x

Хоол, хүнсний гаралтай халдвар, хордлогын болзошгүй эрсдлээс сэргийлэе

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд үйл ажиллагаандаа дараах асуудлыг анхаарч, мөрдөж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвлөж байна.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх явцад үйл ажиллагааны бүх үе шатанд эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, эрсдлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэлээр дотоод хяналтыг хэрэгжүүлж хэрэгтэй.

Иймд байгууллагын удирдлага дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

Үүнд:

  • Дотоод хяналт тавих үүрэг бүхий дотоодын хяналтын баг, ажилтан томилж  ажиллуулах,        

  • Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон дотоод хяналтын журам боловсруулж мөрдөх,      

  • Монгол Улсын “Хүнсний тухай” хуульд “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу өөрийн байгууллагын хэмжээнд бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хяналт тогтмол тавьж ажиллах,

  • Хоол, хүнстэй харьцаж ажилладаг ажилтны хүнсний аюулгүй байдлын болон мэргэжлийг чадамжийг дээшлүүлэх, холбогдох хууль, стандарт, дүрэм, журмыг танилцуулах, судлуулах зэргээр байгууллагын зүгээс чиглүүлэх,

  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталж гаргасан хяналтын хуудсаар /http://inspection.gov.mn/ үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт хийж эрсдэлээ үнэлэх,

  • Дотоод хяналтаар илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, эрсдэлийг залруулах арга хэмжээний төлөвлөгөө гарган шуурхай хэрэгжүүлэх,

  • Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглох,

  • Хяналт шалгалтын менежер, ажилтанд хяналт явуулах цаг хугацааг хангалттай олгох, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх зэргээр байгууллагын зүгээс дэмжиж чиглүүлэх,

  • Дотоод хяналтын ажилтан болон үйлчлүүлэгчийн зүгээс тавьсан зөв санал, шаардлагыг цаг тухайд нь хэрэгжүүлэх, асуудлыг шуурхай шийдэж байх,

  • Шаардлагатай бол илэрсэн дутагдлын мөрөөр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах, давтан сургалтад хамруулах зэрэг арга хэмжээ авч ажиллах,

  • Өөрийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар хоол, хүнсний бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул,  хохирол учруулсан, болзошгүй тохиолдолд эрх бүхий хууль, хяналтын байгууллага, ажилтанд шуурхай мэдээлэн хамтран ажиллах зэрэг болно.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 12 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 30 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 42 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 18 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top