x

Чанар стандартын шаардлага хангасан материалаар замын ажлыг хийж гүйцэтгэхийг даалгалаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-нээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлаж байгаа. Засвар шинэчлэлийн ажлын явцтай хотын захирагч С.Амарсайхан танилцаж, зарим нэг ажлуудыг урагшлуулах талаар үүрэг чиглэл өглөө.

Хотын захирагчид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, УБЗЗАГ-ын орлогч дарга Б.Алгаа болон замын ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийн төлөөлөл замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын явц 40 хувьтай байна. Энэ зам нь 12 метр өргөн дөрвөн эгнээ, замын хоёр талаараа 2.25 м өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц бүтээн байгуулалт юм байна. Төлөвлөгөөний дагуу 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэлх 300 метр замыг энэ сарын 10-нд нээгээд үргэлжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчлэн хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан “Замыг бүрэн хааж, орчны аюулгүй байдлыг ханган шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Ажил хэдий урагштай байгаа ч замтай холбоотой хоёр, гурван асуудал байна. Зам засварын ажлын талбар аль нь гэдэг мэдэгдэхгүй, худалдаа наймааны цэгүүдтэйгээ холилдсон ийм  ойлгомжгүй байж болохгүй. Зохион байгуулалтаа сайжруулж ажилла. Замыг бүрэн хааж ажлуудаа хий. Мөн гүйцэтгэгч компани материалын чанар, стандартад хяналт тавьж, шаардлага хангасан материалаар хий. Хүний нүдэнд харагдахгүй юм чинь юугаар ч хийсэн хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. Одоо хийсэн байгаа энэ холбооны хамгаалалтын шугамын хоолой чинь гарын ая даахгүй, даац авахгүй байна. Хэдхэн сар, жилийн дараа энэ чинь ямар ч хэрэглээгүй болж дахин энэ замыг ухаж засах ажил гарна. Ийм ажил хийх ёсгүй. Энэ 100 метр газарт суулгасан хоолойгоо бүгдийг нь буцаан хуулж аваад, шаардлага хангасан хоолойг нь хий. Хяналт тавих газрууд нь хяналтаа сайн тавьж ажилла” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаны удирдлагуудад өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top