x

“Витамин ₮” хөтөлбөрийн эхний супер шагналын эзнээр 8 настай Г.Бартанбаатар тодорч, автомашинаа гардан авлаа

Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн хамгийн эхний супер хонжворын эзэн тодорч, Nissan Leaf цахилгаан автомашинаа гардан авлаа. Супер хонжворын азтанаар 8 настай Г.Бартанбаатар хүү тодорч супер шагнал болох автомашины эзэн болжээ.

Г.Бартанбаатарын ээж хүүгийнхээ нэр дээр Голомт банкны Энгийн хугацаатай хадгаламж нээлгэн хүүгийнхээ ирээдүйд зориулан тууштай хуримтлуулдаг ба урамшуулалт хөтөлбөрийн хугацаанд хадгаламждаа орлого хийн нэг ширхэг сугалаатай болсон нь ийнхүү супер хонжвор болох автомашины эзэн болгожээ.

Мөн цахилгаан скүтер, ухаалаг цаг, ухаалаг гар утас зэрэг эрүүл мэнд, байгальд ээлтэй урамшууллууд эзэддээ хүрсэн юм.

Автомашины азтан Г.Бартанбаатар: Машинтай болсондоо баяртай байна

“Шинэ, гоё машинтай болсондоо баяртай байна. Ах, эгч нартаа баярлалаа.”

Цахилгаан скүтерийн азтан Г.Ариунжаргал: Хуримтлуулсан мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлсөн

“Хоёр жилийн өмнө сургуулиа төгсөөд ажилд орсноосоо эхлээд Голомт банканд хадгаламж нээж хуримтлуулж эхэлсэн.

Миний хувьд сар бүр “Үндэсний хуримтлал”-д мөнгөө хадгалдаг, дээрээс нь хоёр дүүдээ “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламж нээлгэн хуримтлал татуулдаг.

Эдийн засгийн эрсдэл тулгарахад санхүүгийн хохиролгүйгээр даван туулах гол зүйл хадгаламж гэж би боддог.

Тийм ч учраас их, бага хамаагүй тогтмол хуримтлуулдаг.

2018 оноос Үндэсний хуримтлалд хадгаламж нээлгээд жилийн дараа сургалтын төлбөрөө төлсөн.”

Ухаалаг цагийн азтан П.Аминагийн ээж: Хүүхдийнхээ ирээдүйд зориулан тууштай хуримтлуулахыг зорьдог

“Охиндоо Голомт банкны “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламжийг энэ оны 5 дугаар сард нээсэн. Одоо охин маань 1 ой 9 сартай. Охиныхоо ирээдүйд нь бэлдэн нэр дээр нь хүүхдийн хадгаламж нээж, тууштай хуримтлуулахаар шийдсэн. Ингэснээр ирээдүйд шаардагдах сургалтын төлбөрөөс авахуулаад олон зүйлд бэлэн байх, дээрээс нь гэнэтийн нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулах боломжтой гэж боддог.“


“Витамин ₮” урамшуулалт аян энэ оны долдугаар сард эхэлснээс хойш таван удаагийн тохирлоор нийт 61 азтан төрж, ухаалаг утас, цахилгаан скүтер, ухаалаг цаг болон эрхийн бичгийн эзэд болжээ. 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх уг урамшуулалт аянаар нийт 122 азтаныг шалгаруулах юм.

Голомт банкны энгийн хугацаатай хадгаламж шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаатай болж, энэхүү урамшуулалт аянд оролцох боломжтой. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Гаалийн ерөнхий газар цаасгүй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна 1 цаг 0 мин Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь шүүмжлэлт сэтгэлгээнд сургадаг нь юм болов уу... 1 цаг 3 мин Ерөнхий сайдын хөрөнгө орлогын маргаан улс төрийн хүчнүүдийг өөр өөр байр суурьт хүргэлээ 2 цаг 56 мин Цонхоор цухуйсан зорчигчийн бичлэгтэй холбоотойгоор жолоочид торгууль ногдуулжээ 3 цаг 0 мин Криштиану Роналду 2025 оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүлэв 3 цаг 2 мин Монголын CS2-ын ATOX багт ESIC бүх насаар болон хугацаатай хориг тавилаа 3 цаг 3 мин Евровижн 2025: Швейцарт болсон уралдаан, маргаан, хүчир амжилт 3 цаг 6 мин Тайландын шүүх газар хөдлөлтөөр нурсан өндөр барилгатай холбоотой 17 хүний баривчлах шийдвэр гаргалаа 3 цаг 8 мин Японд хүүхэд төрүүлэх зардлыг төр хариуцдаг болно 3 цаг 9 мин Энхийн хязгаарын ирмэг дээрх амьдрал: Энэтхэг, Пакистаны хил дагуух мөргөлдөөн дахин хурцадлаа 3 цаг 9 мин АНУ-тай цөмийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ Ираны тал илэрхийлжээ 3 цаг 11 мин АНУ-ын өндөр албан тушаалтны хэлснээр энхийн хэлэлцээрээс ихийг хүлээхгүй байна 3 цаг 11 мин “Baidu” робот такси үйлчилгээгээ Европт нэвтрүүлнэ 3 цаг 14 мин ChatGPT хамгийн их хандалттай цахим хуудсуудын тавдугаарт бичигджээ 3 цаг 17 мин “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй 3 цаг 22 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 27 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлууд 3 цаг 29 мин Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлгүүд 3 цаг 33 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 3 цаг 39 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 22 цаг 41 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top