x

Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийг ил тод нээлттэй олгоно

“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн удирдлага, албан хаагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлж, дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийж байгаа билээ. Эдгээр дэд төвүүдэд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Ийнхүү дэд төвүүдэд тулгуурлан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах бодлогын баримталж байгаа юм. Өнөөдрийн зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийг ил тод нээлттэй олгоно. 2020 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулсан. Бид илүү шударга, нээлттэй ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байна. Учир нь иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх нь бидний үндсэн үүрэг. Цаашид нийслэлийнхээ холбогдох агентлаг, дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүдтэй нягт хамтын ажиллагаатай байх болно” хэмээн онцолж байлаа.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниуд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Энэхүү төвөөр дамжуулан инкубатор өрөө, бизнесийн зөвлөх үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна.  Баянхошуу бизнес инкубатор төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон. Удахгүй Сэлбэ дэд төвийг ашиглалтад оруулна.  Цаашид Улаанбаатар инновацын төв, дэд төвүүдэд тулгуурлан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчтэй хамтран ажиллаж, алслагдсан гэр хорооллын үйлдвэрлэл эрхлэгч нарыг ажлын байраар хангах, гарч буй бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжин хамтран ажиллана” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа 2 цаг 17 мин Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв 2 цаг 18 мин Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна 2 цаг 21 мин Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ 2 цаг 22 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно 2 цаг 23 мин Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ 2 цаг 25 мин Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа 2 цаг 26 мин “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ 2 цаг 36 мин Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа 2 цаг 38 мин “Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ 2 цаг 39 мин “Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо 2 цаг 40 мин С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 4 цаг 6 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 5 цаг 44 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 5 цаг 45 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 5 цаг 47 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 5 цаг 48 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 5 цаг 49 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 5 цаг 49 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 5 цаг 51 мин "ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 5 цаг 52 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top