x

Иргэдээ хорьчихоод эрх мэдэлтнүүд наадам хийж болохгүй!!

Лхагва гаригт хуралдсан УОК-ийн шийдвэрээр өчигдрөөс эхлэн бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоног зогсоов. Мөн бүх төрлийн ресторан, баар, кофе шопуудыг заалаар үйлчлэхийг хориглосон өмнөх шийдвэрээ дахин 10 хоногоор сунгасан билээ.

Энэ шийдвэрийг эсэргүүцэн "Takesan Miso Ramen" ресторан мэдэгдэл хийж, заалаар үйлчилж эхэлснээ олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Рестораны зүгээс гаргасан мэдэгдэлд “Халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг ихэсгэсэн нь төр засаг. Төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна” гэсэн билээ. Олон сараар үйл ажиллагаа нь зогссон ААН-үүд ажилчдыхаа цалинг тавьж чадахгүй, ард нь байгаа гэр бүлийн гишүүд ажил, орлогогүй болж, амьжиргаанаасаа салаад байгаа нь гол шалтгаан болов.

Гэвч тус рестораныг үйл ажиллагаагаа нээсэн даруйд цагдаагийнхан давхиж очоод менежерийг баривчлан авч одов. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “үйл ажиллагааг нь хаана” хэмээн мэдэгдлээ. Төрийн байгууллагуудаас явуулж буй энэ дарангуйллыг эсэргүүцэж, өнгөрсөн хугацаанд ажил, орлогогүй зогссон хувийн хэвшлийнхэн ч нэгдэж эхэллээ.

Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар өчигдөр орой Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзав. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга УОК-оос ресторан, зоогийн газруудад тавьсан дээрх хязгаарлалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, “ААН-үүдтэй хариуцлагын гэрээг байгуулан үйл ажиллагааг нь нээнэ. Мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөж ажиллана” гэв. Энэ асуудлаар маргааш буюу 26-ны өдөр ААН-үүдтэй уулзаж, хариуцлагын гэрээ байгуулах гэнэ.

ААН-үүдийн үйл ажиллагааг хязгаарласан УОК-ийн энэ удаагийн шийдвэртэй холбоотойгоор улсын наадмыг цахимаар хийх Засгийн газрын шийдвэр дахин эсэргүүцэлтэй тулж ирлээ. Иргэдээ хорьж, цагдчихаад эрх мэдэлтнүүд нийлж суугаад наадам хийхийг монголчууд тэвчихгүй шүү л гэж байна.

Гэсэн ч өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Улсын наадмыг цахимаар хийнэ, Засгийн газар өчигдөр орой эцсийн шийдвэрээ гаргасан” гэж мэдэгдлээ. Ёстой нөгөө “намайг хэн хэлж, нохойг хэн саах юм” л гэж байна. Цахим наадам гэдэг нь чааваас, үзэгчгүй наадам хийж, дарга нар нь наадмын асарт суугаад, иргэд түүнийг нь зурагтаар харахыг хэлж байгаа юм. Түүнээс биш бөх, морь, сур гурав цахимаар уралдаж, барилдаж, харвалцана гэж юу байх вэ дээ.

Саяхан болтол монголчууд “наадам хийнэ, хийхгүй” гэдэг дээр хоёр талцчихаад байв. Талцах болсон шалтгаан нь наадмын төсөвт баталсан 10 тэрбум төгрөгтэй холбоотой. Нэг хэсэг нь “энэ мөнгөөрөө ковидоо эмчил, наадмаа боль” гэж, нөгөө хэсэг нь “ковидынхоо төсвийг ч гаргаад, наадмаа ч хийх ёстой” гэсэн байр суурьтай байв. Гэвч УОК-оос сүүлд гаргасан шийдвэр наадмыг дэмжиж байсан хүмүүсийн ч гэсэн бухимдлыг төрүүлэв. Дарга нарт зориулж Төв цэнгэлдэхэд 512 /тэгш ой учраас 1024 ч гарч магадгүй/ бөх барилдах, хэдэн зуун хүн цуглаж, наадмын нээлтийн тоглолт тавихад тэнд УОК-ийн хориглоод байгаа хүний бөөгнөрөл үүсэхгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдахгүй гэж үү?

Өнгөрсөн жил дотооддоо халдвар алдаагүй, гадагшаа хил нь хаалттай байхад “улсын наадмын морины хүүхдүүдэд маск зүйлгэж уралдуулна” гэж элийрч байсан нөхөд өнөөдөр халдварын тоо хоногтоо 2000 давж, 3000 дөхөж, ковидоос шалтгаалсан үхэл өдөртөө арваас буухгүй байхад “Цахимаар наадна” гэж хуурч суугааг “цагаандаа гарлаа” гэх үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх албан даалгавар гарлаа 59 мин Тбилисийн жүдогийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ 1 цаг 0 мин Ажлын байрандаа архидан согтуурсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ 1 цаг 20 мин Монгол Улс де-факто удирдлагагүй болжээ 1 цаг 39 мин Беларусь улс АНУ-ын хоригийг зөөлрүүлсний хариуд 250 улс төрийн хоригдлыг суллалаа 1 цаг 41 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 41 мин Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, шуурна 1 цаг 43 мин Татвараас хөнгөлөх хуулийн төсөл өргөн мэдүүллээ 1 цаг 43 мин Өнөөдөр Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр 1 цаг 46 мин Фронтын генерал ба индрийн маршал 1 цаг 54 мин 88 дугаар сургуулийн засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууслаа 17 цаг 14 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ АНУ-д хүрэлцэн очлоо 17 цаг 20 мин УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа 17 цаг 26 мин Монгол Улс ардчиллын индексээр зургаан байраар урагшилжээ 17 цаг 28 мин Улаанбаатар дахь авто засварын газруудад байгаль орчны хяналт шалгалт хийж эхэллээ 17 цаг 30 мин Автобензиний гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 30 мин “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо 17 цаг 30 мин Гавьяат тамирчин Т.Тулга PWL 11 халз барилдаанд зодоглоно 19 цаг 30 мин АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос давлаа 19 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм хүйтэн 19 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Top