x

У.Хүрэлсүхийн долоо хоног ба Хүний эрхийн асуудал

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш сар гаруй хугацаанд сураг алдраад байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ажилдаа оров. Цахим наадмаар ганц удаагаа бараагаа харуулсныг эс тооцвол олны нүднээс ангид үдсэн энэ хугацаанд олон нийт түүний араас сураг ажиг тавьсан ч "Корона тусаад Хөвсгөл далай дээр эмчлүүлж байна" гэсэн жиргээчийн жиргээнээс өөр албан ёсны мэдээ сэлт ч гараагүй билээ.

Харин өнгөрсөн долоо хоног шинэ Ерөнхийлөгчийн хувьд ажил ихтэй долоо хоног болов. Долоо хоногийн эхээр олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыш Төрийн ордонд хүлээж авч, ХЭҮК, СЗХ, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзаж, "улс төрийн хоригдол" гэгдэж байсан М.Энхсайханд хүртэл уучлал үзүүлэв. УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнө Ерөнхийлөгчид хүсэлт гаргаснаас хойш сарын дараа буюу өнгөрөгч пүрэв гаригт М.Энхсайханд уучлал үзүүлжээ. Харин маргааш нь буюу баасан гаригт ХЭҮК-ийнхонтой уулзаж, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна. МХАҮТ-ынхантай уулзах үеэрээ эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын татах чиглэлээр хамтран ажиллах, улс төржилтөөс ангид байх зарчмыг баримтална гэсэн нь түүний өмнөх дөрвөн жилд Засгийн газрыг толгойлохдоо авч хэрэгжүүлсэн бодлого, зарчимаас 180 хэм эргэсэн харагдана. Олзуурхууштай нь сайн тал руугаа.

Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайханд өөрийнх нь хүсэлтийг шаардалгүйгээр уучлал үзүүлсэн явдал нь бас нэг эерэг дохио болов. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүсэлтээ гаргаад ирвэл уучлал үзүүлье" гэснээс болж түүний хоригдох хугацаа сар хагасаар сунасан билээ. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд УИХ дахь АН-ын бүлэг болон хоригдогчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын гаргасан хүсэлтийн дагуу уучлал үзүүлэх зарлиг гаргасан нь М.Энхсайханыг "улс төрийн шалтгаанаар хилсээр ял шийтгүүлсэн" гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. Харин түүнд ял төлөвлөсөн прокурор, шүүгч нарын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна. М.Энхсайханыг гурван шатны шүүхээс шүүсэн есөн шүүгчийн зургаа нь өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан талаар өмнө мэдээлэгдсэн билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хүний эрхийг хамгаалах зорилтоо биелүүлэхийн тулд хамгийн наад зах нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа УЕП дээр явж очоод "М.Энхсайхан шалга" гэдэг үүрэг өгсөнтэй яг адилаар "Хилс хэрэг тулгаж ял оноосон шүүгч, прокуроруудын асуудлыг яг одоо шийд" гэдэг үүрэг өгвөл шударга болно. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэдэг шиг...

Гэвч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо нэг амлалт авсан. Хувь хүний биш, хуулийн засаглалыг бий болгоно гэсэн энэ амлалт нь одоогийн Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг даалгавар өгөх боломжгүй болгож байгаа юм. Харин хуулийн байгууллагынхны тэр хэлхээ болбоо, хонгил үүсгэсэн схемийг яаж задлах вэ гэдэг дээр толгой гашилгах хэрэгтэй боллоо. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийнх шиг "200 толгой тасдаад тойрон бүжиглэх" гэх мэтийн яриа өнөөдөр газар авахгүйгээс гадна жигшил төрүүлэхээс цаашгүй гэдгийг санах ёстой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэг удаа, зургаан жил болж өөрчлөгдсөн. Тиймээс У.Хүрэлсүхийн хувьд хоёр дахиа сонгогдох гэх мэтийн шунал хүсэл байхгүй, улстөрчийн хувьд хүрч болох хамгийн эцсийн карьертаа нэгэнт хүрсэн учраас хөндлөнгийн нөлөө, наймаа тохироонд оролгүйгээр бодож санаснаа хэрэгжүүлэх боломж нь ч байна.

Б.ЗАЯА

 

.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ саяхан Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 2 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 4 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 4 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 7 мин Фронтын генерал ба индрийн маршал 15 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 35 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 47 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 49 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 51 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 51 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 51 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 51 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 55 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 55 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 17 цаг 58 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 17 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top