x

Чөлөөт бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Казахстаны Нур-Султан хотод насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн с. “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох энэхүү хариуцлагатай тэмцээн сонгомол барилдаанаар эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ны өдрөөс эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжилнэ.

Монгол Улсын чөлөөт бөхийн холбооноос өнгөрөгч зургадугаар сард УАШТ-ийг зохион байгуулж, жин бүрт түрүүлсэн тамирчдад ДАШТ-д өрсөлдөх эрхийг олгосон билээ. Энэ дагуу УАШТ-ий дараа бүрэлдсэн шигшээ баг Европт хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцсоноор ДАШТ-ий бэлтгэлээ хангаж, үргэлжлүүлэн эх орондоо бэлтгэлээ хийсэн юм.

Шигшээ багийн эмэгтэй тамирчид өчигдөр Казахстан улсыг зорилоо. Энэ удаагийн эмэгтэй багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд болон Б.Оюунсүрэн, О.Бурмаа нарын ахмад тамирчид багтсан. Мөн залуу тамирчид улсын аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Харин шигшээ багийн цугларалтын үеэр зарим жинд өөрчлөлт орж, 53 кг-д М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяаг явуулах болсон шийдвэрийг холбооноос гаргажээ. Энэхүү асуудал олны анхааралд өртсөн ч шигшээ багийнхан сүүлийн хувилбараар Казахстаныг зорьсон байна.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)

53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа

55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)

57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)

59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)

68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин)

72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)

76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Харин эрэгтэй шигшээ баг энэ сарын 17-д Казахстаныг зорихоор болжээ.

ХУВААРЬ: 

09.17 /Мягмар/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 50-53-55-72 кг.; Сонгомол дагах барилдаан 60-77-130 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 50-53-55-72 кг
  • Финал: Сонгомол 60-77-130 кг.

09.18 /Лхагва/ 

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 57-59-65-76 кг.; Эмэгтэй дагах барилдаан 50-53-55-72 кг
  • Хагас шигшээ: Эмэгтэй 57-59-65-76 кг.
  • Финал: Эмэгтэй 50-53-55-72 кг.

09.19 /Пүрэв/

  • Урьдчилсан барилдаан: Эмэгтэй 62-68 кг., Эмэгтэй дагах барилдаан 57-59-65-76 кг.
  • Хагас шигшээ: Эмэгтэй 62-68 кг.
  • Финал: Эмэгтэй 57-59-65-76 кг.

09.20 /Баасан/ 

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 70-74-92-125 кг.; Эмэгтэй дагах барилдаан 62-68 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 70-74-92-125 кг.
  • Финал: Эмэгтэй 62-68 кг.

09.21 /Бямба/

  • Урьдчилсан барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.; Эрэгтэй дагах барилдаан 70-74-92-125 кг.
  • Хагас шигшээ: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 70-74-92-125 кг.

09.22 /Ням/

  • Дагах барилдаан: Эрэгтэй 61-79-86-97 кг.
  • Финал: Эрэгтэй 61-79-86-97 кг. Шагнал гардуулах ёслол.

Тэмцээний хуваарийн дагуу урьдчилсан, дагах барилдаан орон нутгийн цагаар 11.00-16.00 цагийн хооронд болж, хагас шигшээ 16.00-17.45, финалын барилдаан 18.00-20.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.

Олимпийн жингийн эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид "Токио 2020"-ийн эрхийг авах юм. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-с шууд үзээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 18 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top