x

Диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байна

Нийслэлийн Онцгой комисс хуралдаанаар гарсан зарим шийдвэрийн талаар олон нийтэд өнөөдөр мэдээллээ.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нийслэлийн Онцгой комисс халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг эрчимжүүлж, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон.

Дотооддоо халдвар тархаагүй учраас эдийн засгийг дэмжих зорилгоор мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд 1262 байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлсэн судалгаа гарчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн НЗД-ын А/930 дугаар захирамжаар диско баар, олон нийтийн үйл ажиллагаа, жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгож үйл ажиллагааг нь нээж байна. Энэ хүрээнд диско баарны үйл ажиллагаа явуулдаг 81 байгууллага халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллана” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой дархлаагаа сайтар дэмжихийг уриалж байна" хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 11 мянган аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Өнгөрсөн наймдугаар  сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. Энэ хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад 44 зөрчил илрүүлж, найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” гэлээ.

Диско баарны үйл ажиллагааг нээх шийдвэрийн хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг албаныхан зөвлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа 2 цаг 36 мин Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв 2 цаг 37 мин Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна 2 цаг 40 мин Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ 2 цаг 41 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно 2 цаг 42 мин Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ 2 цаг 43 мин Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа 2 цаг 44 мин “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ 2 цаг 55 мин Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа 2 цаг 56 мин “Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ 2 цаг 57 мин “Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо 2 цаг 58 мин С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 4 цаг 25 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 6 цаг 3 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 6 цаг 4 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 6 цаг 5 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 6 цаг 6 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 6 цаг 7 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 6 цаг 8 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 6 цаг 9 мин "ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 6 цаг 10 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top