x

Б.Баабар: Вакцины л буян шүү дээ

Ковид 19 хэмээх цар тахлын дэлхийн статистик өнөөдрийн байдлаар ийм байна:

200 сая гаруй хүн энэ өвчнөөр өвджээ. 4 сая 300 мянга орчим хүн өвчний улмаас нас барсан байна. 180 сая гаруй хүн өвчин тусаад бүрэн эдгэжээ. Хамгийн их халдвар тархсан ба үүнээс үүдэн нас барсан хүний тоон үзүүлэлтээр АНУ, Энэтхэг, Бризил гурав тэргүүлж байгаа аж. 

Монголд нийтдээ 170 мянга орчим хүн уг өвчнөөр өвдсөнөөс ихэнх нь бүрэн эдгэрсэн. 900 шахам иргэн өвчний улмаас хорвоог орхисон. Цаана нь 10 мянга орчим хүн хүнд ба хүндэвтэр хэлбэрийн оноштой эмнэлэгт хэвтэж байгаа.

Одоо вакцинжуулалтад иргэд хамаарсан байдлыг харъя. Өдгөө дэлхий даяар нийт хүн амын 30 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа ба үүнээс тал нь буюу 15 орчим хувь нь бүрэн вакцинжуулсан аж. 

Арабын Эмират 71%, Чили 65% Израил 62%, Англи 57%, АНУ 50%, Түрэг 33%, Япон 33%, Энэтхэг 20%, Орос 18%, Өмнөд Солонгос 15% хүн ам вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Харьцуулахад Монгол 61%-тай байгаа нь дэлхийд маш дээгүүрт орох үзүүлэлт.

Одоогоор дэлхийд 4 тэрбум гаруй вакцин үйлдвэрлээд зах зээлд гаргаад байна. Өдөрт 40 гаруй сая тун үйлдвэрлэгдэж буй. Манай дэлхийд бараг 8 тэрбум хүн амьдарч байгаа гээд бодохоор бүх хүнийг вакцинд хамруулна гэвэл лавтай жилийн асуудал байна. Хөгжингүй орнууд ойрын хугацаанд бүх хүнээ вакцинд хамруулж дөнгөх ч ядуу улс орон ийм хэмжээнд хүрэхэд нэлээд зайтай. Цар тахлыг нэг мөсөн дарахад дэлхийн бүх хүн хамрагдсан байх шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядуу орнуудыг вакцинжуулахад хөгжингүй орнууд яаралтай туслахыг уриалсаар байгаа ч төдийлөн хэрэгжихгүй удсаар. Энэ 9-р  сар дуусахад хамгийн бага вакцинжуулалттай орныг ядахнаа 10%-д хүргэе гэж уриалж байгаа ч үүнийг биелэхгүй мөрөөдөл гэж зарим судлаачид хэлж буй. Ядуу орнуудын вакцинд хамрагдсан хувь дөнгөж 1,5% байгаа нь нэн түгшүүртэй үзүүлэлт юм. Тэрбайтугай өнөөдөр 100 сая хүн амтай Конго улсад ганц ч хүн вакцинд хамрагдаагүй байна гэсэн мэдээ байна. 270 сая хүнтэй Индонези цар тахлын аюулд нэрвэгдлээ, тэдэнд вакцин олдохгүй байна, вакцинжуулалт 10% ч хүрээгүй. 

Анагаах ухааны өнөөгийн төвшинд вирусаар халдварлагддаг бүх өвчин, түүний дотор томуу, томуу төст өвчний халдвараас ганцхан вакцин л хамгаалж чадна. Вакцин буй болгосон нь шинжлэх ухааны маш том ололт юм. 300 жилийн өмнө анхны вакциныг гаргаж авснаас хойш энэ нь хамгийн аюулгүй, үр дүнтэй хамгаалалт болсоор ирлээ. Уламжлалт энэ арга нь өвчний үхмэл эх үүсвэрийг эрүүл хүнд зориуд халдаан дархлааг нь сэргээж хөнгөн тусгахад оршино. Тухайн өвчний эсрэг түүнд тохирсон вакцин л үйлчилдэг. Цар тахал үүсгээд байгаа Ковид 19-ийн эсрэг вакциныг дэлхийн тэргүүлэх хүрээлэн их сургуулиуд ганц жилийн дотор гаргаж авснаар асар их амжилт олж байна. Эдгээрээс Синофарм вакцин нь уламжлалт аргаар гаргаж авсан бол Спутник V, Астра Зэника вакцинууд орчин үеийн технологи хэрэглэн эсийн рибосомд очиж үйлчилдэгийг бүтээжээ. Файзэр зэрэг АНУ-д үйлдвэрлэсэн вакцинууд бүр эсийн бөөмд орж үйлчилнэ. Эдгээрийг хорт хавдрын эсрэг ашиглахаар туршилтад хэрэглэж байсан арга болно.

Монгол улс хүн амаа вакцинжуулалтад хамааруулж буй өндөр үзүүлэлттэй байгаа нь Нэгдүгээрт хүн ам цөөн учир, Хоёрдугаарт гаднаас вакцин олж ирэхэд Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн овсгоотой ажиллаж хурдан түгээсэн, Гуравдугаарт хүн амын дийлэнх нь вакцинжуулалтын ач холбогдлыг ойлгож хандсан. Өнөөдөр дэлхийн олон олон оронтой харьцуулахад манайд вакцины хүрэлцээ хангалттай болжээ.

Гэтэл яагаад ойрмогноос вакцинжуулалт идэвхижихийн хэрээр хүн амын халдвар гэнэт ихсэв? Хэд хэдэн шалтгаан байна гэж бодож байна.

  1. Вирусын ямар ч өвчнөөс 100 хувь хамгаалдаг вакцин гэж байдаггүй. Энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос хамааралтай. Вакцин хийлгээд зарим хүнд дархлаа үүсдэггүй. Уламжлалт вакцин хүн амын 50-60 хувийг л бүрэн хамгаалж чадна. Энэ нь хэдэн арван саяар нь хүмүүсийг үхүүлдэг аймшигт цар тахлын хувьд тун сайн үзүүлэлт гэж тооцогддог байлаа. Ийм вакцины хүчээр бодоо, полимлит зэрэг олон өвчнөөс хүн төрлөхтөн эгнэгт салж дөнгөсөн. Вакцин үйлдвэрлэлт шинжлэх ухаан технологийн хөгжлийн дагуу жилээс жилд сайжирсаар байна. Англи, АНУ-д үйлдвэрлэсэн вакцинууд биотехнологийн арга хэрэглэснээр 90 хүртэл хувийн хамгаалалттай болсон гэж хэлж байна.

Харин вакцинжуулалтад хамаарсан ч биед нь дархлаа үүсээгүй үлдэх 10-40 хувь эзэлж буй хүмүүс халдвар авсаар байгаа юм.

  1. Вакцин тариулснаас хойш 7-10 хоногийн дараа л биед дархлаа үссэж эхэлдэг. Үүнийг мэдэхгүйгээс олон хүн тариулснаар хамгаалалттай боллоо гэж үзэн халдварын дэглэм барихгүй явдал нэлээд байна. Энэ 7-10 хоногийн дотор вакцин огт үйлчлэхгүй учир халдвар авах нь зайлшгүй хэрэг.

  2. Цар тахлын үед хүн амын 40-50 хувь нь вакцинжуулалтад хамаарсан, эсвэл ийм хувь нь өвчлөөд өнгөрсөн бол сүргийн дархлаа буй болж цар тахал хумигддаг гэсэн ойлголт халдвар судлалд байжээ. Үнэхээр ч тийм байсан. Гэтэл энэ Ковид 19 өвчин нь хүн амаа 50% дархлаажуулсан ч сүргийн дархлаа үүсдэггүй нь батлагдлаа. Ялангуяа илүү түрэмгий шинэ мутаци хувилбар үүсэж буй учир дархлаажуулалт 80% хүрэхээс нааш цар тахал хумигдахгүй юм байна гэсэн дүгнэлт гарчээ. Израил, Англи, Чили зэрэг орнууд вакцинжуулалтаа 50% хүргээд бүхийл хөл хорио, цээрээ цуцалсаны дараа халдвар асар хурдтай нэмэгдсэн. Монголын жишээ бол яг үүнтэй адил.

  3. Вирус маш хурдан мутацид ордог. Хүн төрлөхтнийг нийтээр нь хамраад байгаа Ковид 19-ийн вирус өнгөрсөн хоёр жилийн дотор олон арван сая мутац буй болгосон биз. Гэвч алив мутац цааш амьдрах чадваргүй. Үүнээс тун ховор тохиолдолд амьдрах чадвартай шинэ мутаац үүсдэг. Үүний жишээ бол Альфа, Дэльта гэсэн Кодид 19-ын мутац үүсэн дэлхийгээр нэг тарлаа. Эдгээрийн онцлог нь халдварлах чадвар маш өндөртэй юм байна. Делта хэлбэр нь оригоосоо 5-8 дахин хурдтай халдварлаж байна гэж тооцоолжээ. Энэ нь сүүлийн хэдэн сард хардварыг улам идэвхижүүлж буй хэрэг.

  4. Вакцин эсэргүүцэх нэг ёсны моод нэлээд дэлгэрчээ. Энэ нь Америкт анх улс төрийн зорилго хийрхэлээр дэлгэрсэн байх. Улс төрийн зорилгоор, мөн хорлох, мэдэмхийрэх, хийрхэх, ойлголтгүйгээс, хөөрлөөр олон сая дагагчтай болжээ. Үүнээс болж Монголд 100-120 мянган даган баясагч бүлэг байна гэсэн тооцоо ч байна. Магадгүй хорлогчид, зориудаар өдөөгчид өөрснөө аль хэдийнээ сэм тариулчихсан байх, гэтэл учир мэдэхгүйдээ тэдний нөлөөнд автагдагчид маш олон байгаа нь халдвар эрчимтэй тархах бас нэг шалтгаан болж байгаа байх.

Бурханы ч юм уу, төр засгийн ч юм уу, ухамсартай иргэдийн ч юм уу, хувийн хэвшлийнхэний ч юм уу буянаар бид тун удахгүй цар тахлын ард гарах байх. Нэгдүгээрт өнөөдөр Монгол улсад амьдарч байгаа хүн зоны тоо бусад оронтой харьцуулахад маш цөөн учир сүргийн дархлаа буй болоход ойрхон байна. Хоёрдугаарт бид хангалттай вакцинтай болсон цөөн орны нэг. Гуравдугаарт вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байгаа. Дөрөвдүгээрт Дэлта мэтийн мутац хувилбруудад одоо нийлүүлэгдэж байгаа вакцинууд сайн үйлчилж байгааг нотолсоор байна. Жишээ нь сая Хятадын холбогдох инстүүцээс мэдээлэхдээ Синофарм вакцин нь хэдийгээр 53-78%-ийн хамгаалах чадвартай ч нэгэнт вакцинд хамрагдсан бол дархлаа үүсээгүй хүмүүс халдвар авсан ч маш хөнгөн тусаж байгаа нь нотлогдлоо, нөгөөтэйгүүр “дээлтэй вируст” эсэргүүцэх чадвар нь адилхан сайн байна гэжээ. Бусад вакцинуудын талаар ч ийм дүгнэлттэй байгаа.

Олон ядуу орнуудад вакцин хүрэлцэхгүй байхад хангалттай вакцинтай болсон ч болсон орнуудад вакцин эсэргүүцэгч хорлогчдын эсрэг төрөөс арга хэмжээ авч эхэллээ. АНУ, Англи, Израил зэрэг орны Засгийн газраас энэ өвчний эсэрэг төр авах бүхий л арга хэмжээгээ авч дууссан учир үлдсэнийг нь иргэдийн ухамсарт үлдээлээ гэж мэдэгдсэн. Зарим газар иргэдийг вакцинд хамрагдуулах арга хэмжээнд албадлага хэрэглэж эхлэв. Филиппинд тариулаагүй хүмүүсийг шоронд хийнэ гэж заналхийлсэн. Хамт олон ч албадлага хэрэглэж байна. Си Эн Эн агентлаг вакцин хийлгээгүй ажилтнуудаа шууд л ажлаас нь халж байна.

Хүмүүний эрх гэдэг нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш. Хүмүүний эрхээр хангагдсан чөлөөт нийгэмд хүн хуулийн хүрээнд юу дуртайгаа хийж болох авч энэ дур нь бусдын эрхийг хөндөхгүй байхаар хязгаарлагддаг. Вакцинжуулалтад хамаарагдахгүй байхын уриалах, өдөөн хатгах нь олон мянган хүний хүмүүний эрхэд халдаж буй хэрэг. Чухам чингүүлэхгүй байхын тулд л төр оршин буй билээ. Хөл хорио тогтоож буй нь ч төрийн албадлага, энэ нь нийгмийн сайн сайхны тулд авч буй арга хэмжээ болохоос хүмүүний эрхэнд халдаад байгаа явдал биш.

Монголын төр цар тахлын үед бишгүй нэг алдаа эндэгдэл гаргасан боловч юутай ч хүн амынхаа ихэнхийг вакцинд хамруулж дөнгөлөө, Вакцины хангалттай нөөцтэй болголоо. Нийгмээ хорлох гэж дайсагнаж буй хорлон сүтгэгчтэй л тэмцэхгүй юм даа.

2021.8.9

Б.Баабар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 36 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top