x

Ковидын төсөв ба У.Хүрэлсүхийн төсөв

УИХ 2021 оны төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан өчигдөр УИХ дахь цөөнх болох АН-ын бүлгээс мэдэгдэл УИХ, Засгийн газарт шаардага хүргүүлжээ. Шаардлагын гол утга нь төсвийн тодотголыг дахин хийх, хөрөнгө оруулалт дээр тавьсан зардлуудаа танах, түүнээс хэмнэсэн мөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах явдал.

Учир нь сая баталсан тодотголоор төсвийн нийт алдагдлыг 1,5 их наядаар нэмэгдүүлж, 3,7 их наяд төгрөгт хүргэсэн байна. Өнгөрсөн оны төгсгөлд14 их наядаар батлагдсан 2021 оны төсвийн зарлага сая хийсэн тодотголын дараа 16 их наяд болж өсчээ. Төсвийн зарлагыг хоёр их наядаар нэмэгдүүлсэний 10 гаруйхан хувь буюу 230 тэрбум төгрөгийг ковидтой тэмцэх эрүүл мэндийн салбарын шууд зардлаар баталсан байна. Харин зардлын бусад өсөлт нь сонгуультай холбоотой байсныг цөөнхийн бүлгээс мэдээллээ.

Тухайлбал, сонгуулийн өмнө малчин өрхөд тараасан 100 мянган төгрөгийг сая баталсан төсвийн тодотгол дээр нэмж суулгасан байна. 2021 оны нэгүгээр сард улсын хэмжээнд 242 мянган малчин өрх тоологдсон гэж үзвэл хамгийн багадаа 24,2 тэрбум төгрөгийг эрх баригч нам төсвийн хуулиас гадуур малчдад тараасан гэсэн үг.

Мөн 2020 оны эцэст баталсан төсвийн тухай хуулиар энэ оны төсөвт 3,8 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт тавсны 1,6 тэрбумыг нь ондоо багтаж санхүүжүүхээр төлөвлөсөн байсан ч сая хийсэн тодотголоор хөрөнгө оруулалтын зардлаа дахин нэмэгдүүлсэнийг АН-ын бүлгээс зарлалаа.

Жишээлэхэд, Хэнтий аймгийн сум болгонд соёлын ордон барьж, Батноров сумын Хөгжпийн ерөнхий төлөвлөгөөг 200 сая төгрөгөөр хийхээр төсөвт суулгасан байна. Норовлин суманд барьж байгаа "Шихихутаг нууц товчоо" цогцолборын тохижилтод нэг тэрбум төгрөг, Биндэр суманд "Их хуралдай" цогцолборт 2.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бэрх тосгон, Баян- Овоо, Баян-Адрага суманд тус бүр 1.4 тэрбум /нийт 4,2 тэрбум/ төгрөгөөр Иргэдэд үйлчлэх төв барихаар болсон байна. Бэрх тосгонд байгуулах далд уурхайн музейд мөн 3.7 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэтчилэн...

2020 онд Хэнтий аймагт улсын чанартай хөрөнгө оруулалтаас гадна 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь хамгийн их буюу арван аймгийн хөрөнгө оруулалттай тэнцэж байв. Хөрөнгө оруулалтын хэмжээг  хүн амтай нь харьцуулбал нэг хүнд ногдох хэмжээгээр хамгийн бага /197,4 мянган төгрөг/ нь Орхон  аймаг байв. Харин Хэнтий аймагт нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээ 1.8 сая төгрөг буюу хамгийн их нь. БОАЖ-ын сайдын нийт төсвийн 31.9 хувь, УУХҮ-ийн сайдын төсвийн 77.8, Зам тээврийн сайдын 31.5 хувь нь Хэнтий аймагт ногдож байжээ. Зөвхөн Хэнтий аймагт хуваарилсан хөрөнгө оруулалт дангаараа 10 аймгийнхтай тэнцэж байгаа тухай шүүмжилж байв.

Гэвч УИХ, Засгийн газар үүнийг чихний хажуугаар өнгөрөөгөөд зогсохгүй хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм байна. Шалтгаан нь мэдээж тус аймгаас УИХ-д сонгогдсон хоёр эрхэмтэй холбоотой. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь Ерөнхийлөгч болж дэвшсэн, эрх баригч намын тамгыг ээлж дараалан атгаж байгаа энэ хоёр хүнд тал засахад төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө тэр чигээрээ зориулагдаж байна гэсэн үг. УИХ, Засгийн газар нь бүхэлдээ иргэдийнхээ төлөө ч биш, энэ хоёр хүний гутлыг уралдаж үнсэхийн төлөө л оршин тогтнож байна.

Хоёр өдрийн өмнө Хөшигтийн хөндийд нээлтээ хийсэн, Япон улсын 100 хувийн хөрөнгөөр барьж байгуулсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гол танхимд байрлуулсан хөшөөн дээр Чингис хааны биш, У.Хүрэлсүхийн нэрийг сийлсэн байдаг юм. Монгол Улсын газрын зураг дээр өөрийн нэрийг сийлсэн өөр Ерөнхий сайд МАН-ын 100 жилийн түүхэнд ч гараагүй байх...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 5 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 7 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 7 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 10 мин Фронтын генерал ба индрийн маршал 18 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top