x

Бүсийн наадмуудыг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна

Цагдаагийн байгууллага бүсийн наадмуудын аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааныг Баянхонгор аймагт 2019 оны долоодугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосон.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Засгийн газраас тогтоосон бүсийн наадмуудад нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулахаар нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг улсын баяр наадмын жишгээр зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах юм байна.

Иймд иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

  • Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэх, мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас болгоомжлох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, суудлын бүсээ зүүж, хурдаа тохируулж, шөнийн цагт орон нутгийн замд ойрын гэрэлтэй хөдөлгөөнд оролцох;

  • Олон нийтийн газар болон гол мөрний орчимд бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, харгалзах хүнгүй явуулахгүй байх;

  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, гол мөрөнд орохгүй байх, сум, орон нутаг, байгууллага хамт олны ойн баярыг тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж, аливаа болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос сэргийлэх;

  • Хэрэглээний газ /баллонтой хий/ халуунд халж дэлбэрэх аюултай тул зөв зохистой аюулгүйн санамжийн дагуу хэрэглэх.

  • Олон нийтийн газар бага насны хүүхэд төөрөхөөс сэргийлэн хөтөлж явах, төөрсөн хүүхэд таарсан үед болон гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хамтран ажиллана уу.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Z (64.119.26.152)
    Iluu dutuu naadmaa bolimooroo
    2019 оны 07 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top