x

«Зачем ты родила меня, мама?» бүү болчихоосой!

«Эрдмийн хэт цахибаас хөгжлийн гал бадармуй» гэсэн мэргэн үгсийг МУИС-ийн төв байрны зулайд залжээ.Ямар учиртай үгс, би яагаад нийтлэлийнхээ оройд залсныг мэргэн уншигч Та эргэцүүлэн бодох болтугай!

Есдүгээр сарын 1-нийг угтуулаад оюун тархийг дээдлэх, муйхар хар хүчийг жигшүүлэх гэсэн ээлжит ухуулгаа хийх гэж байна. Оюутнуудыг цахимаар, сурагчдыг танхимаар хичээллүүлнэ гэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. 

Их дээд сургуульд багшилж лекцэлж явсных 2021 оны хичээлийн шинэ жилийг бэлгэшээгээд ковидын үеийн боловсролын талаар эхлээд ганц нэг санаа хэлье. Ковид бол балаг мөн. Балаг байлаа гээд бүтэн хоёр жил өөрийгөө ба гэр бүлээ нийгмийн амьдралаас (мөнгө бизнес бүр ч ярих юм биш!) тасалчихсан хэнэггүй сууж буй түг түмэн монголчуудаа дахин нэг гөвөх санаатай. Гөвөх гэдэг нь хатуухан шүүмжлэх гэсэн үг.

Ковид бол сорилт болсон. Хөгжиж дэвжиж, бие дааж, цэх зогсож чадахаа улс үндэстнүүд харуулах гэж мучийсан. “Алтан боломж” боловсролын салбарт гялсхийсэн. Цахимаар сурч, сургаж, суралцуулж, эргээд дүгнэж чадах эсэхээ дэлхийн тэргүүлэх улсын их дээд дунд сургуулиуд харуулсан. Манайхан ингэж чадсан уу гэдэгт эрүүл бодитой хариултыг мэргэжлийн салбарын яам нь өгөг. Улсын хэмжээнд хичнээн зуун дунд сургууль байдаг юм, тэр тоолонгийн багш сурагчид бүгд л цахим ертөнц рүү орсон байх, гэхдээ үр дүн нь юу вэ гэдэгт ноцтой дүгнэлт хиймээр санж. Хэрэв сугараад хоцорчихсон бол боловсролын салбарт том хар нүх үлдлээ гэж үз. Хот аймгуудын боловсролын газрынханд хүндхэн үүрэг өгөх хэрэгтэй. Бүгдийг нь эргэж нягтлуулах. 2020 оны Цагаан сарын өмнөөс тооцоод үз. Тэр их хугацааг хий дэмий өнгөрөөчихсөн байх вий гэхээс миний айдас төрнө!

Боловсролыг дээдэлдэг, сурч сурсан хүүхэд залууст санаа зовинох юм алга. Тэд чадна. Чадаж ч байсан, ковидоос өмнө. Одоо цахим сургалтаа гартаа оруулаад авсан. Хэл ус нь ч явж өгсөн.Заавал танхимд гэхгүйгээр тэд ажиллаж чадна. Даан ч цөөхүүлээ (одоохондоо) гэхээс өр зүрх минь өвдөнө. 

Залгуулаад ийм мэдээ цацагдсан:–2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ!

Огшоод л явчихна тэр. Энэ олон алт мөнгүүд. Гуравхан сая гаран хүн амтай жижиг ядуу улс. Олборлож, зөөж, үйлдвэрлэж, экспортолж дэлхийд цоройн гарч ирэх хөг нь өнгөрсөн жижиг айл. Одоо оюун ухаанаараа л үзээд, эдийн засаг-санхүүгийн шархаа нөхөөд байх нь тэр. Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөх нь ямар аугаа их гайхамшиг вэ? Тэр чигтээ валют, мөнгө. Энэ лут хүүхдүүдийг дэлгүүр, лангуу, зах, чингэлэгийн худалдаачин, таксичин болгочихгүйн төлөө төр нь хүч хаях цаг болсон! Ийм оюунлаг залуусаар Монголын нийгмийг бүхэлд нь бариулах (дарга нарын цүнх баригч биш!) цаг нь болсон!

Зургаадахь Ерөнхийлөгч хэлжээ:

  • Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн.Оюуны спортыг дэмжиж, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргая.Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглая, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлье. 

  • Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтой. 

  • Олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэжээ.

Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй улсын шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй- 2100 оюутан” хөтөлбөр санаачилсны хувьд ноён У.Хүрэлсүх энэ бодлого дээрээ тууштай зогсоосой! Хэлсэн үгнээсээ бүү буцаасай! УИХ, Засгийн газар нь тууштай дэмжээсэй! Таныг “Монгол Ли Куан Ю” болоорой гэж ерөөснөө давтая, боломж бий, зориг л хэрэгтэй байна. 

Ийм оршлын араас «Есдүгээр сарын 1»-ний эрдмийн энэ өдөр нөгөө хатуу шүүмжлэлээ урсгая. Эрдэм сурахгүй, боловсорч гэгээрэхгүй, хамаг амьдралаа алж дууссан монголчууддаа хандаж байна.

Орос хэлэнд «Зачем ты родила меня, мама?» гэх хатуухан хэлц бий. Тийм уран зохиол, шүлэг найраг, дуу ч байдаг байх. Ерөөсөө чи хорвоо дээр яах гэж төрсөн юм бэ, чамайг яах гэж төрүүлсэн юм бэ гээд ам асууж буй. Цаад хүнд юм бодогдуулах гэж, арай ч дээ, арай ч хэтэрлээ гэдгийг нь сануулах гэж тэгж хэлсэн онч мэргэн үгс. Манайх руу татаж авчраад хэвлээд, мэссэж болгоод мөн ч олон айл өрх, хувь хүнд гардуулчихмаар, духан дээр нь наачихмаар санагддаг юм, миний хувьд.

Нийтлэлдээ санаа сэдэл авахаар нийслэлийн олон газраар явж, нийгмийн анги давхрагуудын олон хүнтэй уулзаж, ярилцаж, тэднийг сонсож явахдаа «Лучше бы тебя не было» буюу чи яах гэж хорвоод ирсэн юм бэ, төрөөгүй нь дээр байх байж гээд хэлчихмээр үе бишгүйдээ нэг тохиодог. Захуудыг тойроод хэвтэж буй тас хар царайтай, нүүр ам нь нуль шарх сорви болсон архичидтай ч ярьж байлаа. «Лучше бы тебя не было» аман дээр л гарч ирээд байх нь тэр.

Нэг үгээр оросуудын байнга хэлдэг «Дурацкая жизнь» (Шал тэнэг амьдрал) гэдгийг туулж яваа, эсвэл хамаг амь (эрүүл мэнд!) амьдралаа үрээд хаячихсан, хар усанд толгойгоо мэдүүлсэн, одоо ёстой яагаад ч нэмэргүй болчихсон монгол хүн дэндүү олон байгаа учраас би хатуу шүүмжлэлээсээ татгалзах санаа алга. 

Нөгөө оюуны олимпиадын аварга хөвгүүд охидыг чинь монголын «дурацкая жизнь» (тэнэг амьдрал) бүр гутааж дууслаа, миний цөхрөлийн үгс. Эх орны нэр хүндийг алж дууслаа. 

Цөөхүүлхнээ монголчууд бид чанга цэх байгаач, хэрсүү байгаач, зөв амьдраач, амьдралын аар саард бүү шантраач, гүргэр чанараа өөрийгөө ба балчир үрсээ өөд татахад гаргаач гэж мөн ч их бичсэн дээ.

Эрдэм ном сурахгүйгээс Монголын төрд гэхээсээ хүн ардад өөрсдөд нь хамаг гай, лай ирж байна. 

  • Эрдэмгүй хүн ядуу амьдарч байна. 

  • Эрдэмгүй хүн шал тэнэг амьдарч байна. 

  • Эрдэмгүй хүн өөрийгөө болон гэр бүлээ ямагт тэнэглэл рүү түлхэнэ.

  • Эрдэмгүй хүний амьдрал тэр чигтээ там. Өөрөөс нь 100 хувь шалтгаалсан үйл лай.

  • Эрдэмгүй хүнд цаг нөхцөж өгөхгүй байна. “Алтан цаг” гэдэг ойлголт байхгүй.

  • Эрдэмгүй хүн шал утгагүй ажлаар хөөцөлдөж байна. 

  • Эрдэмгүй хүн мухар сүсэгт автаж байна. 

  • Эрдэмгүй хүн луйварчид, залилагчдын идэш болж байна.

  • Эрдэмгүй хүн тэнэг атлаа улс төржих нь оройгүй. Бүр инээдэмтэй.

  • Эрдэмгүй хүн өвчинд нэрвүүлж, эрүүл мэндгүй болж байна. 

  • Эрдэмгүй хүн архинд живж амьдралгүй болж байна. 

  • Эрдэмгүй хүн гэмт хэрэгтэн, шоронгийн хадаас болж байна. 

  • Эрдэмгүй хүн байгаль орчныг бузарлаж байна.

  • Эрдэмгүй хүн гэр бүлээ сүйтгэж байна.

  • Эрдэмгүй хүн үрсээ өнчрүүлж байна. Эрдэмгүй хүн... Эрдэмгүй хүн...

«Есдүгээр сарын 1»-ний эрдмийн энэ өдөр дахин нэг сэтгэчих!

Oюуны олимпиадын аварга хөвгүүд охидод шүтэж мөргөж залбирч амьдрая!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 14 цаг 5 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 14 цаг 11 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 14 цаг 17 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 14 цаг 19 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 14 цаг 21 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 21 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 14 цаг 21 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 16 цаг 21 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 16 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 16 цаг 24 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 16 цаг 25 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 16 цаг 28 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 16 цаг 28 мин Хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг орон нутгийн эмнэлгүүдэд нэвтрүүллээ 18 цаг 23 мин Чөлөөт бөхийн U17, U23 насны УАШТ Дархан-Уул аймагт болно 18 цаг 23 мин Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын ТЭЗҮ-ийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурна 18 цаг 26 мин Нийгмийн сүлжээний хэт хэрэглээ залуусын аз жаргалын түвшнийг бууруулж байна 18 цаг 27 мин АНУ-ын виз мэдүүлэх Монгол иргэд 15,000 ам.долларын барьцаа байршуулна 20 цаг 41 мин АНУ-ын цагаачлалын бодлого, визийн системд өөрчлөлт орлоо 20 цаг 43 мин Их Британийн Кент дүүрэгт менингитийн халдвар хурдацтай тархаж байна 20 цаг 44 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top