x

"Хоёр настай охиныг айлд өргүүлнэ" гэх зар оруулсан эмэгтэй болон үрчилж авсан хүнийг олжээ

Хоёр настай охиныг "айлд өргүүлнэ" гэх зар охины зурагтай хамт цахим орчноор тархаад байгаа билээ. Иргэдийн гомдлын дагуу Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн газраас шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа. 

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан “Хүүхдээ үрчлүүлнэ гэх эмэгтэйг олсон. Бас үрчилж авсан хүнийг нь болон хүүхдийг нь олчихсон. Одоо Төв аймгийн цагдаагийн алба шалгаж байгаа. Үрчилж авсан хүмүүс нь Төв аймгийн харьяаных, үрчилсэн хүн нь хотын хаягтай хүн байна.

Энэ үйлдлийн шалгалтын явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан зэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэдий тийм ч гэлээ ээж, аав гэдэг нэрийг зүүсэн бол асран хамгаалагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой. Одоо Цагдаагийн байгууллага шалгаад прокурорт танилцуулагдана. Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан тохиолдолд хэрэг үүсгээд шалгах юм. 

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 11 дүгээр хэсэгт зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гурван жил, амь нас нь хохирсон бол найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг. Ийм хариуцлага хүлээдэг.

Энэ үйлдлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгана. Одоогоор ийм л мэдээллийг өгөх боломжтой" хэмээн хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа 2 цаг 58 мин Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв 2 цаг 59 мин Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна 3 цаг 2 мин Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ 3 цаг 3 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно 3 цаг 4 мин Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ 3 цаг 5 мин Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа 3 цаг 6 мин “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ 3 цаг 17 мин Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа 3 цаг 18 мин “Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ 3 цаг 19 мин “Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо 3 цаг 20 мин С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 4 цаг 47 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 6 цаг 25 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 6 цаг 26 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 6 цаг 27 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 6 цаг 28 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 6 цаг 29 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 6 цаг 30 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 6 цаг 31 мин "ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 6 цаг 32 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top