x

Ажаа гэгээний санаачилгаар Ахмадын цэцэрлэг баригдаж байна

Ажаа гэгээний санаачилгаар Ахмадын хөгжлийн төв байгуулахаар шав тавьсан тухай мэдээлэл саяхан цацагдсан. Энэ тухай тодруулахаар Ажаа гэгээний “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын менежер Ч.Батнайрамдалд хандлаа.

-Монголд насжилт нэмэгдэж байгаа хэдий ч ахмадад хандсан үйлчилгээ цөөн байгаа. Харин Ажаа гэгээн Ахмадын цэцэрлэг нээхээр шийдсэн нь цагаа олсон ажил болжээ. Ахмадын цэцэрлэгийн талаар та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Эрэгтэй 65.6, эмэгтэй 75 болчихсон шүү дээ. Настануудад зориулсан нийгмийн халамж үйлчилгээ харьцангуй бага л даа. Яг одоо барьж байгаа Ахмадын хөгжлийн төв нь Хан-Уул дүүрэгт зоорийн давхартайгаа зургаан давхар, нийтдээ 2000 ам.метр байшин барьж байна. Энд 50 орчим ахмадыг хүлээж авах юм. Онцлог нь өдөр өнжүүлэх юм. Ахмадууд тэтгэвэрт гараад гэртээ суухаар заримд нь цохилт болдог. Ганцаарддаг, насжилттай холбоотой өвчин эмгэгт өртдөг. Гол санаа зовоож байгаа зүйл тэнэгрэл, зөнөгрөл өвчин. Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Тэр нь нийгмийн харилцаанд байсан хүмүүс ажил хийхээ болиод гэртээ суухаар янз бүрийн юм боддог, цалин авахгүй, орлого нь багасаад эхлэхээр стресс бухимдал үүсдэг. Уг өвчнөөс сэргийлэх, нийгмийн харилцаанд орох боломжтой. Энэ төвд настанд хэрэгтэй чийрэгжүүлэх, тамиржуулах танхимууд бий. Мөн биеэ үзүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах боломжтой. Тоглож наадах өрөө тасалгаа бий. Ахмадуудад таатай орчин бүрдүүлнэ. Ахмадын төв маань гурван тэрбум төгрөгийн өртөгтэй босч байна.

-Хэзээ барьж дуусгах вэ?

-2019 оны дөрөвдүгээр улиралд багтаан барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажил дажгүй сайн урагштай явж байгаа.

-Ахмадын хөгжлийн төв яг хаана баригдаж байгаа вэ?

-Архивын ерөнхий газрын зэргэлдээ, агаар орчин сайтай, хотын дуу чимээнээс зайдуу газар байгаа.

-Ахмадын хөгжлийн төвийг яаж босгож байгаа вэ, хандив цуглуулж байгаа гэсэн мэдээлэл сонсогдоогүй?

-Гэгээн багш гадаад, дотоодын хандив тусламж, олон түмний дэмжлэгээр босгож байна даа. Гэгээн багш зөвхөн Ахмадын хөгжлийн төв төдийгүй Зөв тэтгэлэг гээд амьдралын боломж тааруу оюутнуудад зориулж тэтгэлэг зарлаж байгаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс хандаад, тусалж дэмжээд, мөнгөн хэлбэрээр төдийгүй гар бие, хүч хөдөлмөрөөрөө оролцож туслах боломжтой.

-Хандив тусламж үзүүлье. Хүч хөдөлмөрөө хандивлая гэсэн хүмүүс хаана хандах вэ?

-”Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-д хандаж болно. Уг төв ЭХЭМҮТ хашаанд Сургалт судалгаа зочин эмчийн байранд бий.

-Нэгэнт Ажаа гэгээн байгуулж байгаа төв болохоор ахмадууд буддын философитой танилцах, бурхандаа мөргөж шүтэж бишрэх, уламжлалт эмчид хандах боломжтой байх?

-Тийм боломж нээлттэй байгаа. Аль болох хүмүүст зөв амьдрах ухаан, сэтгэлийн амар амгаланг олоход нь тусална.

-50-иас олон хүн хамруулах боломж гарах болов уу. Ахмадуудын эрэлт хэрэгцээ их байж магадгүй?

-Эхний ээлжинд 50 хүн гэж байгаа. Тодорхой хэмжээний төлбөртэй байх болов уу гэж бодож байна. Монгол Улсад жишиг болох Ахмадын өдөр өнжүүлэх төв байгуулах юм.

-Гадаадад Ахмадын цэцэрлэг байдаг гэж хүмүүс ярьдаг?

-Ер нь бол ахмадын цэцэрлэг шүү дээ. Бид аль болох нийгэмд, хүмүүст тустай орон зайг бүрдүүлэхийг хичээж байна. Сайн сайхан үйлсийг хийж бүтээж дэлгэрүүлэх учиртай. Байхгүй юмыг бий болгох, байгаа сайн жишгийг олон болгох учиртай. Магадгүй Ахмадын хөгжлийн төв маань сайн болвол өөр дүүрэгт байгуулах боломж гарч магадгүй. Гэгээн багш маань настануудад хэрэгтэй ажил хийхээр санаачилж, бид бүхэн багшийн санаачилга удирдлага доор Ахмадын хөгжлийн төвийг хийж хэрэгжүүлж байна.

-Хүүхдийн эмнэлгийг ЭХЭМҮТ-ийнхөн менежментийг нь аваад явсан. Энэ төвийг ямар хүмүүс авч явах бол?

-Энэ хөтөлбөрийг хариуцаж авч явах хүмүүс бий. Тэд одоогоор судалгаа хийж, мэдээлэл цуглуулах ажил хийж байна. Дараа тодорхой мэдээлэл өгөх байх. Одоогоор бид Ахмадын хөгжлийн төвийнхөө бүтээн байгуулалтад анхаарч байна.

-Бүтээн байгуулалт ямар шатандаа явна вэ?

-Суурийн болон нэгдүгээр давхрын ажил хийгдэж байна.

-Ахмадын цэцэрлэгт хамрагдахыг хүссэн хүмүүс ямар шаардлага хангах вэ?

-Ахмадын төв маань эмчтэй байна. Магадгүй өдрийн эмчилгээ хийгдэх байх. Аль болох гэртээ ганцаараа үлддэг, үр хүүхдүүд нь дэргэд нь асарч чаддаггүй хүмүүсийг илүү хамруулья гэж бодож байгаа. Хүүхдийн цэцэрлэгтэй адилхан. Өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч, орой авдаг шиг л эцэг, эхийгээ өглөө өдөр өнжүүлэх төвд хүргэж өгөөд орой нь авна. Ажилтай хүмүүс настай аав ээждээ өдөр хоолыг нь хийж өгч амжихгүй, эмээ цагтаа ууж байгаа болов уу гээд санаа нь зовоод явдаг. Бид аль болох өдөржингөө тав тухтай байх гэрийн орчинг бүрдүүлэхээр хичээж байна. Тийм дүүргийн хүн авна гэж харьяалал заахгүй.

Ажаа гэгээнтний санаачилсан олон ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг нь ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдсан, өндөр хөгжилтэй орны төвшинд бүрэн тоноглосон, долоон давхар Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг юм.

Тус эмнэлэг 2014 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж, олон хүнд тусалсаар буй.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 36 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 6 цаг 41 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 6 цаг 46 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 6 цаг 51 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 7 цаг 9 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 7 цаг 19 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 7 цаг 32 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 7 цаг 39 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 8 цаг 36 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 8 цаг 46 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 8 цаг 58 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 9 цаг 9 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 10 цаг 2 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top