x

Б.Лхагважав: Монголыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй

"Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна" 

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагын доктор эрх зүйч Б.Лхагважавтай цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж ярилцлаа.


-“Монгол Улс коронавирусийг дотооддоо алдаагүй дэлхийн хэдхэн орны нэг” гэж дарга даамлууд ярьж байсан. Гэтэл бид “Ковид-19”-ийн тархалтыг дэндүү хэнэггүй, хариуцлагагүйн улмаас дотооддоо алдчихлаа. Байдал маш хүндэрч эхэллээ. Яг одоо эдийн засгийн ямар арга хэмжээ авбал зохилтой гэж та харж байна вэ?

-Дэлхийд "Ковид-19" тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнх улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан.

Таны асуултад шууд хариулахад одоо 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулж, улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд 2021 оны төсвийг ямар ч алдагдалгүйгээр батлах, улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогын 50 хувьд багтаах, төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, улсын нэгдсэн төсвийг есөн их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шиг зүйл баталж огт болохгүй.

-Мөн таны хувьд Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс  байгуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-2021 оны төсвийн хөрөнгө оруулалтыг зөвхөн эрүүл мэндийн салбар нийгмийн даатгалын санг хөрөнгөжүүлэх, боловсрол эрүүл мэндийг цахимжуулахад л зарцуулах ёстой. Монгол Улсад гуравдугаар сараас хойш авсан арга хэмжээ нь эдийн засгийн нэгдсэн удирдлагагүйг харуулж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд эдийн засгийн онцгой комисс байгуулж улсын өр зээлийн эрсдэл, мөнгөний бодлого, төсвийн бодлого, санхүүгийн бодлогыг нэгдсэн нэг удирдлагаар хангах хэрэгтэй. Зөвхөн сангийн яамны толгойгоор яваад байж болохгүй байгаа нь харагдаад байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, Засгийн газрын гаргасан  шийдвэрүүдийг та амь аргацаасан, олны нүдийг хуурсан гэж үзээд байгаа  бололтой. Монголын төр энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ цалингийн 50 хувийг өгөх ёстой гэж үзээд  байгаа?

-Нийтдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянган аж ахуйн нэгж нь төрийн 200 мянган албан хаагчаас гадна 770 мянган ажилтны цалинг олгож байгаа, 176 мянган малчин, 80 мянган тариаланч байгаа эдгээр хүмүүст төр ажилгүйдлийн даатгалаар дамжуулж сар бүр цалингийн 40-50 хувийг ойрын зургаан сард өгөх хэрэгтэй байна. Сард ойролцоогоор 380 тэрбум төгрөг, зургаан сардаа хоёр их наяд төгрөг хэрэгтэй байна.

Үүнийг 2021 оны төсөвт суулгах, мөн Монголбанкинд хөдөлмөрийн яам бонд босгох замаар санхүүжилт хийж болно. Гол шалтгаан нь хөдөлмөрийн хамт олныг тараахгүй, компаниудыг дампууруулахгүй авч үлдэх нь төрийн үүрэг. 2020 оны гуравдугаар сарын 27-нд гарсан Засгийн газрын тогтоол, 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд гарсан улсын их хуулийн өөрчлөлтүүд хоорондоо зөрж байгаа нь ямар хэмжээнд шийдвэр гаргасныг тодорхой харуулж байна.

-Яг өнөөдөр бизнес эрхлэгчдийн хувьд ямар байдалтай байна.  Хувийн хэвшил, аж ахуй эрхэлж буй хүмүүст тулгарч буй бэрхшээл юу байна.  Тэд цаашид юунд найдах вэ?

-Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчид эцсээ хүртэл тэмцэж байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр төрөөс янз бүрийн шалгалтаар жаахан хөдөлж байгаа бизнес эрхлэгчдийгээ дарамталж байна. Хамгийн ойрын жишээ нь 2016 оноос хойш дөрвөн жил хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг энхийн цагт хангуулж ажиллаж чадаагүй мөртлөө одоо энэ хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын хэдэн агентууд нь сүржигнэн торгож , шийтгэж байна . Зүйрлэвэл “Сэрэлт” кинон дээр гардаг гэзэг тайрах үйл явц өрнөөд байна даа. Өөр нэг жишээ, өнөөдөрхөн хүнс үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа жишээ, 2015 оны НӨАТ-ын хуулийн дагуу малчин, тариаланчдаас авч байгаа мах, улаан буудайнд НӨАТ-ын хасалт шингэсэн гэж үздэг. Энэ хуулийн заалтыг гуйвуулж 2019 оны түүхий эдийн НӨАТ-ыг нөхөж авна гэж байгаа нь маш харгис үйлдэл гэж харж байна.

Сангийн яам, татварын байгууллага нь мал мах авахад малчдаас баримт хэвлэж өгдөг тогтолцоог өнөөдрийг хүртэл бий болгож чадсан бил үү? Хавар гаргасан Засгийн газрын тогтоолын дагуу 132 тэрбум төгрөгийг тариаланчдад өгнө гээд маш их талбайд төмс, хүнсний ногоо тариулсан, өнөөдөр тэр тариаланчдад зээл нь ч ирээгүй, илүү гарсан ногоогоо тэд борлуулж чадаагүй бүгд дампуурч байна. Засгийн газар ингэж ард түмнээ хууран мэхэлж болохгүй. Бас ноолуурын асуудал юу боллоо доо.

-Ковидын цар тахал хэрхэн үргэлжлэхийг бид үнэндээ таашгүй. Аюултай л  зураг харагдаад байгаа . Монголчууд бид эдийн засгийн хувьд ямар санаа  бодолтой явбал энэ том аюул, шуургыг давж гарах вэ. Коронаг дотооддоо  алдчихлаа гээд амьдрал зогсохгүй  нь мэдээж?

-Амьдрал үргэлжилнэ. Дэлхий нийтээрээ Корона вирустэй зэрэгцээд бараг жил болж байна. Корона вирустэй зэрэгцэн амьдарч байгаа орнуудын эдийн засгийн нийгэм, эрүүл мэндэд хэрэглэж байгаа аргуудыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь мал, малчин хоёр л Монголыг аварна.

-Мах, гурил байхад монголчууд хэсэгтээ л явна гэдэг. Мэдээж гаднаас гуйхгүй болох л байх . Гэхдээ зөвхөн мах гурилдаа найдаад суух уу, цаашид яах вэ. Яг  бодит амьдралыг нэртэй эдийн засагчийн хувьд хэрхэн харж дүгнэж байна?

-1990-1992, 1997, 2009, 2013-2017 онд монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргаж байсан сэтгэгч, суу заль, арга сүйхээтэй өмнөх Ерөнхий сайдуудаа цуглуулж, шийдэл гаргах хэрэгтэй. Заримых нь сэтгэлгээ, оюун ухаан хэрэгтэй байгаа учир шоронгоос ч болсон дуудах хэрэгтэй.

Д.Бямбасүрэн, М.Энхсайхан, С.Баяр, С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар яг өнөөдөр хэрэгтэй байна. Энэ хүмүүс эдийн засгийг хямралаас гаргаад зогсоогүй бүр системийн өөрчлөлт хийсэн УРЧУУД. Ковидын дараа системийн өөрчлөлт зайлшгүй шаардагдах тул сэтгэж чаддаг хүмүүс л монголчуудад хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • gaaraa (150.129.141.109)
    ZAIL LLR MIN
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.113.243)
    chi bitguu hutc alna shvv . ene uls orniig gadniihnii gar hul bolson urvagchid ta narl iim bolgson shvv .hulgailsan 34 ih naydaa gargaj taviuarai muu lalaraa
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Зөв л юм бичсэн байна ш дээ.Энэ төрд толгой нь зөв ажилладаг, алсын хараатай лидэрүүд хэрэгтэй.Худлаа, сүржин гарууд их байх юм.Үхэх, сэхэх дээрээ туллаа ч гэх шиг сүржин орилохын оронд бодит байдлаа зөв үнэлээд авах арга хэмжээгээ зөв аваад явдаг удирдагч хэрэгтэй байна.
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Лорд (122.201.24.112)
    Уг нь зөв юм яриад байна. Даан ч манай Монголын хар масс ойлгохгүй.
    2020 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (37.167.210.164)
    Тэр зөв шийдэл хүрэлсүхын. мэдлэг эд нарын хаана ч хүрэхгүй солиотой баас
    2020 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.89.99)
    Энхсайханг гаргаж ирээд ерөнхий сайд болго.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Уншигч (202.126.90.76)
    1991 онд хэцүү цаг үeтэй тулгарч байсан даа бүх юм картын систeмд шилжиж одооны хүүхэд залуус мэдэхгүй ээ дэлгүүрт бор давс л байлаа талх авах гэж бөөн дараалал ёстой одооны залуусын хэлдгээр алаан болж бж 2 ш талх авна гэхээр би юу хэлэх гээд бна вэ гэвэл тэр үeд Д.Бямба сүрэн гуай шиг (С.Баяр М.Энхсайхан Ж. Эрдэнэбат нар хоригдож) байгаа ч гэсэн эдгээр хүмүүсийн сэтгэдэг эдийн засгийн тооцоо судалгаа ухаан одоо цагт үгүйлэгдэж байна
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.179.26.91)
    Нэг ч тогрог хувьдаа завшихгуй бол Монгол Улс сэргэнэ. Энэ боломжийг бурдуулж хариуцлага хулээлгэх тогтолцоог л бий болго. Мэргэн ухаан хэрэггуй, хариуцлага хулээлгэх сур
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • hmm (43.242.243.109)
    kutsaad baigaarai ulsaa samruulahnuu hulgaich naraar
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Mgl (172.58.141.211)
    Unen gedeg bol jenko met shorond enhsaihan erinhii said baisan bol mongol hugjinu
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.195.154)
    Дандаа л урд хөршдөө өр тавьж ЭСВЭЛ аль нэг ордоо барьцаалж ХЯМАРЛААС ГАРСАН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.240.53)
    Маш зөв шийдэл тэр хүмүүсийн толгойг ашиглах хэрэгтэй.Ямартай ч эдийн засгийн хямралаас гаргасан л юм шүү
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
    • Гаргахдаа ирээдүйд их өр хохиролтой шийдсэн байдаг
      2020 оны 11 сарын 17
  • Mongolia (66.181.161.112)
    Энэ лхавгажав гж өлбийсөн пизда бнаа хошного долоож албан тушаал авсан хөгийн гомо гичий лаларий хулгайчаа тэр хэлээд бга ёронхий сайдаас чинь 1 олигтой юм алга дандаа өөрсдөө тампууруулж хулгай хийж баяжсан луйварчид нийгмийг шимэгч парзитууд бна Бямбасүрэн гуайгаас бусад нь хог цаазлавал таарна
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
    • Hahaha
      2020 оны 11 сарын 17
  • Зочин (202.9.46.182)
    Хүрэлсүх түүний засаг үлбэгэр чадвар муу өөрөө сурсан юм нь бага дулимаг.. Огцруулах хэрэгтэй
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • БАТСУЖРЬ (66.181.161.73)
    ЮУ ВЭ МОНГОЛИЙН ТӨРӨӨС ЛУЙВРААР ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД АХИАД МОНГОЛИЙН ТӨРИЙГ САМАРХ НЬ УУ МОНГОЛИЙН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДИЙГ ЭХНЭЭС НЬ ЦААЗААР АВАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙХНЭЭ ИРЭХ ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАД ЦААЗААР АВАХ ХУУЛЬ САНААЧЛЖ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭСЭН ХҮНИЙГ СОНГОХГҮЙ БОЛ МОНГОЛ ЯЛНА МОНГОЛ УЛСИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЁ ГЭСЭН УРИА ЛООЗОНТОЙ НОВШНУУДАД ХУУРТВАА МОНГОЛИЙН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУДАД ЦААЗИЙН ХУУЛЬ БАТАЛНА ГЭЭД УРИАТАЙ МОНГОЛОО ГЭСЭН ЗҮРХТЭЙ ХҮН БАЙН УУ
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Ajaa taij (202.9.47.3)
    Ok
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Ajaa taij (202.9.47.3)
    Ok.
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.22.133)
    ene chin iim balai amitan bsiimuu
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.187.198)
    Хутган уймуулэгч тедий амьтан бна !
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.161.65)
    Хуцна биз тэгснээс бямбасүрэн гуайгаас очиж асуу
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.185)
    зайл дурак минь.
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Монгол улсын иргэн би (66.181.184.59)
    ЛХАГВАЖАВ АА ЧИ БҮҮ ТЭНЭГТ... Луйварчдыг өмөөрөх нь ЧАМД ЯМАР АШИГ сонирхол байгаа билээ... Лхагважаваа БАРИЛГЫН СУУРИЙГ МУУ ТАВЬСАН бол тэр барилга бат бөх чанартай байх уу... Чи ӨМӨӨРЧ байгаа луйварчидаасаа ХУЛГАЙЛСАН мөнгө, эд хөрнгийг буцааж авчир
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • тэнэг өвгөн (59.153.115.209)
    дагз
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 1 цаг 42 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 1 цаг 45 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 1 цаг 47 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 1 цаг 49 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 2 цаг 25 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2 цаг 37 мин Зээлийн “хар жагсаалт” хүчингүй болж, онооны системийг хэрэгжүүлж эхэллээ 2 цаг 42 мин Байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн явцыг Засгийн газар хэлэлцэнэ 2 цаг 45 мин 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй 2 цаг 50 мин Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 3 цаг 1 мин Катманду хотод эсэргүүцлийн хөдөлгөөн бослого болж ширүүсч, Балбын Ерөнхий сайд огцорчээ 3 цаг 3 мин Францын шинэ Ерөнхий сайдаар Себастьен Лекорню томилогдов 3 цаг 8 мин Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 3 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан 4 цаг 11 мин Хан-Уул дүүрэгт 100 ортой цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авчээ 20 цаг 18 мин Итали жуулчин АНУ-ын иргэнд хутгалуулж гэмтжээ 20 цаг 21 мин С.Бямбацогт: Эрчист Монгол нэгдэл богино хугацаанд үр дүн гаргах ёстой 20 цаг 21 мин Өвөлжилтийн бэлтгэл нэрийдлээр цахим залилан нэмэгджээ 20 цаг 22 мин Гаалийн шинэ журам цахимд шилжиж, хүнд суртал буурна 20 цаг 23 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутагт амь насыг аварлаа 20 цаг 23 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна
Top