x

Алба хаагчийн аминд хүрсэн 017-р ангийн осолд ЗХЖШ хариуцлага хүлээх ёстой

Улаанхуаран дахь Барилгын цэргийн 017-р ангид осол гарч, 22 настай ахлагч хүнд гэмтэл аван эмнэлэгт үхлүүт байдалтай байгаа талаар "Өдрийн сонин" мэдээлжээ. Осол бямба гаригийн орой гарсан боловч одоо болтол хэний буруугаас, ямар шалтгаан, нөхцөл байдлын улмаас осол гарсан талаар Батлан хамгаалах яам болон ЗХЖШ-аас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна.

Хохирогчийн эгчийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл осол шөнийн 23 цагийн орчимд болсон, тухайн алба хаагчийг хамгаалалтын бэхэлгээ, малгайгүй дээш нь гаргасны улмаас өндрөөс унаж, хүнд гэмтэл авсан байна. Ослын улмаас ахлагчийн тархи нь бяцарч, хагалгаа хийх буюу эмчилгээ авах боломжгүй болсон тул эмч нар зөвхөн өвчтөний зүрх зогсохыг хүлээж байгаа гэв.

Барилгын цэргийн 017-р анги бол цэргийн байгууллагын барилга байгууламжийг барьдаг, 500 гаруй алба хаагчтай мэргэжлийн цэргийн ганц анги. Хугацаат цэргийн албан хаагч байхгүй. Тиймээс үйлдвэрлэлийн осол гараад байдаггүй. Гэтэл осол гарсан шалтгаан гэнэтийн ямар нэг онцгой нөхцөл байдлаас биш, ердөө хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчсөнөөс болсон байна.

ЗХЖШ-ын даргын баталсан журмаар оройн 19.00 цагаас хойш буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед үйлвэрлэл, техникийн ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг ч тус анги дээр энэ журам зөрчигдөөд удаж байгаа бололтой. Хохирогчийн эгчийн хэлснээс үзвэл сүүлийн сар гаруйн хугацаанд тус анги алба хаагдаа шөнийн 01.00 цаг хүртэл цаг сунган ажиллуулж байсан гэв. Харин энэ уртасгасан цагийн хувиарт хэний, ямар тушаал шилжиж ажилласан тухай анги нэгтгэлийн дарга нар ам нээхгүй байгаа.

Дээрээсээ доошоо тушаалаар явдаг цэргийн анги байгууллагын хувьд дан ганц ангийн дарга захирагч дур мэдэн цаг сунгаж ажиллуулах боломжгүй нь тодорхой. Мөн хэний тушаал, заавраар цаг сунгаж ажилласан тухайд хариулт хэлж чадахгүй байгаагаас үзвэл дээрээсээ эхтэй заавар тушаал байсан байх магадлалтай. ЗХЖШ-ын даргын баталсан журмыг Жанжин штаб өөрөө зөрчиж чадна, өөр бусад нь зөрчих боломжгүй гэсэн үг.

Тиймээс цэргийн албан хаагчийн аминд хүрсэн энэ ослын буруутанг хайхдаа дан ганц анги нэгтгэлийн дарга, удирдлагаар хязгаарлаж болохгүй гэдэг нь ойлгомжтой байна. Хамгаалалтын бэхэлгээ, малгайгүй ажиллуулсан нь анги нэгтгэлийн, алба хаагчдын буруу байлаа гэхэд ажлын цагийг уртгасгаж, шөнийн цагаар ажиллуулсан бурууг ЗХЖШ-ын дарга, удирдлага хүлээх ёстой. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 5 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 8 мин Фронтын генерал ба индрийн маршал 16 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 36 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 17 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 17 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top