x

Пара таеквондогийн тамирчид Японд бэлтгэл хийнэ

Япон улсын Шизуока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар Мизуока мужийн гурван хоттой 2015 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Энэхүү хугацаанд Монголын 200 гаруй тамирчин дээрх хотуудад хамтарсан бэлтгэлд хамрагдсан байна.

Шикзуока мужийн хотуудын төлөөлөгчид өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамтарсан бэлтгэлийг дүгнэж, шинээр холбоодуудтай хамтран ажиллах гэрээг хийж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр Яйзүш хотын төлөөлөгчид Монголын пара таеквондогийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзалт зохион байгууллаа.

Биеийн тамир, спортын газарт болсон уулзалтын үеэр Монголын пара таеквондогийн тамирчдыг “Токио 2020” Паралимпийн наадмын өмнө Яйзү хотод бэлтгэл хийх гэрээг хийлээ. Энэхүү уулзалтад Яйзү хотын Засаг даргын орлогч Шимояма Коожи, Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, Биеийн тамир, спортын газрын Төрийн захиргаа, удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр нар байжээ.

Монголын пара таеквондогийн тамирчид ирэх есдүгээр сард Яйзү хотод 14 хоногийн бэлтгэлд хамрагдахаар бөгөөд тамирчин, дасгалжуулагч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдэх юм байна.

“Токио 2020” Паралимпийн наадамд оролцох эрхийг таеквондогийн тамирчин Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар авсан бөгөөд энэ нь Монголын багийн Токиог зорих анхны эрхүүд байсан юм. Пара таеквондогийн тамирчид дахин хоёроос дээш эрх авахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Монголын Паралимпийн хорооны тамирчдаас “Токио 2020” Паралимпийн наадамд таеквондо, буудлага /З.Ганбаатар/-ын төрлүүдэд эрхээ аваад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 26 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 37 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 47 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 1 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 33 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top