x

Сутай хайрханы тахилгаас тээж ирсэн бодол

Сутай хайрханы тэнгэрийг тайх үйлд оролцох завшаан тохиов. Уул хайрханы тэнгэрийг тайх үйл бол Монголын өнө эртнээс уламжилсан төрт ёсны нэг. Тэр болгон хайрханыг төрийн нэрийн өмнөөс тахиад байдаггүй. Сутай бол яалтгүй харсан хүн болгоны сэтгэлд бишрэл төрөм үзэсгэлэнтэй сайхан хайрхдын нэг учраас төрийн тахилгатай болгосон байх.
Энэ удаагийн төрийн тахилга урьд өмнийн тахилгуудаас юугаараа ялгаатай болов гэдгийг анзаарахыг хичээлээ. 

Тус тахилгын  хоёр зүйл таалагдав.

Нэгдүгээрт, зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй байсан нь таалагдав. Төрийн ёслолын алба, орон нутгийн засаг захиргаа аль аль нь бэлтгэл, зохион байгуулалтыг сайн  хийжээ. Бие биенээсээ давах гэсэн мэт далбагар том ууц шүүс, данхар том идээ уралдан өрдөг таагүй байдлыг халсан нь сайн хэрэг. Тахилгад оролцогсод архи, сүүгээ уралдан цацаж, нэг нэгэн дээрээ “бороо” оруулдаг муухай зуршил давтагдсангүй. Тахилгыг архигүй зохион байгуулсан нь маш зөв шийдэл болжээ. 

Хоёрдугаарт, уул хайрханы тэнгэрийг тахиж тайдаг эртний ёс руу ойртуулж, тууль хайлах, Долоон бурхан одны тахилга, Алтайн 13 овооны тахилга зэрэг олон нийтэд зориулсан зан үйлүүдийг урд  орой нь тусгайлан тогтоосон газарт үйлдсэн нь шинэлэг, уг тахилгыг зорин хол ойроос ирсэн хүмүүсийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болов. 

Бас хоёр гурван зүйл дээр санаа өгмөөр бодогдов.

Нэгдүгээрт, Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлалт соёл үгүйлэгдэв. Алхам тутамдаа Монголын төрт ёсны утга бэлгэдлийг хамгийн ихээр эрхэмлэж, уламжлалыг хамгийн ихээр дээдэлж явах ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч бусдын адил энгийн монгол дээлтэй, бүрх малгайтай оролцсон нь тиймхэн санагдав.

Манжийн хаад шиг магнаг торго, хээ хуар болсон хувцас өмс гээд байгаа юм биш. Гэхдээ төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал байх ёстой гэдэг нь тод харагдлаа. Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал, утга бэлгэдлийг дагнан судалж, чамгүй гүнзгий судалгаа хийсэн судлаачид нэгэнт байгаа учраас мань мэт нь үүнээс цааш олныг өгүүлбэл илүүц биз. 

Хоёрдугаарт, Их хааны бурханчилсан хөрөг, Төрийн долоон эрдэнэ, Хар сүлдийг бөөгнүүлэн залах нь зөв эсэх дээр эрдэмтэн судлаачдын санаа оноог сайтар сонсож, нэг мөр тогтвол зөв санагдав. Төр, шашны зан үйлд нэгтгэх, зааглах зүйл байгааг бас анхаармаар бодогдсон.

Гуравдугаарт, уулын тэнгэрийг тайхдаа уг хайрханы  бараа харагдах газарт тахилгаа зохион байгуулж, наадмаа хийж, түүнд нь эр эм, хүүхэд хөгшидгүй оролцож, харин өргөлийг болохоор тусгай элчүүд томилон овоондоо өргүүлдэг байсан эртний уламжлалыг сэргээвэл зүгээр санагдав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч болсны дараахи анхны төрийн тахилгад У.Хүрэлсүх  элч төлөөлөгч илгээлгүй, өөрийн биеэр оролцсон нь төрт ёсны уламжлалаа дээдэлсэн зөв зүйтэй алхам болсон гэдгийг эцэст нь хэлмээр байна.

Бүхэлд нь дүгнээд хэлбэл Сутай хайрханы төрийн тахилга ёс төртэй, дэг журамтай сайхан үйл боллоо.

СГЗ, Урианхан овогт Б.ГАЛААРИД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Олхунуд Тамир (185.83.214.69)
    Төрийн тэргүүн нь төрийн их тахилгадаа оролцолгүйл яахав. Монголын ард түмэн эв нэгдэлтэй энх тунх орших болтугай
    2021 оны 08 сарын 12 | Хариулах
  • Монгол хүн (185.83.214.69)
    Архигүй зохион байгуулсан нь ёстой зөв санаа болжээ. Уул ус минь улс орноо түшиж явагээ
    2021 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.40.115)
    Eрөнхийлөг чийн ёслол хүндэтгэлийн хувцас байх ёстой! Төр төмбөгөр ёс ёмбогор гэдэг шүү дээ.
    2021 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 7 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 8 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 8 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 10 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 10 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 13 мин Фронтын генерал ба индрийн маршал 21 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 42 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 47 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 53 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 55 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 57 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 57 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 57 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 57 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 18 цаг 1 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 18 цаг 1 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 4 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top