x

Биеэ үнэлэх нь гэмт хэрэг мөн үү?

-Мөнгөө төлсөн үү?

-Төлсөн

-Тэгээд бэлгийн харьцаанд орсон уу?

-Яг орж байсан чинь цагдаа ирээд хаалга нүдээд...

Ийм нэг яриа 20-иод насны залуу, 30-аад насны сэтгүүлч эмэгтэй хоёрын дунд болов. Айлын хүүхэнтэй гардсан нөхрөө эхнэр нь байцааж байгаа,  эсвэл гадуур хоноод ирсэн хүүхдээ ээж нь зандарч байгаа мэт дүр зураг.

Араас нь цагдаагийн ажилтны “Аав, ээжийнхээ сургалтын төлбөрт өгсөн мөнгөөр биеэ үнэлэгч авч байна. Биеэ үнэлэлтийг өөгшүүлж байна” гэх яллагаа. Уламжлал ёсоор "шүүхийн шийдвэрийг" сэтгүүлч уншсан байх л даа.  

"Эцэг эхийнхээ хуруу хумсаа хуйхлан байж" /гэж манайхан ярих дуртай/ цуглуулсан мөнгийг биеэ үнэлэгчид зориулсныг ойлгож байна л даа. Зөвтгөл алга. Гэхдээ үүнд санаа зовох ёстой хүн нь хөөрхий тэр оюутан, түүний эцэг эх болохоос биш дугаар хорооны цагдаа, эсвэл сэтгүүлч биш. Тэдний өмнөөс харамсах болон яллах эрх байхгүй.

Нөгөө  муу оюутан залуугийн ар шилнээс нь тулгаж зураг аваад дуу хоолойг нь яг хэвээр нь дамжуулсан. Найз нөхөд, аав, ээж, ах дүү нь олж харвал хөөрхий залуу дууслаа. Аль хэдийн олон нийтийн сүлжээнд тавигдсан болохоор бараг таниа л даа. Манай хөдөөнийхөн бол нөгөө “голоор нэг наадам” гэдэг шиг юм болно. Мэдээ, мэдээлэл дамжуулна гэхэд арай л бас хэтрүүлэх юм аа. Юун нөгөө хүний эрх, хувь хүний нэр төр, алдар хүнд...

Прокурор хүний ярьсан нэг зүйл бий. Бас л болсон үйл явдалтай зарим талаар төстэй. Үе насны хоёр залуу нэг бүсгүйтэй тохиролцоод, мөнгөө төлөөд бэлгийн харьцаанд орсон. Маргааш нь бүсгүй хүчиндсэн гээд цагдаад гомдол гаргачихсан. Ар гэрийхний шахалтаас болсон уу, ашиг хайсан уу? гэдгийг мэдэхгүй. Гэвч нөгөө хоёр залуу хэдэн сар, жилээр цагдаа, шүүхээр явсны эцэст шүүх хурлын өмнө хөтлөлцөөд байшин дээрээс үсэрчихсэн. Хүний нэр төр гэдэг ийм хэврэг, эмзэг зүйл.

Биеэ үнэлэх нь гэмт хэрэг үү?

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12-р зүйлд "Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг"-т хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг буюу бусдын биеийг хүчээр үнэлүүлэх, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, биеэ үнэлэхийг зохион байгуулахыг гэмт хэрэгт тооцсон байна. Тэгэхээр биеэ үнэлэх нь гэмт хэрэг мөн үү?

Харин 1998 онд баталсан Садар самуунтай тэмцэх тухай хуульд 4.1"Биеэ үнэлэхийг хориглоно", 4.2 "Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно" гэсэн байна. Тэгэхээр дээр авсан жишээ буюу биеэ үнэлэгч, түүнээс үйлчилгээ авагч хоёр нь хуулиар хориглосон зүйлийг хийсэн үү гэвэл хийсэн. Гэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг буюу "нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй"-г хийгээгүй болж таарлаа.

Ардчилсан нийгэмд хүний нэр төр, алдар хүнд гэдэг зүйл хамгийн өндөрт байдаг. Хэн нэгний эрх ашигт хохирол учруулаагүй, бусдад аюул занал болоогүй тохиолдолд хэн ч хэний ч хувийн орон зай руу халдах эрхгүй. Тэр тусмаа буудлын өрөө, орон байрт нь хүчээр орж, ор дэвсгэрийг нь сөхөж, бичлэг хийнэ, бусдад дамжуулна гэдэг бол эсрэгээрээ Эрүүгийн хуулиар хориглосон үйл ажиллагаа. 

Тэгэхээр биеэ үнэлэх нь хуулиар хориглосон зүйл мөн хэдий ч тэмцэх арга зам нь буруу байна аа гэсэн үг. Ядаж л мэдээ, мэдээллээ дамжуулахдаа бусдыг хайрладаг, ард нь ар гэр, амьдрал бий гэдгийг бодож, тооцож байж нийтэлж, нэвтрүүлдэг баймаар. Хуулийн байгууллага, нийгмийг сэхээрүүлэх гээд яваа сэтгүүлчид нь ядахдаа хүний нэр төр, алдар хүнд гэдэг зүйлд арай жаахан болгоомжтой, хүнлэг ханддаг болмоор байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? 2 цаг 30 мин SpaceX хүний ДНХ, чандар тээсэн капсулуудыг тойрог замд гаргалаа 6 цаг 54 мин Засгийн газар бүтцийн шинэчлэл хийж, сайд нарын тоог цөөлөв 6 цаг 55 мин Төсвийн алдагдал 3.3 их наяд төгрөгт хүрэхээр байна 6 цаг 57 мин Монгол, Узбекистаны төрийн тэргүүнүүд дурсгалын мод тарьж, байгаль хамгааллын хамтын ажиллагаагаа илэрхийллээ 6 цаг 59 мин “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Улаанбаатарт дөрөв дэх удаагаа болно 7 цаг 0 мин Сэлбэ хотын бүтээн байгуулалтыг 25 их наядын төсөвтэйгөөр эхлүүлнэ 7 цаг 1 мин Гадаад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тогтоолын төсөл батлагдлаа 7 цаг 2 мин “Омни ассет II” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа эхэллээ 7 цаг 13 мин Оюутан цэргүүд 5 км марш тактикийн бэлтгэлд амжилттай хамрагдлаа 7 цаг 14 мин “Хүрээ цам–Даншиг наадам 2025” энэ амралтад болно, галт тэрэг, автобус үйлчилнэ 7 цаг 15 мин “Даншиг наадам–Хүрээ цам 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцох мандат олголоо 7 цаг 16 мин С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмгөөлөл" 8 цаг 42 мин Наадмын талбайд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээний зөвшөөрөл олгоно 10 цаг 21 мин Их Британи АНУ-аас цөмийн бөмбөг тээх чадалтай F-35A онгоц худалдан авна 10 цаг 21 мин Хаврын тариалалтын явц 74 хувьтай байна гэдгийг УИХ-д танилцууллаа 10 цаг 23 мин Унгарын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэв 10 цаг 24 мин 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ Улаанбаатарт үргэлжилж байна: Монголын эрэгтэй баг шийдвэрлэх хоёр тулаантай нүүр тулна 10 цаг 25 мин Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулсан улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна 10 цаг 26 мин Дэлхий ирэх сард Нарнаас хамгийн хол цэгт хүрнэ 10 цаг 27 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ...
Top