x

Олимп ба монголчууд: П.Цагаанд төлсөн өр

Токио-2020 олимпийн наадам эхлээд дөрөв дэх өдөртэйгээ золгож байна. Энэ дөрөв хоногийг монголчууд нэг медаль нэлээд хэд хэдэн хэрүүлийн сэдэвтэй үдэв. Түүнээс хамгийн их шүүмжлэл дагуулсан нь олимийн наадамд манай баг тамирчдыг дагалдан явсан дарга нарын тоо. Энэ удаагийн олимпод манай 43 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Үүнээс нэлээд нь тэмцээнээ өндөрлөөд нутаг буцах тийшээ хандав.

Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөж, нэг онооны дутуугаар финалаас хасагдсан Ц.Анударь "Оноог маань хараад, хэлээд зөвлөөд өгөх багштай явсан бол илүү дээр байх байлаа. Хэдэд явж байгаагаа ч харж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Анхны олимп болохоор туршлага дутлаа" хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгов. Харин түүний эсрэг дүр нь Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болов. Өнгөрөгч долоо хоногт олимпийн нийслэл рүү ниссэн манай хоёрдугаар ээлжийн баг тамирчдын бүрэлдэхүүнд 72 хүн багтсаны 33 нь тамирчид, 39 нь албаны хүмүүс буюу дарга нар байсан тухай өмнө мэдээлсэн. Тэдний тоонд П.Цагаан гуай багтаж, шигшээ багийнхны хувцсыг өмсөн дуранд өртсөн нь олны шүүмжлэлийг дагуулав. Хоёр тамирчин нь олимпийн эрх авсан Монголын байт харвааны холбооны хоёр дарга /нарийн бичгийн даргатайгаа хамт/ ганц дасгалжуулагчтай явжээ.

Ц.Анударийн дасгалгалжуулагч яагаад олимпод яваагүй талаар МҮОХ-ноос хийсэн тайлбарт “Олон улсын олимпийн хорооны Олимп зохион байгуулах хорооны шийдвэрээр эрх авсан тамирчдын 55 хувьд нь дасгалжуулагчийн квот олгосон. Гэхдээ бусад албаны квот дээр хэрэгтэй, хэрэггүй олон хүн явсан. Тэд өөрсдийн мандатаа дасгалжуулагч нарт өгч болох байсан” гэсэн байна. П.Цагаанд ч гэсэн тийм сонголт байсан гэсэн үг. Тиймээс “хэрэгтэй, хэрэггүй” гэдэг ангилалд МҮОХ, Спортын холбоодын нэр дээр явсан дарга нар өөрсдөө багтаж байгаа юм. 43 тамирчинг 40 шахуу дарга даамлууд дагалдсан гээд бод доо.

Өчигдрийн тухайд П.Цагааны нэр гарсан шүүмжлэлийн эсрэг түүнийг өмөөрсөн, хаацайлсан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр хайр гамгүй цацав. Монголын байт харвааны спортыг төлөөлдөг, хувийнхаа хөрөнгөөр Яармагт мөсөн өргөө барьсан, өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө яваа ачтай буянтай хүн... гэх мэтээр өмгөөлж хамгаалж, хэрэлдэж байна.    

Энд нэг зүйлийг тодруулахад, асуудлын гол нь П.Цагаан хэр зэрэг мөнгөтэй, хөрөнгөтэй, хэр их буян хийсэн, хандив өргөсөн, эсвэл ирэх жил болох өвлийн олимпод хэр их хувь нэмэртэй тухай биш юмаа. Монголын тамирчид энэ удаагийн олимпод ямар амжилт гаргах вэ, хэн юугаар тусалсан, дэмжсэн, эсвэл ядаж гай болоогүй тухай л юм. Хэрвээ спортод хандив өгсөн, хөрөнгө оруулсан тухайгаа ярьвал үндэсний хэмжээний бүх компаниуд, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс авахуулаад MCS, Хаан банкны захирлууд бүгд олимпод явах, үзэх эрхтэй. Коронагаас өмнө тийм л байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал олимпийн тэмцээн үзээд сууж байхад бид юу ч хэлж байгаагүй.

Ялгаатай нь энэ удаагийн олимп үзэгчгүй олимп. Коронавирусийн халдварын улмаас олимп зохион байгуулж байгаа орон нь өөрөө ингэж шийдсэн. Гэтэл манай дарга нар тамирчдаа дэмжих гэж биш, өөрсдөө зугаацах, эрх дархаа мэдэрч, "эго"-гоо тэжээхийн тулд олимпод яваад байгааг иргэд шүүмжлээд байгаа юм.

Түүнийхээ оронд нэг ч гэсэн дасгалжуулагч, нэг ч гэсэн спортын сэтгэл зүйч эмчийг өөрийнхөө квот дээр явуулсан бол, ядаж л олимпод оролцож байгаа тамирчдынхаа амрах буудал, хоолны мөнгөн дээр хэмнэлт хийдэггүй бол тэр нь жинхэнээсээ дэмжлэг болох байлаа. БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр жишээ нь “Би Токио яваад тамирчиндаа тус дэм болж чадахгүй ээ, хэрэгтэй хүнийг нь явуулъя” гээд өөрийнхөө мандатыг тамирчныхаа эмчид өгсөн л байна шүү дээ. Ийм л дэмжлэгийг хүсээд байгаа юм. Гэтэл П.Цагаан гэдэг хүн өвлийн спортыг дэмждэг, хөрөнгө оруулдаг байлаа гээд тэр нь Байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа баг тамирчдад ямар нэмэртэй вэ?

Асуудлын гол нь П.Цагаан гэдэг хүнд биш. Өнөөдөр манай тамирчид олимпод ямар амжилт үзүүлж, түүнд нь юу саад болж байгаад л асуудал байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнх (66.181.188.150)
    Цагааны мөнгө чинь бидний эзэмших ёстой байгалийн баялгийг луйвардсан мөнгө шүү дээ. Тэрнээс биш хар царайтай Цагаан нэртэй энэ өмхийд ямар баасных нь мөнга байхав дээ.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • uur (202.179.21.233)
    hurungu mungu diildeg gesnii tod ilrel
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 2 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 3 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 5 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 5 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 8 мин Фронтын генерал ба индрийн маршал 16 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 37 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 42 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 48 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 50 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 52 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 52 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 52 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 52 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 56 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 56 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 17 цаг 59 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 17 цаг 59 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top