x

Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим оронд Элчин сайд томилох асуудлыг хэлэлцэнэ. Тэдний нэг нь Лу.Болд. Тэрбээр Бельгийн Вант улсад суух Элчин сайдаар томилогдох гэж байна. Бельгийн Вант улсад суух Элчин сайд Benelux /Бельги, Нидерланд, Люксембург/-ийн орнуудад болон Европын холбоо, НАТО-д хавсран суудаг онцлогтой. Гэтэл Лу.Болд гэж хэн сэн билээ?

Юуны өмнө 2017 оны 11 дүгээр сарын15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-дсуух Элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр уг албан тушаалд нэр дэвшсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300 мянган ам.доллараар зарсаны нэхэмжлэх энэ оны зургадугаар сарын 12-нд ирсэн. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан. Мөн Батлан хамгаалахын генерал ял авсан. Би одоо цааш нь ярих уу, яах вэ” гэсэн нь дуулиан тарьсан билээ.

Тэгвэл энэ талаарх нэгэн баримтыг өгүүлье. Миний өмнө 2014 оны 08 дугаар сарын13-ны өдрийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын 04/130 тоот тэмдэглэл байна. Энэ өдрийн 11.00цагт Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дэд захирал ахлах хурандаа Чой Хён Ир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Ноцтой сэдэвтээ шууд оръё. Уулзалтын тэмдэглэлд дурдсанаар БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний яамны гадаад хамтын ажиллагааны ерөнхий газрын захирал, ахлах хурандаа Чой Хён Ир хэлэхдээ “Өнөөдөр тантай уулзах болсон гол зорилго нь хоёр орны хоорондын цэргийн хамтын ажиллагаанд гарсан ХЭВИЙН БУС үзэгдлийн талаар санал солилцох гэсэн юм. Энэ асуудлын талаар Гадаад харилцааны яамнаас анхаарал тавьж өгөөч хэмээн хүсч байна. Өнгөрсөн удаад Монголын талаас ашиглалтаас гарсан МИК-21онгоцны сэлбэгийг авах талаар бид гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан. Анх Монголын талын саналын дагуу 2009 оны 1 дүгээр сард гэрээ байгуулсан. Олон шалтгааны улмаас гэрээний хэрэгжилт амжилтгүй болсон. 2011 оны 1 дүгээр сард Монголын талаас гэрээг цуцалсан. Гэрээ байгуулах эхлэл, хэрэгжилт, цуцлах бүх үйл явдлын талаар тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан одоо Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй Л.Болд сайн мэдэж байгаа. Гэрээ хэрэгжээгүй олон улсын болон улс төрийн шалтгаануудыг бид ойлгож байна. Анх гэрээг байгуулахад манай талаас урьдчилгаа төлбөр өгсөн. Одоогийн байдлаар урьдчилгаа төлбөрийн 60 хувийг манай талд эргүүлэн өгөөгүй байна. Гэрээг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг манай тал Монголын талаас нэхэхгүй. Монголын тал төлсөн урьдчилгааг гүйцэд эргүүлэн төлөхгүй байгаа учраас бид Монголын шүүхэд хандсан. Шүүх хурал 2014 оны 3-р сард болж Монголын тал Солонгосын талд урьдчилгаа төлбөрийг бүрэн эргүүлж төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй, эргүүлж төлөөгүй. Энэ гэрээг хэрэгжүүлээгүйн улмаас манай Ардын зэвсэгт хүчний яамнаас холбогдох хүмүүс хатуу шийтгэл хүлээсэн. Тиймээс миний бие сайн хөгжиж байгаа манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү-гээс Гадаад харилцааны сайд Л.Болдод илгээсэн захидлыг авч ирлээ. 

Манай тал олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан энэ асуудлыг аль болох албан бусаар, харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй байдлаар шийдье гэсэн байр суурьтай байсан. Гэвч урьдчилгаа төлбөр нь Засгийн газрын хөрөнгөөс гарсан тул хариуцаж байсан хүмүүс нь шийтгэл хүлээгээд байна. Тухайлбал энэ захидлыг илгээсэн Солонгосын “Ылмил” гадаад худалдааны компанийн ерөнхий захирал Ким Гван Сү бол гэрээг байгуулахад оролцсон хүн юм. Тэрбээр өөрөө Монголд ирж уг захидлыг өөрийн биеэр гардуулах байсан боловч Ардын зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааны ерөнхий захирлын хувьд миний бие яамыг төлөөлөн ирлээ. Би Монголд 15 хоног ажиллана. Солонгост очоод урьдчилгаа мөнгийг эргүүлэн төлүүлэх явц ямар байгаа талаар удирдлагадаа тодорхой мэдээлэлтэй очих тушаалтай ирсэн. Бид өнөөдөр Монголын Гадаад харилцааны сайдад захидлаа гардуулсан тухайгаа Ардын зэвсэгт хүчний яамандаа мэдэгдэх болно” гэжээ.

Хорин минут үргэлжилсэн уулзалт ийнхүү өндөрлөсөн ч төлбөр одоо хэр нь төлөгдөөгүй. Уг уулзалтаас хойш дахиад гурван жилийн дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын15-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурцын сөхөж ярьснаар цоо шинэ мэт яригдсан нь энэ. Гэтэл үнэн хэрэгтээ 2013 онд буюу Батлан хамгаалах ын сайдаар Л.Болд ажиллаж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хойд Солонгосоос МИГ-21 онгоцны мотор худалдаж авахаар 1.8сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ иргэн Ж.Бямбаноров, бизнес эрхлэгч Нацагдорж нарын дансанд хийсэн байна” гэх мэдээлэл нийтлэгдэж, хууль хяналтынхан шалгаж генерал Т.Дашдэлэг хорих ял сонссон ч 2015 онд өршөөлөөр суллагдсан, АТГ-т энэ талаар хангалттай материал байх ёстой.

Урьдчилгаа төлбөр гэгчийн хэмжээ их, бага байхаас үл шалтгаалан энэ сэдэв өөрөө харилцаанд үлдэх түүх талаасаа маш ноцтой. Гэтэл энэ асуудлын эзэн, Батлан хамгаалахын сайд байхдаа ч, Гадаад харилцааны сайд байхдаа ч хамгийн сайн мэдэх тэр хүн өнөөдөр НАТО, Европын холбоо, Бенелюксийн орнуудыг хавсран суудаг Бельгийн Вант Улсад Элчин сайдаар томилогдох нь зөв үү? Эдүгээ түүний хамаарал бүхий “Богд” банкийг Лу.Болдыг Гадаад харилцааны сайдын албан тушаал хашиж байхдаа Люксембургийн Вант улсад албан ёсны айлчлал хийхдээ банкныхантай тогтоосон харилцааны “үр дүн” гэж үзэх нь бий. Энэ бол хардах эрх. 

Монголын тал Европын орнуудад илгээсэн Элчин сайд нараасаа, дипломатчдаасаа ичих олон шалтгаан бий. Янжуур тамхи, мансууруулах үйлчилгээтэй эм бэлдмэл, бүр сүүлдээ их хэмжээний героин тээвэрлэж баригдсан хэчнээн тохиолдол бий билээ. Яагаад энэ удаад заавал Лу.Болдыг Бельгийн Вант улсад Элчин сайдаар явуулах болов гэдгийн учир шалтгаан, үүсч болох эрсдлийг Засгийн газар, УИХ сайтар тооцох шаардлагатай. Хэрэв дээрх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу тухайн орны мэдээллийн хэрэгслээр цацагдвал Лу.Болдыг байтугай Монголын Элч төлөөлөгчийг Европ хүлээн авахгүй л болов уу гэхээс эмзэглэх үүднээс сэрэмжлүүлж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (41.231.5.53)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 6 цаг 56 мин Мэдээж “Ар нь түүз!” 7 цаг 7 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 7 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 7 цаг 32 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 7 цаг 36 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 7 цаг 41 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 7 цаг 46 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 7 цаг 51 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 22 цаг 50 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 22 цаг 54 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top