x

Х.Баттулга, Б.Баасанцогт, М.Энхсайхан хэмээх "Бермудын гурвалжин"

Олимпийн марафон дурдуур ҮАБЗ-ийн ажилтан гэгдэж асан өмгөөлөгч Б.Баасанцогт бас "марафон"-ыг эхлүүллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг дээр яллагчаар ажилласан прокурортой уулзаж байсан Б.Баасанцогт Zarig.mn сайтын сэтгүүлчид гардуулж, хөлийн хурдаар зугтсан бичлэг өөрөө сүүлд болсон сонгууль, корона, түүний улмаас цуцлагдсан наадам зэргээс болж олны анхаарлаас түр хугацаанд алсраад байсан шүүгч нарын хэргийг дахин сануулав.

Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахын өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудын хамтанд лифтэнд байгаа анхны бичлэг олон нийтэд цацагдаж, “хонгилын” гэж нэрлэгдсэн тэдгээр хуулийнхний нэр усыг нийтэд зарласан билээ. Үүний араас өмгөөлөгч Б.Баасанцогт нь НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гамт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Оргил, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэтсийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүндноров, ТЕГ-ын ажилтан Н.Агваан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан зэрэг хууль, хүчний байгууллагын албан хаагчдын дансанд мөнгө шилжүүлдэг байсан тухай мэдээллийн мөрөөр хуулийн байгууллага шалгалт хийж эхэлсэн билээ.

Баталгаатай зүйл гэвэл Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Энэ 11 шүүгчийн зургаа нь М.Энхсайханы хэргийг шүүхээр шийдвэрлэхэд оролцсон тухай эх сурвалжууд хэлж байна. Санамсаргүй тохиолдол гэхэд итгэмээргүй давхцал биз?

Б.Баасанцогтын данснаас:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603....дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт  10 сая төгрөг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973.... тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435.... дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712.... дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926.... 2021.1.27- 550 мянга

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420....дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333.... дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125.... дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг

-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын  501920.... дансанд  2020.6.9-нд 800 мянган төгрөг

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819....дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.

Эхний бичлэг цацагдах үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан. Мөн Төрийн ордны цайны өрөөнд нэр бүхий шүүгч, прокуроруудыг уулздаг байсан, мөн Б.Баасанцогтоос өөрөөс нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүхээр шийдэгдсэн албан тушаалтнуудыг хэдийд хэрхэн шүүхээр оруулах тухай графикчилсан төлөвлөгөө хүртэл олдсон байдаг. Тухайн үед энэ хэрэг нэлээд өндөр авч, хуулийнхан ажиллаж эхэлсэн боловч тавдугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдсанаас хойш нам жим болж, олны анхаарлаас холдсон.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин энэ хэргийн тухайд "Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хэн нь нэр дэвших вэ гэдгээ шодож, “цаасан буу” буудаж үзсэн л хэрэг. Харилцан тохиролцох, нэг нь бууж, нөгөө нь дэвших л зорилготой байсан болов уу” хэмээн дүгнэсэн байдаг. Түүний хэлсэнчлэн сонгууль өнгөрсний дараа Б.Баасанцогтын хэрэг олны анхаарлаас холдож, “хонгилын” гэх шүүгч нарын нэр ч мөн дурсагдахаа больсон билээ. Гэвч муу юмыг даравч далдайж, булавч бултайдаг жамтай. Б.Баасанцогт анхаарал алдаж, сэтгүүлчийн дуранд өртсөнөөр шүүгч нарын хэрэг ч дахин босч ирэв. Тэр дундаа чухам яагаад М.Энхсайханыг ялласан прокурортой олноос нуугдаж уулзсан нь анхаарал татаж байна.

Тавантолгой төслийн удирдагчаар ажиллаж байсан М.Энхсайханыг гэмт хэрэгтэн болгосон хүн нь яалт ч үгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа УЕП-ын өрөөнд 100 гаруй хуудас материалтай явж ороод “Иргэн хүнийхээ хувьд мэдээлэл гаргаж байна. М.Энхсайханыг шалга” хэмээн Ерөнхийлөгчийн хувиар үүрэг өгсөн билээ. Энэ дагуу нь прокурорын байгууллага М.Энхсайханд “Үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” зүйл ангиар хэрэг үүсгэж, ял төлөвлөсөн ч тэр нь нотлогдоогүйн улмаас албан хэрэгцээндээ унаж байсан машиных нь үнээр хохирол тооцон ялласан байдаг. Гэтэл энэ хэрэг дээр ажилласан зургаан шүүгч Б.Баасанцогттой холбоотой. Сонирхолтой биз?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.45)
    М.Энхсаяхныг яллахад оролцсон харин С.Баярцогтыг ялаас чөлөөлж харж үзэхийг АТГ дарга З.Дашдаваагаас гуйсан бусадад нь оролцоогүй гэж найз нөхдөдөө ярьсан байдаг ккк
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 5 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 8 мин Фронтын генерал ба индрийн маршал 16 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 36 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 17 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 17 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top