Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өнөөдөр таалал төгсчээ.
Энэ тухай мэдээллийг түүний багш О.Баярцогт өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.
Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсөд, түүний төлөө сэтгэл зүрхээ зориулж байсан элэг нэгт Монголчууддаа гүн эмгэнэл илэрхийлье.
Монголчууд түүнд туслахаар #pray4dulguun аяныг өрнүүлсэн билээ.
Ум сайн амгалан болтугуай!