x

Зарим нутгаар дуу цахилгаантай бороо орно

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5  хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм,  өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.  Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26-27-нд   нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 58 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 4 цаг 19 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 4 цаг 26 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 8 цаг 44 мин Бид бол монголоид хүмүүс 8 цаг 57 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 9 цаг 16 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 9 цаг 38 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 9 цаг 56 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 8 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 10 цаг 25 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 10 цаг 25 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 11 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 12 цаг 47 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 13 цаг 43 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top