x

“Гавьяат”-ын нээнтэг

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эсвэл Ардын уран зохиолч, соёлын (эсвэл урлагийн) гавьяат зүтгэлтэн, нэрт тэр тэр гээд угсруулахад л манайд тийм алдрыг хүртсэн хүн тоймгүй олон.

Хоёр Ерөнхийлөгч солигдохын үед шагналын хур, бүр шагналын аадар бороо ёстой цутгаж өглөө. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ханаж цадахаа мэдэхгүй. Шагналын хуртай зэрэгцээд ЕТГ-ын дарга, хариуцлагатны өрөөг шагналаа шат ахиулъя, эсвэл шагнуулъя гэсэн хүмүүсийн хөл дарж өгсөн сурагтай. Ордноор хэн холхиж явна, зөвхөн шагнал горьдогсод байв.

“Үе үеийн Ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал”, “Мөнхийн сэдэв” хэмээн ноён Х.Баттулга ярилцлага өгчихөөд яваад өгөв. Зөв л ярьж. Өмнөхүүд нь тийм байсан, түүнээс хайшаа ч зайлж чадахгүй, тэгээд л өгсөн, дэндүү их хуримтлагдсан учраас дундалсан гэх шахуу юм ярьсан даа. 

Энэ их ядууралтай, эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй үед гялтгар шар, өнгөт, социалист сүлдтэй элдэв эрээн тэмдгээр хуурч аргацаахыг бол ойлгож байнаа. Түүнийг авч зүүгээд улс нь цэцэглэдэг бол хөгжлийн углуурга нь ханасан байхсан. Эсвэл түүнийг авч зүүгээд бие нь эрүүлжээд, урт насалдаг бол Монгол орон энгэр заам нь даахгүй одон тэмдэгт эрүүл чийрэг ахмадуудаар хахаж байхсан. Даан ч тэгэхгүй нь гаслантай. 

Энэ мэт оршлыг азнаад “гавьяат”-аар энгэр цоолсон нэгэн ахмадын туулсан зовлонг хуваалцая. Нэрэлхүү атлаа одон тэмдэгт дуртай, гавьяат болгохгүй бол үхлээ гэсэн нөхдөд хэрэгтэй байж магад. “Гавьяат” болсон биш гай дагуулав гэгчээр санхүү-эдийн засгийн хувьд хөмрөх шахсан түүх.

Тэр “гавьяат” нөхөр маань дор хаяж 100 сая төгрөгөөр шатсан түүх ингэж эхэлнэ. Ковидоос хамаагүй өмнөх, ёстой дураараа дургиж найрлаж цэнгэж байх үед болсон явдал. 

Манай хүн “гавьяат” (салбарыг нь нэрлэхгүй, нэрлэчихвэл мэдчих хүн олон буй!) болжээ. Ордонд ном журмаар нь нэвтэрч ороод шагнуулаад гараад иржээ. Гавьяат болгуулах гэж тодорхойлсон байгууллагаас гадна, улс төр-бизнесийн хүрээнээс том лобби орсон байгаа юм. Ерөнхийлөгч ба ЕТГ-ыг бараг ховсдох шахуу юм болж байж тэр эрхэм цолонд хүрчээ.

Мэдээжийн ёслолууд: Ордны гадна ахан дүүс, үр хүүхэд, ач нар нь тосон авч амьд цэцгийн баглаа, гэрэл зураг. Тэндээсээ гэртээ ирж бяцхан ёслол. Тэр айл хэдэн өдөр архи айраг сөгнөөстэй, тавгийн идээтэй, хүмүүс холхиод, баярлаад л.

Тэгж тэгж үнийн судалгаа хийж, ийш тийшээ ярилцсаар “гавьяат”-ын найрын урилгаа тараалаа. Подхийсэн хэвлэлийн зардал гараад ирлээ. Нийслэлийн нэг томхон, бас нэр хүндтэй рестораныг сонгон авч захиалга өглөө. Аль ресторанд найрлах нь нэр хүнд, нэр төр, нэр нөлөө, алдрын хэрэг болдог тул сайн ресторанууд ханшаа өсгөнө. Төдөн цагийн түрээс ба үйлчилгээ, төдөн ширээ, нэг ширээнд төдөн хүн, захиалах хоол хош, ширээнд тавих архи дарс гээд өрнөж өгчээ. Хүү, охин, бэр, бизнесийн андууд нь хөөцөлдөөд л. 

Зочдын тоо 500 хүртэл, 200-300 бол хэвийн үзэгдэл хэмээн ресторан тооцно. Мань “гавьяат” 300 гаран хүн урилаа. Их донжтой. Арав арвуулаа нэг дугуй ширээнд. Нэр хүндийн асуудал учраас ширээ болгон гадаадын үнэтэй архи, виски, коньяак, дарстай. Монгол архи дарсыг хэн ч тоохгүй. Ингээд 30-аад сая төгрөгийн архи, дарс гаднаас авч орохоор болжээ. Зоог нь халуун хоол гуравтай, хоёр төрлийн зууштай, араас нь амттан. Цай кофе, тавгийн идээ, шар айраг, ундааг тооцохгүйгээр.

Хэдэн цаг дүнгэтэл ярилцаад өнгөрүүлэлтэй биш, уригдсан зочдыг баясгахын тул хөтлөгч гэх бас нэг “гавьяат”-ыг аваад ирэв. Цагийн төд гээд хөлстэй. Таван сая гээгүй байгаа. Нөгөө алдартай, олны танил дуучдыг урина. Сайн дурын уран сайханч, өөрсдөө, эсвэл танигдаагүй залуу дуучид дуулахгүй, уригдахгүй. Алдар цуут дуучид нэг дуу төдөн сая, хоёр дуу төдөн сая гээд явж өгнө. Гучин минутанд гурван дуу дуулаад дор хаяж 5 саяыг хармайлаад алга болж өгнө. Ганц дуучин байлгалтай биш, дор хаяж гурав, эсвэл тав, болохгүй бол хамтлаг уриад тоглуулахад хөлс нь дээшээ явж өгнө. Тэр бүхнийг тооцож, бас заримаас нь урьж оролцуулжээ. Тоолуур гүйгээд байх нь тэр.

 

Мань хүнд очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн нэг хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. 

Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. 

Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт заларсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ. 

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү...

Д.Баярхүү /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 7 цаг 0 мин Мэдээж “Ар нь түүз!” 7 цаг 11 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 7 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 7 цаг 36 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 7 цаг 40 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 7 цаг 45 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 7 цаг 50 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 7 цаг 55 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 22 цаг 54 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 22 цаг 58 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top