x

Б.Саруул: А, В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг наана

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд наймдугаар сарын 15-наас эхэлж, нийслэлийн замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахаар болсоэ тухай мэдээлсэн билээ.

Харин А болон Б бүсрүү орохдоо тодорхой шаардлага хангасан автомашин байх ёстой юм.

Үүнд:

  • Татвараа төлсөн

  • Торгуульгүй

  • Техникийн улсын үзлэгт тэнцсэн байх

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Б.Саруулаас тодруулга авсныг хүргэж байна.

- Шаардлага хангасан, хангаагүй тээврийн хэрэгслийг хэрхэн ялгаж бүсчлэлд нэвтрүүлэх вэ?

- Ирэх сарын нэгнээс эсвэл 15-наас А болон В бүсчлэлд нэвтрэх шаардлага хангасан тээврийн хэрэгсэл буюу торгуульгүй, татвараа төлсөн, техникийн улсын үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгсэлд тусгай таних тэмдэг нааж хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн.

- Бүсчлэлийн хязгаарлалт ирэх сарын 15-наас яг хэрэгжиж эхлэх үү?

- Энэ шат дараатайгаар явагдах учраас яг хэзээнээс эхэлж дагаж мөрдөхийг хэлж чадахгүй. Ямартай ч ирэх сарын эхний долоо хоногт төлбөртэй зогсоолыг бий болгохоос эхлээд шат дараатай хэрэгжүүлнэ.

- Таних тэмдэг наалгасны дараа тээврийн хэрэгсэл зөрчил гаргасан тохиолдолд А болон В бүс рүү нэвтрэх боломжтой юу. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

- Шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наасны дараа бүсчлэл бүр дээр нэмж камер суурилуулна. Тэгэхээр тухайн бүсчлэлд нэвтрэх тээврийн хэрэгслийн дугаарыг камераар хянана гэсэн үг.

Хэрвээ торгуультай тээврийн хэрэгсэл А болон В бүс рүү нэвтрэхэд тухайн бүсчлэл хариуцсан замын цагдаад тухайн машины дугаарыг утсаар мэдэгдэж, арга хэмжээ авах юм.

- Шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл А, В бүсэд нэвтэрч болохгүй гэхээр зарим иргэд хотын төв рүү ирэхийн тулд заавал нийтийн тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатай болж байна. Тэгвэл нийтийн тээврийн хүрэлцээ ямар байгаа вэ?

- Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүсчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орох байх. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусныхаа чиглэлийг богино эргэлттэй болгох тухай үүрэг өгсөн.

Тиймээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар хэрхэн зохицуулалт хийх талаар судалж байгаа байх. Эцэслэж шийдвэрлэгдээгүй байж магадгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас бүсчлэлтэй холбоотойгоор чиглэлд ямар өөрчлөлт орохыг тодруулахад, "Одоохондоо манайд тийм албан мэдээ ирээгүй байна. Хэрвээ тийм мэдээ ирсэн тохиолдолд бид мэдээлнэ" гэсэн тайлбар өгсөн юм.

Улаанбаатар хотын авто замын гурван бүсчлэл

А бүс: Бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу

В бүс: Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.

С бүс: Дээр дурдсанаас гадуур хэсэг

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Khaliunaa (103.206.193.66)
    Torguulia tulchixuud baixad tuluugui gej system deer xaragdaad baidag chin mash buruu. Iimxen systemiin aldaagaa zasaj chiregdel uusgexgui baij chadaxgui baij yaj ene tuluvluguu g barna daa. Tegeed yu yugui exluulex gej yarax baidag n bas buruu, buxii l taliin zoxitsuulaltiig xiichixeed buten bolsonii daraagaar (avtobusnii zoxitsuulalt shiidegdeegui baigaa gej durdaj bna) buxeld n taniltsuulax arga xemjeeg yvuulax eregtei shdee. Xaana xaanaa todorxoigui ajil xereg n jigdereegui baij yu yugui xaana, xorino l geed baix ym. Tsagaa tulaad asuuldiig shiiduuley geed ochixoor turiin baiguullaguud yugaa ch medeegui meddeggui medexgui geed l suuj baidag shdee. Systemee zuv bolgoo exleed!!!!!
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • zochin (202.21.98.162)
    a bused amidardag mashin ni torguulitai irgen yax ve? mashinii busiing gadaa tavix umuu. ene odoo asuusan asuultand xariult ogch bgaa tsaraig ni ee tiim baixaa sain medexgyi bn l gene ingecheed tumen amitang tuiveej baix gej.
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
    • Торгуулиа төлчихөө
      2019 оны 07 сарын 30
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top