x

С.Зоригийн хэргийн захиалагчийг хэлнэ үү, Ц.Нямдорж сайд аа...

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат болон бусад долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүхийн байрны гадаа Нэхүүл хөдөлгөөн, Дархан Монгол хөдөлгөөнийнхөн хэргийн холбогдогчдыг яллуулах, шүүхэд нөлөөлөхөөр жагсаал хийж байгаа. Эхний өдөр 300 орчим хүн жагсаалд оролцож байгаа тухай Нэхүүл хөдөлгөөнийхөн мэдээлсэн. Одоо бол 20-30 хүн шүүхийг “манаж” байх шиг байна. Тэнд ажиллаж байгаа сэтгүүлчид, шүүгчдэгчдийн гэр бүлийхнийг оролцуулахгүйгээр шүү дээ. “Хонгилын шүүгчид огцор”, “МАНАН сөнөтүгэй” энэ тэр гэсэн хуучин лоозонгуудаа бариад зогсож харагдана лээ (гүтгэж байгаа ч юм биш, өөрсдийнх нь хийсэн лайваас харж болно)

Шүүх хурал эхлэхийн өмнө орон нутгийн иргэдийг жагсаалд оролцуулахаар өдрийн хөөл, 10 мянган төгрөгийн хөлс амласан мэдээ сэлт байх ч тэд нь жагсаалд оролцоогүй болохоор баримт алга л даа. Мөнгө төлж жагсаал хийж байна гэж жиргэсэн нэг нөхрийг лав шүүхэд өгнө гэж айлгасан байна лээ. Гэхдээ л Улаанбаатар хотоос өдөр бүр очиж жагсаал хийхэд зардал гарахгүй байна гэдэг худлаа. Хэн нэг нь санхүүжүүлж л таарна. Тэгээд ч хаанаас гэдэг нь нэг их сонин биш болсон. Ер нь бол жагсаал цуглаанаар мэргэшсэн, түүгээрээ амьдралаа залгуулдаг, команд авсан хэсэг бүлэг хэдийн бий болоод байгаа. “Тост, Тосон бумба дээр явж байсан эгч нар энд явж байна ш дээ” гэж тэнд очсон хэвлэлийнхэн бичиж байна.

Нэхүүл хөдөлгөөнийхөн “Эрүүдэн шүүсэн нь бичлэгээр нотлогдсон юм чинь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг суллах ёстой” хэмээн олон нийтэд сурталчилж байгаа. Шүүх бичлэгийг нотлох баримт гэж үзлээ ч хэний эсрэг нотлох баримт болох вэ? гэдэг нь бас эргэлзээтэй. Хорих өрөөнд камер суурилуулаад харж байсан гүйцэтгэх ажилтнуудыг уу, эсвэл хорих ангид гүйцэтгэх ажиллагаа явуулсан тагнуулын удирдлага, зөвшөөрөл олгосон прокурорыг буруутгах уу? Ингэхэд ер нь гүйцэтгэх ажил гэж юу юм бэ? гэдэг бас сонирхолтой. Тагнаж туршиж байгаа нөхөд хорих өрөөнд хоёр хүн зодолдонгуут гүйж ороод салгах ёстой юу? гэх мэтчилэн.

Хэрвээ Ц.Амгаланбаатарыг “Ороод алаад өг” гэж хэлээд гуяыг нь алгадаад оруулсан баймааж, цаадах нь тэгсэн гэдэг мэдүүлэг өгөөд тэр нь баримтаар нотлогдвол харин огт өөр болоод явчихна. Тэр нь бас хэний эрх хэмжээнд шийдэгдсэн бэ? гээд олон асуудал яригдаж таарна. Хамгийн муугаар бодоход л хэрвээ хэн нэг эрхтэн дархтан үүрэг, даалгавар өгсөн байлаа гэхэд тэр талаараа баримт сэлт үлдээгээгүй л болов уу. Ер нь бол хоёр гэмт хэрэгтэнг л нэг өрөөнд оруулсан, нүүрэлдүүлсэн асуудал шүү дээ. Тэгэнгээ яах, ийхийг нь харж, тандаж байсан. Хэрвээ хууль, хүчний байгууллагын оролцоотойгоор эрүүдсэн, зодсон нь нотлогдвол хууль журмынхаа дагуу шийдэгдэж л таарна. Тэр тусмаа ийм их шахалт дарамтан дор шүүх буруу шийдвэр гаргана гэж бодохгүй л байна. Гэхдээ үүнийг нотлох нь яллах талд ч, хэргийг шүүн таслах шүүх бүрэлдэхүүнд ч төвөгтэй гэдгийг дээр хэлсэн. Тиймээс энэ хэрэг тийм амархан шийдвэрлэгдэхгүй л байх.

Харин энэ хооронд “Чимгээ, Содномдаржаа нар гэм буруугүй, сулла” гэж шаардах нь огт өөр асуудал. Хууль зөрчсөн, хуулиас гадуур эрүү шүүлт хэрэглэсэн, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн алба хаагчид, албан тушаалтнууд ялаа үүрдэг байлаа гэхэд тэр нь Ч.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйд учир байна. Учир нь хэрэгт хяналт тавьсан прокурорын мэдээлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн эцсийн шат хүртэл хэргээ хүлээгээгүй байдаг. Хэргийг тэдний мэдээлэл болон мэдүүлгээр биш, өөр бусад нотлох баримтаар нотолсон гэдгийг маш тодорхой ярьсан шүү дээ.

Тухайлбал, одоо ял авах гээд шүүгдэж байгаа тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын дунд Т.Чимгээтэй бүтэн зургаан сар хамтран амьдарсан нэг хүн бий. Энэ мэдээллийг ч гэсэн Ц.Нямдорж сайд эхэлж задруулсан. (уг нь бол нууц байх ёстой асуудал, нууцлах ёстой хүн) Хайргүй хүнтэйгээ бүтэн зургаан сар хайрлаж дурлалцаж, хамтран амьдарсны эцэст итгэлийг нь олж, хийсэн хэргийг яриулсан хэрэг л дээ. Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж зааж өгсний дараа тагнуулынхан туршуулаа тавьсан. Мөрдөн байцаалтад, шүүх дээр хэлээгүй үгээ Т.Чимгээ түүнд ярьсан байдаг юм. Үүнийг тэгээд нотлох баримт гэж үзэхгүй юу. Эсвэл эрүүдэн шүүсэн, итгэл эвдсэн гэж үзэх үү? Үүнийг хүртэл олж мэдээд, олон нийтэд хамаа намаагүй цацаж явдаг Ц.Нямдорж сайд яг ямар сонирхолтой хүн бэ? Хэнийх нь талд байгаа юм бол...

Өөр бусад баримтуудын талаар ярихаа больё. Зүгээр л эрүүдэн шүүсэн явдлыг нотолсноор гэмт хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй шүү гэсэн санаа. Г.Эрдэнэбат прокурор сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн дээ. С.Зоригийн хэргийг бид илрүүлсэн. Гэмт хэрэгтнүүдийг олж тогтоосон. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үгүйсгэж дуусах хүртэл би гаргасан шийдвэрээ хамгаална гэж. Олон нийт ч гэсэн улстөрчийн биш, хуульч хүний үгэнд итгэх нь зөв байх. Тэгээд ч Ц.Нямдорж гэдэг хүн 2000 оны сонгуулиас хойш л "С.Зоригийн хэргийг би мэднэ, цаг нь болохоор хэлнэ" гэж явсаар өдий хүрлээ. Тэгсэн хэрнээ захиалагчийн хэргийг гүйцэтгэгчээс салгаад, шалгаад эхлэхээр ажлын хэсгийнхнийг нь тараачихдаг, бас л сонирхолтой этгээд. "Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм зэмгүй, хэлмэгдсэн" гээд хашгираад явахыг нь харсан ч цаад захиалагчийг нь мэдээд байгаа хүн дээ.

Б.СЭМҮҮН  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Зочин (122.45.228.209)
    Нимка яагаад ийм олон удаа хууль зүйн сайд болов?. Хужаанууд дэмждэг болоод л тийм хүчтэй байдаг биз.
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
  • Б (202.9.43.117)
    Монгол улсын хуулийн байгууллага ямар ч нэр хүндгүй болсон Нямдорж сайддаа танаас болоод . 22 жил ажилласан сайд нь шахаачин , тагнуулч хэлсэн амандаа хүрдэггүй , өөрөө хоригдол зарцлаж авгай нь архины зөвшөөрөл зардаг. Танд зарчим байна уу?
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Ард (66.181.176.220)
    Зориг нас бараад 20 гаран жил боллоо , одоо бүх матриалын ил болгоод шүүх нь зөв , Нямдорж сайд болхоороо л хууль хүчний байгуулгын хүчийг сулруулдаг (цагдаа, тагнуул , прокурор гээд) гэдэг, мэддэг юм байвал хэлэх цаг болсон , дандаа ингэж улс төрийн шоу болгож болохгүй болов уу
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.96)
    Бүлэглэлгүй Нямдоржийг шалгах юун хэцүү байна.
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Irgen (150.129.141.42)
    Nyamdorj shal hudlaa
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Иргээ (103.26.194.137)
    Эби
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.219.68)
    Монголын Хууль, Тагнуул, Хүчний байгууллагуудыг аажмаар амжилттай дампууруулж байгаа батлагдсан Хятадын тагнуул дөрвөд дөө энэ. Бас болоогүй Зоригын хэрэгийг яриад дур тавилт хийчихдэг гаж донтой
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.43.145)
    Эрүүдэн шүүсэн ажилтан эрүүдэн шүүсэн хэрэгтээ ял хүлээнэ Хүн алсан хүн хүнии амийг бүрэлгэсэн хэрэгтээ ял хүлээнэ Хүн алсан хүн ялаас мултрахгүй
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.9.43.224)
    Нямка сайд болоод 6 сарын дотор захиалагчийг зарлана гэсэн, сайд биш сул гишүүн байхдаа мөрдөн байцаалтын нарийн ширийнийг, тамлалтыг мэдэж, илчилж байсан хүн сайд болонгуутаа юу ч мэдэхээ байгаад гүлдийчихсэн. Хууль зүйн сайд шүүх хуралд ажиглагчаар орно гэж зүтгэсэн. Тэо ажиглах гээгүй шүүгч нарыг дарамталж нөлөөлөх л санааш дээ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • ue ue iin tagnuuliin darga nar nymdorjiig hytadiin tagnuul gedgiig ni bataldag ch yaaj ch chaddagui ene l ih sonirhol tataad baigaa um (202.9.44.189)
    unen
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Arwan baydiin.
      Durwud hun hun bish...durwun shiir mah bish.. bayd yawsan gazar balagtai / hulgaich/ batgana suusan gazar uttei gedeg unen shuu Nyamdorj bol ih hun chanargui huwia bdson cda daa
      2019 оны 08 сарын 15
  • Иймэрхүү юм бичдэг худлаа гарууд их болжээ (66.181.161.98)
    Юу бичих гээд юу бичээд байгаа юм болоо энэ одоо... эргүү тэнэг нэгэн хэн нэгэнд мэдэмхийрч ухаантай дүр эсгэж буй мэт санагдав... Нямдорж руу л аминдаа дайраад байгаа ухаантай юм байх даа... за бусад ховын чанартай чалч үгсийг нь орхий харин тэрээр энэ хэргийг мэднэ цаг нь болхоор ил болгоно гэж чухам хаана хэзээ мэдэгдснийг баталж нотолж чадах уу?!?!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Батүүл Баяр (103.26.192.163)
    Э.Бат-үүл С.Баяр нар нэг эцгийн хүүхдүүд байх магдлал өндөр. С.Зоргийн хэргийн захиалагч Ш.Отгонбилэг С.Баяр Н.Багабанди тэдний хооронд ашиг харан гүйж явсан Э.Бат-Үүл нар юм шүү. Бас Ц.Элбэгдоржид С.Зоргийн үхэл маш хэрэгтэй байсан юм шүүдээ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Нэг талыг барихаа боль (66.181.161.82)
    Нүүрэлдүүлсэн гээд бгаа бичлэг чинь хэрэг хүлээлгэх гэсэн дарамталсан бичлэг хавиргануудаа хугартал зодуулаад хүлээгээгүй тул бичлэгээ устгасан байсныг нь сэргээж олж аваагүй бол үхтэл чинь хүлээлгэх байсан Д.Энхбатыг хар тэр
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Ядуу тархитай сэтгүүлч (66.181.161.82)
    Шоронд нүүрэлдүүлдэг юмуу учраа мэдэхгүй сэтгүүлч нэртэй Долдой минь, 6 сар байлаа гээд тэр хүнд нотлох баримт байхгүй шууд гүтгэж байгааг нь хэн нотлохын чамтай 6 сар байлаа гээд зоригийн алуурчин мөн надад ярьсан гээд зохиогоод гүтгэвэл чи мянга хашгираад яахын Хурц Эбигийн даалгавараар хийсэн хэргээ бусдад тохохоо мэдэж бгаа
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Батаа (202.126.89.127)
    Сайн байна уу Нямдоржийг нэг сайн шалгах хэрэгтэй байна шүү ажилийн аваад ажилгүй үeд энэ хүнийг хуулийн байгууллагаар сайн шалгуулчийдаа
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • З
      Тагнуул
      2019 оны 08 сарын 15
  • Бат (103.212.118.158)
    Зоригиийг алсан гээд байгаа Амгаланбаатар чинь захиалагч нь Батүүл гээд мэдүүлсэн тэгээд алдарт тагнуул Хурц хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаацан гээ биздээ эд нарын зохиосон үлгэрээр бол?Нямдорж энийг л хэлсэн одоо юун захиалагч нэхээд байнаа мэдэн будилагч сэмүүн гэгч бөгс долоогчоо
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Hehe
      Tegeed Amgalanbaatart itgeed bgamu
      2019 оны 08 сарын 15
  • Ийм тийм хөдөлгөөн гэсэн мөнгөний лалрууд (24.120.54.4)
    Хөдөлгөөн гэсэн ажилгүй архичид голдуу лалрууд байнаа. Наад нямдорж өөрөө зоригийг алсан захиалагчийн хүн гэдэг нь тодорхой. Хошногонуудаа наад нямдорж хужаагийн тагнуулынхаа эсрэг жагсаач
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Би (43.228.129.176)
    жагсаал цуглаанд цалин хөлстөй оролцог л, худал төлбөртөй ч хүчгүй бөгөөд явуургүй, үнэн төлбөргүй бөгөөд хүчтэй
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.19)
    Монгол төрийн хутгуур орчин цагын исмэлдээ захиалагчийг илрүүлэхгүй байх асар том ашиг сонирхолтой хүн
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 4 цаг 49 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 4 цаг 52 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 4 цаг 55 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 5 цаг 27 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 5 цаг 44 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 6 цаг 3 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 7 цаг 50 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 8 цаг 12 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 8 цаг 21 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 8 цаг 30 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 8 цаг 41 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 8 цаг 50 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 8 цаг 53 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 8 цаг 58 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 9 цаг 1 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 9 цаг 36 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top