x

Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ

Өнөөдөр Монголын нийгэмд боксчин залуугийн зодуулсан бичлэг шуугиан тарьж байна.

Энэ зодоон дээр амтай болгон дуугарч, хоёр тал болоод үзэж тарж байна аа. Өнөө ковид, нас баралт, эдийн засгийн уналт, түгжрэл энэ тэр бол бүр цаашаа.

Хамгийн эмзэг, хамгийн их олны анхаарлыг татсан хэрэг боксчдын зодоон болж хувирлаа. Энэ юунаас эхтэй вэ гэж бодож үзсэн хүн байна уу.

Энэ бол спортын холбоодыг улстөрчид, сайд дарга нарт удирдуулсны гор нь гарч байгаа хэрэг юм. Мөр мөрөөрөө явах ёстой спорт, улс төр хоёр манайд хүзүү сээрээрээ холилдоод удаж байна. Спортын холбоодыг чиглэл чиглэлийнх нь төрийн бус байгууллага удирдаад явах ёстой байтал манай улстөрчид холилдож, өмчилж шахуу авч давхиж байдгийн гор өнөөдрийн зодооноор гарч байгаа юм.

Манайхан хувь хүнээс шалтгаалж байдаг багийн бус спортыг төрөөс хэт өөгшүүлж тойглож байдаг. Жамаараа яваа улсад бол спорт спортоороо, төр нь өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Ингэж л тогтсон, тэгж л ажилладаг. Манайхан энэ жаягийг дагах ёстой.

Гэтэл шүдгүй нохой булуу хураана гэгмээр өөрийнхөө салбарын ажлыг дийлэхгүй байгаа сайдууд спортын нэг холбоог даагаад авчихдаг. Ерөнхийлөгч энэ тэр гээд сэтрийг нь зүүчихээд даналзаад явна. Үр дүн нь өнөөдрийн зодоон тойрсон дуулиан шуугиан юм.

Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй "би баатар" болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ.

Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг.

Олимпын аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпын хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпын аварга боксчны нэр яригдаад эхэллээ.

Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг.

Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал cap бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.

Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ.

Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон.

Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн.

Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.

Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна.

Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, "Ард түмэн хүүгээ өмөөрнө" гээд хүч оруулан чангалж байна.

Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана.

Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. "Түмний нэг" хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн "Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа" хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн "Мориндоо ч биш байх аа, хүүхээ" гэж учрыг нь тайлдаг.

Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яах вэ, зүйн хэрэг.

Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 14 цаг 4 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 14 цаг 9 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 14 цаг 15 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 14 цаг 17 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 14 цаг 19 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 19 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 14 цаг 19 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 16 цаг 19 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 16 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 16 цаг 23 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 23 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 16 цаг 26 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 16 цаг 26 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 цаг 21 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 цаг 21 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 цаг 24 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 18 цаг 25 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 20 цаг 39 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 20 цаг 41 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 20 цаг 42 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top