x

Х.Болдбаатар жудогийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч боллоо

“Токио 2020” олимпын наадмын өмнөх том сорилго болсон ДАШТ-д амжилт муутай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч нар хариуцлага хүлээн, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн билээ. Шигшээ баг Токиод болсон ДАШТ-ийг эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэгийн ганц хүрэл медальтай өндөрлүүлсэн.  

Тэдний оронд хэнийг томилох нь бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод байв. Тэгвэл өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоо өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг сонгосноо зарлалаа.

Жүдо бөхийн холбооны мэдэгдэлд “Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо. Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин Х.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах бөгөөд тэрбээр шигшээ багийн дасгалжуулагчдын багаа өөрөө бүрдүүлж, 2020 оны Токиогийн олимпын наадамд оролцох юм. ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ” гэж дурджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 28 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 36 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 46 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 52 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 56 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 0 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 53 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 27 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 56 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 1 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 4 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 8 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 13 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 7 цаг 22 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 44 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 15 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 37 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 43 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 58 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 9 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top