x

“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ”

“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ”

     ХХ зууны Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж ийнхүү шүлэглэжээ. Монгол хүн болж төрсний эрхэм утга учир бол Монгол наадмаа үзэх явдал, Монгол наадмаа үзмээр байгаа бол эрүүл энх байх хэрэгтэй гэсэн санаа. 

       Яагаад, эрүүл явбал шинийн нэгнийг үзнэ гээгүй юм бол? Эрүүл явсны хэрэг нь насаа нэмж, шинэ оноо угтах биш бил үү? Тэр ч бүү хэл “Жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ, залуудаа сайн явсан нь наслахад мэдэгдэнэ” хэмээн сургасаар ирсэн байдаг даа.

       Аливаа үндэстний баяр ёслолын цаана ертөнцийг үзэх үзэл, хандлага нь шингээстэй байх нь бий. Монголчуудын хувьд цагаан сар их утга учиртай. Манайд, хүн эхээс төрөхдөө нэг настай байх ба өвлийн адаг сарын битүүнд төрсөн ч байг хамаагүй, анхныхаа цагаан сарийн шинийн нэгнээр хоёр настай болно. Өөрөөр хэлбэл, төрснийхээ маргааш шууд хоёр ойтой болоод явчихна. Харин шинийн нэгэнд, ядахнаа цагаан сараар төрсөн бол төрсөн өдрөө тун ч баримжаатай тэмдэглээд явчихна.

      Эндээс харахад, цагаан сарын шинийн нэгэн бол бүх хүний төрсөн өдөр маягтай болоод явчихаж байгаа биз. 

      Цагаан сарын шиний нэгний өглөө бүх хүн өөрийгөө нэг нас нэмсэнд тооцон, мөрөө гаргах, засал хийлгэх зэрэг зан үйл хийдэг нь хувь хувийн биохэмнэл, төөрөгтөө хийж буй менежмэнт маягтай. 

      Өдөр хоногийг хасч нэмэх нь Дорнын тоололд байдаг л нэг арга. Сарны арвидал, хомсдолд тааруулан календарийн зарим өдрийг хасч, заримдаа ихэрлүүлнэ. 

-Энэ сард 8-ны өдөр байхгүй, харин 14-ны өдөр дараалан хоёр тохионо гэхэд хэн ч үл гайхна. Гэхдээ, энэ нь бүдүүлэг зүйл бус, харин ч бутархай тоонд тааруулсан нарийн тооцоо. Сарны нэг фаз нь 29,5 хоногтой байдагт тохируулсан аргачлал.

      Ийм учраас, манай ахмад үеийнхэн төрсөн жилээ л чухалчлахаас биш, эхээс унасан сар, өдрөө төдий л чухалчилсангүй иржээ. 

     ХХ зууны сүүлийн хагаст иргэний бүртгэл хийж эхлэхэд хүмүүс төрсөн сар, өдрөө тогтоогоогүй байсан нь бэрхшээл учруулжээ. Ингээд, Засгийн газраас 3 сарын найман, 5 сарын нэгэн, 7 сарын арван нэгэн, 11 сарын 7 гэхчлэн тухайн засаглалын тэмдэглэлт өдрүүдийг баримжаа болгох чиглэл өгчээ. Хавар төрсөн бол Эмэгтэйчүүдийн баяр, Майн баяраар, зуных наадмаар, намрынх нь Зөвлөлтөд Октябрийн хувьсгалын ойгоор бүртгэгдсэн байдаг нь ийм учиртай. 

      Гэвч, бүх ард түмний төрсөн өдөр нь хаврын хатуу цагаар тохиох тул нижгэр тэмдэглэх боломж байсангүй. Нүүдэлчид нийлж зусаад тарж өвөлжих учраас бие биенээ хэсэх, цугларах хэцүү байжээ. 

       Харин наадам бол өөр. Цаг улирал ч сайхан болно. Ингээд, бүх нийтийн шинэ жилийг наадам руу шилжүүлсэн бололтой.

      Өнөө болтол маргаан дагуулсан нэг ой байдаг юм. Энэ бол 100 жилээ тэмдэглэж байгаа Ардын хувьсгал. Хүрээнд ирсэн Ардын намынхан долдугаар сарын нэгэн сайхан өдрийг сонгон наадам хийж ялалтаа тэмдэглэжээ. Үүнээс хойш наадам хийсэн өдрөө Ардын хувьсгалын ой болгон тэмдэглэсээр явсан байна. Үнэн хэрэгтээ, 1921 оны долдугаар 11-нд тэнгэр сайхан, наадам хийхэд таарсан өдөр тохиожээ. 1921 онд тааралдсан тэрхүү нарлаг өдрийн 100 жилийн ойг энэ зун тэмдэглэнэ. Тодорхой утгаараа, Ардын засгийн анхны наадмын 100 жилийн ой ажгуу.

     Ардын намынхан бардаагаар мянган жил наадам хийсэн туршлагатай нүүдэлчдийн удам байсан тул жилийн хамгийн наадамлаг өдрийг үнэхээр мэргэн сонгожээ. 1966 оны үерийг эс тооцвол 100 жилийн хамгийн найртай өдрүүд наадмаар тохиосоор ирсэн байх юм.

    Яг л, хүний төрсөн өдрийг цагаан сарийн шинийн нэгэн рүү шилжүүлэн тэмдэглэдэг шиг улс орны тэмдэглэлт огноог наадам руу татан аваачдаг уламжлал ХХ зууны турш үргэлжилжээ.     

 1945-1946 оныг дамжин, манай иргэд тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгөх, БНМАУ-ыг Хятад, Орос болон бусад орнууд хүлээн зөвшөөрч тусгаар тогтнол баталгаажих үйл явц өрнөжээ. Харин, тусгаар улс болсны баярыг 1946 оны наадамтай нэгтгэн, “Ардын хувьсгалын 15 жилийн ой” болгон нижгэр тэмдэглэжээ.   

       Улс орныхоо хөгжлийг харуулсан үзэсгэлэнг гаргаж хүртэл гайхуулсан байдаг. Өнөө, анх удаа үзэсгэлэн нээхдээ улаан тууз хайчлах болсон чинь боодол даалимба тэр чигээр нь татаад, Улсын бага хурлын дарга Г.Бумцэнд гуайн үйлийн хайч түүнийг даахгүй будилдаг явдал тэгэхэд гарчээ.

       Үүнээс хойш ч түүхэн үйл явдлыг наадмаар буюу бодит шинэ жилийн баяраар эхлүүлэх, тэмдэглэх явдал үргэлжилсээр байв.

   1950 оны наадмаар бүх нийтээр шинэ үсэгт шилжих шийдвэр гаргажээ. 1930-аад оноос латинчлалаар эхэлсэн бичиг үсгийн шинэчлэл, 1945 онд гарсан албан хэргийг кирилл үсгээр хөтлөх шийдвэр болон хөгжсөөр ирсэн нь энэ. ХХ зууны монголыг бүх нийтээр бичиг үсэгтэй болгосон боловсролын хувьсгалын ой болов, манай наадам.

    Монгол орон, монгол хүнийг соёлжуулан шинэчилсэн хувьсгал бол Соёлын довтолгоо юм. Соёлын довтолгоог мөн л наадмаар, 1959 оны долдугаар сард эхлүүлжээ. Монгол наадам бол Монгол хүн соёлоор довтолсны ч бас ой болж таарч байна.

     Харин 1988 оны долдугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг БНМАУ-ын 2.000.000 дахь иргэнээр бүртгэсэн байх юм. Үнэндээ, хоёр сая дахь монгол улсын иргэн юу л боллоо гэж “Наадмаар төрөх юм шүү” гээд эхийнхээ хэвлийд хүлээж хэвтэх билээ. Гэвч, наадам бол бүх юмны ой юм. Ингээд, БНМАУ-ын засаг төрөөс 2 сая дахь иргэнээ наадмаар хүлээн авах шийд гаргасан хэрэг.

     Эндээс харахад, цагаан сар бол бүх хүний төрсөн өдөр, харин наадам бол бүх юмны ой, бүх баярын нийлмэл цогц ажээ.

     Өнөө жилийн наадмаар бид Ардын засгийн анхны наадмын 100 жилийн ойгоос гадна, шинэ бичиг үсгийн 71, Соёлын довтолгооны 62, 2.000.000 дахь иргэд мэндэлсний 33 жилийн гэхчлэн олон ойг тэмдэглэнэ.

     Тийм ээ, Д.Нацагдоржийн зөв. “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” гэдэг бол эрүүл энх явбал бүх юмны баярыг нийлүүлж байгаад үзнэ гэсэн үг. 

Наадам болоход хоёрхон сар үлдлээ. Бүх юмны баярыг үзэх цаг айсуй.

Эрүүл явбал бүх юмны баярыг үзнэ. 

Вакциндаа хамрагдацгаая, мөн үү!

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 15 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 16 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 19 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 21 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 26 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 27 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 2 цаг 21 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 2 цаг 22 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 2 цаг 24 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 2 цаг 31 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 2 цаг 35 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 2 цаг 36 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 2 цаг 47 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 4 цаг 4 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 4 цаг 20 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 4 цаг 24 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 4 цаг 26 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 4 цаг 27 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 34 мин Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шилжив 4 цаг 35 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... АТГ ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 113 гомдлыг шалган, х...
Top