x

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцлоо

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”-ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.

Өчигдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.

 “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Мөн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахим хурлын үеэр “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар болон нөхцөл байдлын мэдээллийг Москва, Лондон, Гуаякил, Киев, Истанбул зэрэг хотуудын дарга нар мэдээллээ. Цаашид цар тахлын үе дэх хотын хямралыг арилгах талаар Сөүлийн хотын дарга  Пак Вон Сүн санал хэллээ. Мөн “Ковид-19” цар тахлыг даван туулахад дэлхийн хотууд нэгдэж, хамтран ажиллах ёстой талаар Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган, Фритаун хотын дарга Ивонне Аки-Саверр, Коломбо хотын захирагч Рози Сенанаяке нар санал хэлсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд хамрагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос энэ оны хоёрдугаар сараас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох тогтоол, журмыг гарган хатуу мөрдүүлэн ажиллаж байна” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр нэг хот төдийгүй нийт улс орон даяараа, бүс нутгаараа, тив, дэлхий нийтээрээ энэхүү аюулт цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж чадваас манай хүн төрөлхтөн удахгүй нэгэн том сорилтоо даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ.

Таван өдөр зохион байгуулагдах энэхүү цахим уулзалт нь дэлхийн хотуудын туршлага дээр үндэслэн хотуудад өвчний хяналтын гарын авлагыг нарийвчлан боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, халдварыг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 3 мин Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон 6 мин Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа 17 мин Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ирээдүй айсуй 3 цаг 22 мин Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон 3 цаг 40 мин Нийслэлийн өдрөөр улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно 3 цаг 49 мин Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар няцаалт хийв 4 цаг 2 мин Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ 4 цаг 7 мин Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа 4 цаг 12 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв 4 цаг 20 мин Ирэх сард нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар бороо хур ихтэй байх төлөвтэй байна 4 цаг 24 мин Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа 5 цаг 28 мин Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна 5 цаг 54 мин Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 6 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 6 цаг 33 мин Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 18 цаг 58 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 20 цаг 7 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ Өчигдөр 14 цаг 29 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэг... Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ “Хурд”-ын дараагийн алхам юу вэ???? Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэл... Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтр... Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэ... Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ
Top