x

Энэ сарын сүүлээр нойтон цас орж, агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд 2019-2020 оны өвлийн улирлын цаг уурын төлөв байдлын талаар танилцуулга хийв.

 

С.Энхтүвшин: "2019 оны долдугаар сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна" гэв.

Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байх төлөвтэй байна.

Мөн өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээ наймдугаар сарын 25 гэхэд гарч дуусдаг бөгөөд өнөөдрийн байдлаар бодолт явагдаж байгаа аж.

Ерөнхий төлөв мэдээ: Сүүлийн жилүүдэд Хойд туйлын хүйтэн агаарын урсгал есдүгээр сарын дунд үеэр манай орныг дайран өнгөрдөг болсноос үүдэн энэ үеэр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлдөг болоод байгаа. Энэ жилийн хувьд Хойд туйлын хүйтэн агаарын цөмрөл есдүгээр сарын сүүлийн хагаст тохиож болзошгүй байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Мөн энэ хавар арай эрт дулаарч, анхны бороо олон жилийн дунджаас эрт орж, борооны улирал мөн хэд хоногийн өмнө эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна. Цаашид тунадас байгалийнхаа жамаар бага зэрэг буурах боловч, намрын саруудад олон жилийн дунджаас арай ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байгаа юм.

Ес, аравдугаар сард үе үе нойтон цас орж, цочир хүйтрэх, цасан болон шороон шуурга шуурч ургац хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааралдаа авахыг мөн хэллээ.

Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон байх төлөвтэй байна. Цас цаашид хайлахгүй нэмэгдэх, өвлийн турш нэлээд зузаан цасан бүрхүүлтэй байх, цас ахиу орсон нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Б. Түмэнбаяр (203.91.115.41)
    Зун ч аль ужэ дуусчээ
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 3 цаг 57 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 4 цаг 18 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 4 цаг 25 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 8 цаг 43 мин Бид бол монголоид хүмүүс 8 цаг 56 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 9 цаг 15 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 9 цаг 37 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 9 цаг 55 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 7 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 10 цаг 24 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 10 цаг 24 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 11 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 12 цаг 46 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 13 цаг 42 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top