x

С.Амарсайхан: Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй

Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа.

“Төв гүүрэн гарцын үндсэн ажил  90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилж байгаа. Газар шорооны болон шугам сүлжээний ажил дууссан байгаа. Дам нурууны ажил энэ долоо хоногт дуусна. Үүний дараа цутгалт, тэгшилгээ, тороосон татлаганы ажил зэрэг технологийн ажлууд явагдана” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.

Гүүрийн урд болон хойд хэсэгт газар чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Уг гүүрэн гарцыг барихтай холбоотойгоор 2018 оноос хойш замын траст өртсөн иргэн, ААН-үүдтэй зөвшилцөөд явж байгаа. Одоогоор гүүрийн урд хэсэгт байгаа Дүнжингарав хотхоны “Шилмэл шилтгээн” СӨХ-ны хашаа болон “Хоум плаза”-ын газраас хэсэгчлэн чөлөөлөх шаардлагатай байгаа. Эдгээр байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Ирэх долоо хоногт газраа бүрэн чөлөөлж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор болсон” хэмээв.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд өнөөдөр цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид бие биенээ гуйж гувшиж, урьж залж хийлгэх ёсгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол цаашид танай компанийг Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй” хэмээн Хятадын төмөр замын 20-р товчоо группын удирдлагуудад шаардлага тавилаа.

Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 1 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 11 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 57 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 7 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top