оронд уншигч, захиалагчтай. Уншигчдадаа судалгаа, шинжилгээнд суурилсан мэдээ, нийтлэлийг санал болгохоос гадна 34 жилийн арвин туршлагаараа дамжуулан банк санхүүгийн байгууллага, компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагчдад бизнес болон санхүүжилтийн оновчтой зөв шийдвэр гаргахад нь туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 6 цаг 49 мин Мэдээж “Ар нь түүз!” 7 цаг 0 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 7 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 7 цаг 25 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 7 цаг 29 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 7 цаг 34 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 7 цаг 39 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 7 цаг 44 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 22 цаг 43 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 22 цаг 47 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top