x

“Цахим наадам” хэмээх нэгдүгээр зэрэглэлийнхэнд зориулсан VIP үйлчилгээ

Даалуучдын хэлдэг гуншин байдаг даа. Сүүлийн мод сүртэй, сүвээний хавирга өөхтэй сайхан... гэж ирээд. Яг түүн шиг зүйл энэ жилийн наадмыг тойрч байна. Түүхэндээ анх удаа арван тэрбумаар наадам хийхээр болсон нь олон хүний шуналыг хөдөлгөж байгаа бололтой. Өдөр өдрөөр үхэл нэмэгдэж байгаа ковидыг хэрхэн даван туулах вэ гэж айл өрх болгон сэтгэл шаналж, олон хүн нулимсаа залгиж суухад наадамд баталсан төсвийг хэрхэн хувааж авах вэ? /аль хэдийн хуваагаад авчихсан ч байж магадгүй/ гэдэг дээр толгой өвдөж байгаа цөөнх бас байна.

Тэдний нэг, энэ жилийн наадмыг найруулахаар болсон найруулагч Г.Цоггэрэлийн өчигдөр олон нийтэд хандаж хийсэн мэдэгдэл, хэвлэлийн бага хурал дээр ярьсан зүйл олон хүний дургүйг хүргэв.  

“Энэ богинохон хугацааг ашиглаад бид бас ард түмэндээ гоё юм харуулчихъя гэж бодож байна. Энэ бол бидний үүрэг. Титаник живэхэд хөлгийн тавцан дээр дөрвөн квартет онгоц живж дуусан дуустал хөгжмөө тоглодог. Бидний үүрэг тийм байх ёстой” гэж хэлсэн нь жирийн иргэдийн чихэнд чимэгтэй сонсогдож чадсангүй. Товчхондоо Монгол Улс бол живж байгаа хөлөг онгоц юм байна. Олз ашиг хайсан хүмүүст онгоц живэх эсэх ч хамаагүй юм байна гэдэг л ойлголтыг төрүүлэв. Ялангуяа манай урлаг, соёлынхны нүдэнд наадамд төсөвлөсөн хэдэн тэрбум л харагдаж байгаа болохоос биш, наадмаас болж халдвар тарна уу, хүн үхнэ үү хамаагүй бололтой.

Хэдийгээр Засгийн газар "наадмыг цахимаар хийнэ, үзэгч цуглуулахгүй” гэсэн боловч 1024 бөх барилдаж, 2000 гаруй сур харваач оролцдог цахим наадам хаана байсан юм бэ? Түүн дээр нь хамгаалалтад гарах хэдэн мянган цагдаа, цэргийн алба хаагчид, наадмын нээлтийг хийх хэдэн зуун уран бүтээлчид, уяачид, морины хүүхдүүдийг оролцуулбал хамгийн багадаа 10 мянган хүн цуглах болно. Дарга нар дагуулуудаа аваад очино. Ийм “цахим” наадам гэж юу байсан юм бэ?

Тэгээд ч хэрвээ “Титаник”-ийн тухай ярих гэж байгаа бол онгоц сүйрэхэд зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдыг хөлгийн тавцан дээр гаргаж, аврах завинд суулгадаг. Харин хоёр, гуравдугаар зэрэглэлийн зорчигчдыг хөлгийн тавцан дээр гаргахгүйн тулд онгоцны хавхлагуудыг хаагаад живүүлдэг юм шүү дээ. Аврах завинд хүн бүр суудаггүй гэдгийг манай эрх баригчид санах ёстой.

Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан ковидоор өвчилсөн тухай мэдээлэгдсэн. “Хөнгөн өвдсөн” гэж мэдэгдсэн Сангийн сайд “Эмнэлгийн нөхцөл байдалтай танилцахаар” ХӨСҮТ-эд хэвтсэн нь олон хүний дургүйг хүргэсэн. Иргэдэд бол эмнэлгийн ор олдох байтугай эм авах, шинжилгээ өгөх мөнгөгүй өвдөж, үхэж байна. Ийм үед 10 тэрбумын "цахим наадам" нэгдүгээр зэрэглэлийнхэнд зориулсан VIP үйлчилгээ гэж л харагдаж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (41.231.5.53)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 07 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ саяхан Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 2 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 4 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 4 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 7 мин Фронтын генерал ба индрийн маршал 14 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 15 цаг 35 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 15 цаг 41 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 15 цаг 47 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 15 цаг 49 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 15 цаг 51 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 15 цаг 51 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 15 цаг 51 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 17 цаг 51 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 17 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 17 цаг 55 мин Монгол Улсын МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ 17 цаг 55 мин "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн гарцаар холбоно 17 цаг 58 мин Зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааг буулгаж эхэллээ 17 цаг 58 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top