x

Засгийн газрын шийдвэр эцсийнх байдаггүйг нотолсон ЦАХИМ НААДАМ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ирэх оны Долдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүнээс ердөө долоо хоногийн “Наадмыг цахимаар хийнэ. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасан” хэмээн аархаж байсан ЗГХЭГ-ын даргын үг Засгийн газрын шийдвэр эцсийнх байж чаддаггүйг нотоллоо.

Эрх баригч нам аргагүйн эрхэнд, иргэдийн эсэргүүцэлд автаж наадмыг цуцалсан авч цаана нь үүнээс том даваа, илүү хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна. Өчигдөр Эрүүл мэндийн сайдын мэдээллээр маш хурдан хугацаанд халдварлах чадвартай, вакцины үр нөлөөг бууруулдаг дельта вирус манай улсад зөөвөрлөгдөж орж ирснийг зарлав. Хэрвээ Засгийн газар улсын баяр наадмыг хойшлуулсан шийдвэр гаргаагүй бол иргэдэд шинэ вирусын талаар мэдээлэх ч үгүй өнгөрөх байсан биз.    

Нөхцөл байдал иймдээ тулсан ганц шалтгаан нь Засгийн газар нөхцөл байдлыг үл харгалзан иргэдээ хамгаалахын тулд биш, өөрсдийн эрх ашиг, эрх дархын үүднээс шийдвэрээ гаргаж ирсэнтэй холбоотой. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны уулзалтууд, сүүлд цуцлагдсан улсын баяр наадмын тухайд ч тэр. Эхнийх нь ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах нь зорилго байсан бол удаах нь сонгуулийн ялалтын бах таваа гайхуулж, намынхаа 100 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх, түүнээсээ сэтгэл ханамж авах л гол зорилго нь байсан гэж болно. Иргэдийнхээ төлөө үйлчлэх үүрэгтэй төр биш, эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүсийн л хийж болох үйлдэл, гаргаж болох араншин.

Дээр нь анхнаасаа ковидын эсрэг тэмцэл /хэрвээ тэгж нэрлэж болдог бол шүү/ нь ямар ч төлөвлөлтгүй, судалгаа, шинжилгээгүй явж ирсний гай. Тэртэй тэргүй дэлхий нийтийг бүрхсэн, хэзээ мөдгүй биднийг нөмрөх л байсан аюулыг урьдчилан тооцоолоогүй, сэрэмжлээгүй, нэгэнт нөмрөөд ирсний дараа яаж ажиллах вэ гэдэг бэлтгэлээ хангаагүй, аюул нэгэнт нөмрөөд ирсний дараа л араас нь хөөж ажилладгийг гай нь өнөөдрийн энэ нөхцөл байдал. Салхи хаашаа, хамхуул тийшээ...

Хэдийгээр Засгийн газар наадмыг цуцалсан сайн хэрэг боловч тэр нь ч гэсэн төр барьж байгаа шийдвэр гаргагч нар, эрх баригчдын ямар ч алсын хараагүй, нөхцөл байдлаа үнэлдэггүй, өлмий дорхоосоо өөрийг хардаггүй, дүлий, сохор, харалган байдлын тод илрэл болов. Наадам хийнэ, хийхгүй гэж иргэдээ талцуулж, зөрчилдөөнийг эцэст нь тулгаж байхын оронд наадмаа хийвэл ямар эрсдэл гарах вэ, хийхгүй бол ямар үр дагавартай вэ? гэдгийг хэдэн сарын өмнөөс судлаад, тооцоолоод УОК, НОК-тойгоо ярилцаад, ядаж наадамд оролцох уяач, бөхчүүд, унаач хүүхдүүд, урлаг соёлынхноо шинжилгээнд хамруулж тусгаарлаад, бүх бэлтгэлээ хангачихсан байх ёстой.

Тэгсний дараа “Халдвар хамгааллыг ингэж сахилаа, ийм зохион байгуулалт хийлээ. Яг тэдэн хүн наадамд оролцоно, тийм хөтөлбөртэй байна. Ийм учраас халдвар тархаахгүй, иргэдэд хохирол учруулахгүй, ингэж бэлтгэлээ хангасан” гээд явсан бол, тэгээд эцэст нь “Тооцоолоогүй ийм нөхцөл байдал үүссэн учраас наадмаа хойшлууллаа” гэсэн бол асуудал шал өөр байх байлаа. Ийм л бодлоготой, төлөвлөлттэй, тооцоотой төр засаг, шийдвэр гаргагч нарыг иргэд хүсээд байгаа юм. Түүнээс биш наадам хийх, хийхгүйдээ ч гол нь биш.

Цагаан сар гэр бүлийн баяр байдаг бол наадам гэдэг улс үндэстний баяр, эв нэгдлийн баяр. Тийм учраас улсын баяр наадамд монгол хүн бүр хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин саяны тохиолдолд эрх баригч нам, Засгийн газар улс үндэстнийхээ эв нэгдлийг хагаралдуулсан, талцуулсан тийм л үйлдэл боллоо. Одоо тэрийгээ яах хумих, нэгтгэх юм, гол нь нэгэнт нөмрөөд ирсэн ковидын аюулаас яаж хамгаалах юм? гэдэг бас л оньсого таавар хэвээр байна.

Өнөөдрийнх шиг, өнгөрсөн хугацааных шиг “Халдвар нэмэгдлээ, хорилоо”, “Халдвар буурчихлаа, нээлээ” гээд өдөр өдрөөр өөрчлөгдөөд, халдвараа яаж хумих, барих, дарах тухайд ямар ч бодлогогүй, судалгаагүй салхинд хийссэн хамхуул шиг яваад байвал иргэд хоорондоо хэрэлдэх биш, төр засагтайгаа ч тэрсэлдэж мэдэхээр болоод байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 4 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 5 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 7 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 7 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 10 мин Фронтын генерал ба индрийн маршал 18 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 39 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 44 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 50 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 52 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 54 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 54 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 54 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 58 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 58 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 1 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top