x

Сонгууль 2021: У.Хүрэлсүхийн “шүдний өвчин” цагаан сонголт болжээ

Цагаан сонголт бол Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд байдаг энгийн түгээмэл ойлголт юм. Товчхондоо бол муу удирдагчийг ардчилсан сонгуулийн зарчмаар солих, түүнээс салах улс төрийн вакцин гэж ойлгож болно.

Цагаан сонголт нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний хууль ёсны эрх юм.

Юуны өмнө цагаан сонголт бол иргэн хүний хууль ёсны эрх гэдгийг хуульч хүний хувьд хариуцлагатайгаар шуудхан хэлчихье. 

Цагаан сонголт бол тэртээ 31 жилийн өмнө 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн танд олгогдсон хуулийн боломж. Тиймээс цагаан сонголтыг хууль бус гэх юмуу, эсвэл буруу зүйл гэж ярих эрх хэнд ч байхгүй. Тэр дундаа хуульч нарт бол бүр үгүй. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй цагт хууль ёсны хэвээр байх болно. 

Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийн хэн нэг нь эхний санал хураалтаар 50+1 санал аваагүй бол хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигч дээр нэмэлт санал хураагаад 50+1 авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцдог. Гэхдээ нэмэлт саналт хураалтаар 50+1 хүрээгүй бол дахин сонгууль зарлана. Өөрөөр хэлбэл 2 нэр дэвшигчийн аль нь ч 50+1 хүрэхгүй байх цорын ганц шалтгаан нь цагаан сонголт буюу аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй гэх хувилбараас шалтгаалж босгондоо хүрэхгүй байх хувилбар юм. 

Цагаан сонголт бол Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд байдаг энгийн түгээмэл ойлголт юм. Товчхондоо бол муу удирдагчийг ардчилсан сонгуулийн зарчмаар солих, түүнээс салах улс төрийн вакцин гэж ойлгож болно. Таалагдаагүй нэр дэвшигч нараас татгалзах энэхүү эрхийг олон улсад янз бүрээр хэрэгжүүлдэг, тухайлбал нэр дэвшигчийн жагсаалтад хэнийг ч сонгохгүй гэсэн сонголт нэмэх, эсхүл тэмдэглэгээ хийхгүй хуудсыг хүчинтэйд тооцож хэнийг ч сонгоогүйд тооцох гэх мэт. Олон улсад Protest vote, Non of the above гэсэн нэр томьёогоор хэрэглэгддэг.

Цагаан сонголтын талаар өгч буй буруу мэдээлэл

Монголын Үндэсний Олон нийтийн телевизээр цагаан сонголт нь буруу гэсэн утгатай мэдээлэл гаргалаа. Ингэхдээ цагаан сонголтыг хууль бус гэж илт хэлж чадахгүй ч, санал өгөхгүй байхаас үүдэх үр дагавартай зориуд хольж хутгажээ. Хуульчид нь ч бөөрөнхий тайлбар хэлэх юм. Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг шулуухан “Төрийн төв телевиз” ч юмуу, “Эрх баригч намын үнэн” гээд нэрлэчихвэл ядаж төөрөгдөх юмгүй амар баймаар байна. Гэтэл олон нийтийн нэр барьдаг нь зэвүү хүргэмээр. 

Цагаан сонголт бол чансаагаараа тэргүүлж байгаа нэр дэвшигчийн шүдний өвчин болдог. Өөрөөр хэлбэл ирцэнд орох мөртлөө тэргүүлэгчийн 50+1 хүрэх санал нэг бүрийг хойш нь татаад байдаг гэмтэй. 

Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль 3 нэр дэвшигч болон “Цагаан сонголт”-той нийлээд үндсэндээ 4 нэр дэвшигчтэй өрнөж байна. Иймээс нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат, цагаан сонголт 3 нийлээд 50 хувьд хүрэх нь У.Хүрэлсүхийн ганц айдас болоод байна.

Цагаан сонголтоор унасан нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай хуулийн заалтыг эрх баригчид өөрчилчихсөн. Гэхдээ цагаан сонголтоос шалтгаалаад эрх баригч намын дарга У.Хүрэлсүх уначихвал түүнийг дахин сонгуульд нэр дэвшүүлж олон нийтэд танилцуулна гэвэл тэрэн шиг утгагүй юм байхгүй болно. Монголын улс төрд 30 жил болсон У.Хүрэлсүх сонгуулиар олон нийтэд танигдаагүй учраас дахиад нэр дэвшүүлж сурталчилна гэвэл хэний ч хөх инээд хүрнэ биз дээ. Харин зарим аймаг сумдаар ч орж амжаагүй Д.Энхбатыг дахин нэр дэвшүүлж мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэвэл арай эрүүл сонсогдох байх.

Бас нэг худал суртал ухуулга нь цагаан сонголт хийвэл хэн нэг нь таны өмнөөс саналын хуудсыг дугуйлах юм гэнээ. Машинаар уншуулаад давхар тоолоход нь түмний нүдэн дээр хоосон саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хорооныхон ажиглагчидтайгаа толгойгоо нийлүүлчихээд тойроод будаад сууна гэж байхгүй. 

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт нь Х.Баттулгын шүдний өвчин болж байлаа. Эхний санал хураалтаар 10 мянга хүрэхгүй байсан цагаан сонголт улс төрийн дэмжлэг авч, нэмэлт саналт хураалтаар 100 мянга хүрсэн. Дахиад хэдхэн мянга нэмэгдэхэд л Х.Баттулгыг сонгуулиас бүрмөсөн мултлах дөхөн сандаргаж байв. 

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийг анзаарч байхад амлуулсан АН-ын С.Эрдэнийн тухайд үзээ байхгүй хэвтээд өгчихсөн. Зөв хүн электорат эвсэл нь хүн хүч, хөрөнгө мөнгөөр илт дээрэлхүүлэн партизаны дайн хийгээд, хагарсан АН-ын амин сүнс хаанаа байгаа нь мэдэгдэхгүйн улмаас дэмжигчид нь цагаан өгөх үү, хаяад зугтах уу гэдгээ шийдэж чадахгүй арга мухардсан байдалтай байна. У.Хүрэлсүхийг торгоож чадах ганц олигтой бие даасан нэр дэвшигч нь цагаан сонголт болсон учраас сүүлийн өдрүүдэд эзэн биегүй энэ сонголт сайн балбуулж байх шиг байна. Гээд яалтай билээ цагаан сонголт өөрөө Ерөнхийлөгч болохгүй, балбууллаа гээд өвдөхгүйгээс хойш. Гэхдээ муу удирдагчаас салах ардчиллын дархлаа вакцины үүргээ ухамсартай иргэдийн итгэл дээр чамгүй гүйцэтгэх бололтой. 

Санал өгөхгүй байхыг уриалах нь гэмт хэрэг мөн, харин үүнийг далимдуулж цагаан сонголт өгөхгүй байхыг уриалах нь цэвэр улс төрийн зорилготой увайгүй үйлдэл юм. Хооронд нь санаатай хольж хутгаад будилуулаад байдаг ч санал өгөхгүй байх нь галын шугамыг хаяад зугтах, харин цагаан сонголт нь арай өөр хувилбараар тэмцэх арга гэдэг утгаараа тэс ондоо ойлголт юм уул нь. Өөрөөр хэлбэл цагаан сонголт төр засгаа эмхлэн байгуулах үйлсэд иргэн хүний идэвхитэй оролцож байгаа хэлбэр юм. 

Цагаан сонголтын түүх

Түүхийн талаас аваад үзвэл цагаан сонголт нь социалист БНМАУ-ын үед ч байжээ. МАХН-ын төв хорооноос санал болгосон дивтаатыг дээл хувцсаа өмсөн гоёж гоодож ирээд “Дэмжив” гэж дугуйлсанаар засгийн бүх эрх ардын мэдэлд байдагт гэнэхнээр итгэдэг үе байсан. Арай дөмөг сэтгэдэг хэсэг нь нам засгийн төлөөлөгчийг голж шилэн сэмхэн дугуйлахгүй цагаан сонголт хийснээр хувьсгалын эсэргүү хэргийн эзнийг олох ээлжит хэрэг манддаг байлаа. Ингээд санал болгосон цор ганц дивтаатыг дэмжээгүй гэж баригдсан болон хэлмэгдсэн хэсэг нь ажлаасаа хөөгдх, нутаг орноосоо хөөгдөж хязгаар нутаг заагдах ялтай үлдэнэ. 1977 онд Ховд аймгийн Мөст сумын дэвшилтэт үзэлтэй хэсэг багш сэхээтнүүдэд намын төв хорооны дивтаатыг таалж сонгоогүй хэргээр эсэргүү нэр зүүж нутаг заагдсан нь өдгөө ч амьд сэрүүн гэрчтэй байх жишээтэй. Олон улсад тухайлбал Польшид ардчилсан сонгуулийн зарчмаар буюу цагаан сонголтоор төрийн эрхийг 1989 онд эргүүлж байлаа. 

Орчин цагт АНУ, Англи, Франц, Герман, Япон, Израйль гээд өндөр хөгжилтэй улсуудад хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонголт нь сонгуулийн ардчиллын хэвийн зүйл үзэгдэл болсон байна, тэглээ гээд эдгээр улсууд муудсан юм алга. Тэр ч бүү хэл Англи улсад үе үе тодрох муу удирдагчаас салах зорилгоор “Хэнийг ч дэмжихгүй нам” идэвхжих нь хэвийн үзэгдэл болжээ. 

Цагаан сонголт яагаад идэвхижих болов?

Үндсэн хуулиар олгогдсон цагаан сонголтыг өмнө нь хүчингүй саналд тооцдог байв. Нэр дэвшигчийн хэнийг ч дэмжээгүй саналыг гараар тоолохдоо хүчингүй гэсэн хэсэгт оруулж байлаа. Социализмын үед хэргийн эзнийг нутаг заан цөлдөг байсан бол ардчиллын эхэн үед хүчингүй санал руу хүчээр чихдэг байлаа. Хэн гэдэг улс төрийн хүчин энэ бүхнийг хийж байсныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Иргэдийн саналыг автомат машинаар тоолж эхэлсэнээр цагаан сонголт ирцэнд орж “хэнийг ч дэмжихгүй татгалзах” иргэний эрх амилсан гэж хэлж болно. Чухам энэ шалтгаанаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалт 10 мянга орчим органик санал хураалтаар эхэлж, нэмэлт санал хураалтаар 10 дахин нэмэгдэж 100 мянга болж байсан түүхтэй.

Өнөөдөр улс төрийн эрх ээлжлэн барьсан 2 намаас гадна гуравдагч хүчний төлөөлөл орж ирсэн үед органик цагаан сонголтоос илүүтэй өөр нэр дэвшигч дахин өрсөлдүүлэх зорилготой улс төрийн цагаан сонголтууд идэвхжих болсон байна. Гэлээ гээд цагаан сонголтыг хорьж, боох хуулийн боломж байхгүй. 

Амьдрал нь сайхан гэж боддог хэсэг бол тогтвортой сонголтоо үргэлжлүүлж болох байх. Харин таалагдаагүй нэр дэвшигчээс болж сонгуулийг хаяад зугтахгүй байх ганц боломж бол сонгуульд оролцон өөр нэр дэвшигч шаардах цагаан сонголт юм. Хэрэв санал өгөхгүй хаяад зугтвал таныг оролцуулахгүйгээр санал өгсөн иргэдийн олонхиор төр засгаа эмхлэн байгуулах тул Та хүссэн ч эс хүссэн ч олны сонголтыг дагахаас өөр сонголтгүй болно. Цагаан сонголт хэмээх бие даан нэр дэвшигч нь өөрөө Ерөнхийлөгч болохгүй ч муу удирдагчаас салах ардчиллын дархлаа гэдгийг иргэд сонгогчид ойлгодог болсон нь сайн хэрэг.

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MRS MARIA (197.210.45.114)
    Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com
    2021 оны 06 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түргэн тусламжийн дуудлага 2787 болж, жилийн өмнөхөөс 87.4%-иар нэмэгджээ 45 мин “Монгол бахархлын өдөр”-т зориулсан баатарлаг тууль хайллаа 47 мин “Болор цом-43” наадамд шүлгээ унших 28 яруу найрагч тодорлоо 48 мин Өвөлжилтийн эрсдэлийг тооцож, төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгахыг даалгав 50 мин Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртлээ 54 мин Дифлимпын наадмын иж бүрдэл медальтан Н.Эрхэмбаяр боллоо 58 мин Башёд түрүүлсэн анхны украин сумоч Аонишики түүх бүтээлээ 1 цаг 0 мин Монголын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорчээ 1 цаг 4 мин Нигерт хулгайлагдсан 300 сурагчаас 50 нь зугтаж, гэр бүлдээ эргэн иржээ 1 цаг 6 мин Украины асуудлаар Америк, Европын хэлэлцээ хурц уур амьсгалтай өрнөв 1 цаг 54 мин Завсрын сюртүктэй гахай 2 цаг 46 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 2 цаг 49 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 2 цаг 54 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 3 цаг 12 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 3 цаг 19 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 цаг 20 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 цаг 21 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 3 цаг 23 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 3 цаг 29 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 3 цаг 38 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ
Top