x

Уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон бусдаас илүү эрхтэй юу?

Цахим наадмыг эсэргүүцсэн залуус, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан аж ахуйн нэгжүүд өчигдөр хотын төв талбайд “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа. Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр үгээ хэлэхээр төв талбайд очоод цагдаад баривчлагдан туугдаж явсан залуус энэ удаа үгээ хэлэв. Бүтэн өдөржин үргэлжилсэн цуглаанд найман настай сурагч охин оролцсон нь олны сэтгэлийг хамгийн их хөдөлгөлөө. Охин цахим наадмын хурдан морины хүүхдүүдийн өмнөөс үгээ хэлэхээр иржээ.

Түүний хоолой зангируулан байж хэлсэн “Биднийг сургуульд явуулдаггүй. Гадаа тоглуулдаггүй. Хоолны газар оруулдаггүй. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө зугаа цэнгэлд ашиглаж хурдан морь унуулдаг, тоосонд даруулдаг. Тэр хүүхдүүд өвдвөл яах вэ?” гэдэг үг олон хүний сэтгэлийг өвтгөв. Гадаадад суугаа монголчууд мөн “NoNaadam” хөдөлгөөнийг дэмжин, олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлж эхэллээ.

Мөн УОК-ийн зүгээс өчигдөр орой Наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулахаар болсон билээ. Харин иргэдийн хувьд цахим надмыг хойшлуулах бус, нэгмөсөн цуцлах шаардлагыг тавьж байна. Эсвэл наадмаа хий, гэхдээ хориогоо цуцал. Цөөнх нь /эрх мэдэлтнүүд/ наадамлаад, олонхи нь хоригддог байж болохгүй. Бүгд ижил тэгш байя... Ийм л шаардлагыг иргэд тавьж байгаа.

Эрх баригчдын энэ тэгш бус шийдвэрээс болж, урлаг соёлынхон, уяачид, бөхчүүд хүртэл иргэдтэйгээ хагаралдаж эхэллээ. Ердөө жилийн өмнө допингийн хэргээр ард түмнээсээ уучлал гуйж бөхийгээд "100 жилийн ойгоор зодоглохгүй" гэж амласан Н.Батсуурь аварга хүртэл #NoNaadam хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа Д.Амартүвшинг лайваар сүрдүүлээд явж байна лээ. Наадамд уриалсан урлаг, соёлынхон нь үзэгчиддээ бариулах гэж байна. Юун нөгөө ард түмнээ цэнгүүлэх...

Энэ бүх эсэргүүцэл, хагарал чинь ердөө дарга нар тусдаа наадам хийж, иргэд нь тэднийг зурагтаар хараад, хоригдоод суудаг тогтолцоог л эсэрүүцээд байгаа хэрэг шүү дээ. Наадвал хамтдаа наадъя, ядаж хоригдохгүй байя. Хоригдвол хамтдаа, нийтээрээ хоригдъё, тэгш эрхтэй байя л гэж байгаа юм.

Гэвч цахим наадмыг цуцлах иргэдийн шаардлагын хариуд Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр орой бас нэгэн ухвар мөчид мэдэгдлийг хийв. “Наадмыг цуцлах тухай хууль байхгүй” гэсэн түүний мэдэгдэл дахиад шуурга дэгдээлээ. Иргэд хуульгүй хоригддог, эрх баригчид хуулиа бариад нааддаг байж болох уу? Энэ ч гэсэн тэгш эрх мөн үү?

Уг нь бол УИХ-аас баталсан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд,

“Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тогтмол хяналт тавина” гэж заасан байгаа. Шаардлагатай бол наадмыг цуцлах, хууль, тогтоол гаргах эрх нь УИХ-д өөрт нь байгаа. Тийм болохоор УИХ-ын эмэгтэй гишүүд ч гэсэн “наадмыг хойшлуулах санаачилга гаргалаа” гэж хэлбэрдэхийн оронд шууд хууль, тогтоолын төсөл өргөн бариад явах ёстой. Бүрэнх эрх нь байна.

Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхдээ, “хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх", "ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх” зарчмыг баримтална гэсэн байгаа.

Гэтэл өнөөдөр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, наадмыг цахимаар хийнэ гэсэн нь Цар тахлын тухай хуулиа хүртэл зөрчөөд, нийгэмд ялгаварлал бий болгоод байна гэдгийг л иргэд хэлээд байгаа юм шүү дээ. Уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон бусдаасаа илүү давуу эрхтэй юу?

Тэд яг ямар эрхтэй болохоороо дарга нарын ивээлд багтаад дэнж хотойтол наадаж явдаг, иргэд яагаад эрхээ хасуулаад гэрийн хорионд суух ёстой вэ? Энэ ч гэсэн ялгаварлал биш үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.124)
    Сонин юм уншчихваа. Наадуул чинь манийгаа баярлуулах гээд ажиллаж байгаа юм аа. Ажил нь угаасаа ийм юм. Атаархаад байх юм байхгүй дээ!
    2021 оны 07 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 3 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 4 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 6 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 6 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 9 мин Фронтын генерал ба индрийн маршал 17 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 38 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 49 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 51 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 53 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 53 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 54 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 53 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 57 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 57 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 18 цаг 0 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 18 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top