x

Газрын биржийн цахим төвийг нээлээ

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран “Газрын биржийн цахим төв”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбарт байгуулж өнөөдрөөс иргэд, олон нийтэд үйлчилж эхэллээ.

“Газрын биржийн цахим төв”-өөр дамжуулан Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ уг биржэд лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” болон Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киоск”-ийг байршуулсан нь иргэдэд төрийн үйлчилгээ авахад илүү ойртож байна.

Газрын гэрчилгээний хураамж, Кадастрын зургийн үнэ, Барьцаа бүртгэлийн хураамж, Газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр, Газар эзэмших, ашиглах гэрчилгээ үрэгдүүлсэний торгууль, Дуудлага худалдааны дэнчин, хураамжийг “Гэрэгэ Киоск”-оор төлөх боломж нээгдэж байгаа юм.

Харин Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээс иргэд, олон нийт газар өмчлөх, эзэмших, ашиглах болон эрхээ бусдад шилжүүлэхтэй холбоотой арилжаа, газар өмчлөх, эзэмших эрхийн барьцааны лавлагаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ мэдээллийг авах боломжтой.

Лавлах үйлчилгээний нэгдсэн систем Call center/77771285/-ээр Газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын жагсаалт, Газрын төлбөр төлөх дансны дугаар , Үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангаж мессэнжэр болон СМС лавлагаа үйлчилгээ үзүүлэх юм.

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн бөгөөд иргэд олон нийт гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтандаа байршил харгалзахгүй хамрагдаж, газартай холбоотой мэдээ, мэдээллийг авч, газрын дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж арилжаалах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, газартай холбоотой бүхий л мэдээллийг одоо гар утаснаасаа авах боломжтой боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 1 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 11 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 57 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 7 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top