x

G20-ийн тухай мэдвэл зохих мэдээлэл: Америк ба Орос

G20 ГЭЖ ЮУ ВЭ, ТЭР ХЭРХЭН ҮҮСЭВ?

"Их хорь" гэдэг нь дэлхийн 19 улс мөн Европын холбооны албан бус нэгдэл юм. Энэ нэгдэл нь дэлхийн хүн амын 2/3 ба дэлхийн ДНБ-ний 80 хувийг хамардаг.

Үнэн хэрэгтээ бол “Их долоогийн” өргөжүүлсэн хэлбэр юм. Их хорийг бий болгох санаачлага хамгийн анх 1999 онд G7 дээд хэмжээний Сангийн сайд нарын уулзалт дээр болжээ.

АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Итали, Япон бүсийн болон даяарчлалын нийгэм, эдийн засгийн хямралд нөлөөлөхийн тулд улс орнуудын хүрээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тэд ийм дүгнэлтийг 1997-1998 онуудын азийн санхүүгийн хямралын дараа хийсэн байлаа.

Энэ нэгдлийн үйл ажиллагаа нь 2008 он хүртэл Сангийн сайдууд болон Төв банкны тэргүүн нарын түвшинд явагдаж иржээ. 2017 онд  Германы Гамбург хотноо 12 дахь  G20 дээд хэмжээний уулүалт явагдсан ба хэдхэн хоногийн өмнө Японы Осако хотноо 13 дахь G20 -ын уулзалт болсон юм.

G20-Д ЯМАР УЛС ОРНУУД БАГТДАГ ВЭ?

Тусгай байгууллага гэж тоологдох Европын холбоог Европын зөвлөлийн дарга, Европын комиссын  Ерөнхийлөгч төлөөлөх бөгөөд үлдсэн бусад орнуудын тоонд:

Хойд Америкийн – Канад, АНУ, Мексик;

Өмнөд Америкийн – Бразили, Аргентина;

Европ ба Ойрхи Дорнодын – Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Турк, Саудын  Араб;

Азийн – Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Солонгос, Япон;

Африкийн – ӨАБНУ;

Австрали  улсууд багтдаг байна.

Дээд хэмжээний уулзалт бүр дээр тусгай улс орнууд уригддаг. “Байнгын зочин” статус зөвхөн Испани улсад л бий.  2017 оны саммитийн "эзэн орон" Нидерланд, Норвеги, Вьетнам, Сингапурын Ерөнхий сайд нар мөн Филиппин, Сенегал, Гвинеи зэрэг орны Ерөнхийлөгч нарыг урьжээ.

Үүний зэрэгцээ улс орнуудын тэргүүн нараас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэргийн  том олон улсын бүтцийн удирдлага уригддаг.

G20 НЭГДЛИЙН ҮНДСЭН ЗОРИЛГО БА ЗОРИЛТУУД

G20 нэгдлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж тогтвортой өсөлтийг хангах, санхүүгийн хямралаас сэргийлэх, дэлхийн санхүүгийн бүтэц байгуулалтыг өөрчлөн шинэчлэхэд чиглэгджээ.

“Их хорь”-ийн үйл ажиллагааны буянаар ”татварын диваажин” гэх оффшорын бүсийн задлан буулгалтыг эхлүүлсэн юм. Банкны нууцын үндэсний хууль дүрмийг зөөллөж. Татварын талаар мэдээлэл солилцохоор болсон байдаг.

"Их хорь" -ийн шийдвэрээр шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнууд ДБ болон ОУВС-гийн удирдлагад ихээхэн саналын квоттой болжээ.

ОРОСЫГ ХЭН ТӨЛӨӨЛӨХ ВЭ?

Оросыг энэ дээд хэмжээний уулзалт дээр Ерөнхийлөгч Владимир Путин төлөөлнө. Орос барууны хориг арга хэмжээн дор хэдэн жилдээ байгаа ч эдийн засгаа сэргээж эхэлсэн мөн Сирид терроризмын эсрэг амжилттай тэмцэж байгаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлсөн зэргийн ихээхэн дуулиантай үеэр Владимир Путины хийх хоёр талын уулзалтууд ихээхэн сонирхол татаж байгаа юм. Тэрбээр Америкийн Ерөнхийлөгч Трамптай уулзалт хийх нь бүхнээс сонирхолтой байгаа. Путин энэ уулзалтаас гадна Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Чэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Евро Комиссын дарга Жан-Клод Юнкер нарын лидерүүдтэй хоёр талын уулзалт хийнэ. Украины асуудлаар Макрон, Меркель, Путин гурав тусдаа уулзах байх. Мөн  богино хэмжээний уулзалтуудыг хийнэ. Си Жиньпинтэй Москвад тухтай ярилцахдаа тэд хэрхэн хамтрахаа тохиролцсон нь мэдээж.

ЛИНКОЛЬНООС ТРАМП ХҮРТЭЛ

Өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир хоёр Финляндын нийслэлд анхны бүрэн хэмжээний хоёр талын уулзалтыг хийсэн юм. АНУ-д Тагнуулын албыг толгойлж байсан Бреннан хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын дараа Трампыг “Улс орноосоо урвагч” гэж  хэлсэн байдаг юм.  Трамп Оростой харилцаагаа сайжруулахыг хүсдэгч гэсэн АНУ-ын талаас Орост хориод удаа л хориг тавьснаас өөр юу ч хийгээгүй. Хоёр том гүрний харилцаа өнөөдөр байгаагүй хэмжээгээр доош оржээ. Харин тэд Японы Осока хотод зургаадугаар сарын 28-29-нд болох G20 дээд хэмжээний уулзалт дээр дахин уулзахаар ярилцсан. Америкийн дотоодын зөрчил Трампт хүсэл зоргоороо Оростой уулзах боломжийг өгөхгүй байгаа юм.

"ТАНЫ ҮНЭНЧ НАЙЗ А.ЛИНКОЛЬН"

Орос, АНУ хоёрын хооронд дипломат харилцааг 1809 онд тогтоосон юм. Тэр үед Америкийн хоёр дахь Ерөнхийлөгчийн хүү Жон Куинси Адамс Орост суух анхны Элчин сайдаар томилогдон итгэмжлэх жуух бичгээ эзэн хаан I Александрт гардуулж байжээ. Дашрамд сонирхуулахад үүнээс 19 жилийн дараа Адамс тус орны зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон байлаа. Гэхдээ Оросын эзэн хаад Америкийн Ерөнхийлөгч нар уулзаж байгаагүй ч тэд захидлаар харилцаж байсан түүх бий. Түүнээс хамгийн алдартай нь “Чөлөөлөгч” гэгдэх II Александр хаан ба өөрийн оронд боолчлолыг халсан АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн хоёрын захидлууд юм. Тэдний хүмүүнлэг үзэл бодол нь нийлж бие биендээ ихээхэн хүндэтгэлтэй хандаж байсан нь захидлуудаас харагдана.

Линкольн Оросын эзэн хааныг хүүтэй болсонд баяр хүргэж мөн л хариуд нь бас ийм шалтгаанаар захидал авсан байдаг.

Тэдний захидлууд "Таны дотны анд Александр", "Таны үнэнч найз А. Линкольн" гэсэн үгээр тэд  өөрсдийн захидлыг төгсгөдөг байжээ.

"СТАЛИН, РУЗВЕЛЬТ, ТРУМЕН"

АНУ-ын Ерөнхийлөгчийн Оросын лидертэй уулзсан анхны уулзалт нь Зөвлөлт засгийн жилүүдэд болжээ. Гитлерийн эсрэг эвслийн холбоотон орнуудын лидерүүдийн анхны уулзалт 1943 оны арваннэгдүгээр сарын 28-нд Тегеран хотноо болжээ. Зөвлөлтийн лидер Иосиф Сталин ба АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт хоёроос гадна  уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль оролцжээ.

Уулзалт маш нууц нөхцөлд бэлтгэгдсэн ба талууд удтал хангалттай аюулгүй, талуудад таарахаар газрыг хайсан байв.

Эцэст нь тэд Тегераныг сонгосон ба тэнд зөвлөлтийн ба британийн тусгай албад идэвхтэй ажиллаж байсан ба аюулгүй байдлыг тэд хангаж чадах байлаа.

Риа Новости: Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт, Зөвлөлтийн маршал Иосиф Сталин нар холбоотон гүрний Ялтын бага хурлын үеэр, 1945 оны хоёрдугаар сар

Сонирхолтой нь Рузвельт аюулгүй байдлын үүднээс Зөвлөлтийн Элчин сайдын яаманд Сталины хамт байрлаж байсан ба Британийн ЭСЯ  эсрэг талд нь байсан юм. Тэнд тэдний уулзалт болжээ.

Ийм форматтай дараагийн уулзалт нь хоёр жилийн дараа Ялта хотод, түүнээс хэдэн сарын дараа Германы Потсдамд болжээ. Харин Рузвельт сүүлчийн уулзалт хүртэл амьд мэнд байгаагүй ба АНУ-ыг Потсдамд Ерөнхийлөгч Гарри Трумэн төлөөлжээ.

"ХРУШЕВ АНУ-Д АЙЛЧЛАВ"

ЗХУ ба АНУ хоёрын лидерүүдийн хоёр талын анхны уулзалт зөвхөн 1951 онд болжээ. Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн дарга Никита Хрущев түүхэнд анхных болох Зөвлөлтийн лидерийн айлчлалыг АНУ-д хийлээ.

Хрущевын АНУ-д хийсэн айлчлалт есдүгээр сарын 15-27-ны хооронд бараг хоёр долоо хоног үргэлжлэв. Энэ үеэр Зөвлөлтийн лидер АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэртай дөрвөн удаа уулзжээ.

Тэр дөрвөн уулзалтын хоёр нь шууд уулзалт хэлэлцээр байлаа. Өмнө нь хоёр орны лидерүүд Женев хотноо дөрвөн талт уулзалт дээр уулзсан байлаа.

Harry Harris/AP: АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр, Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн дарга Никита Хрущев, түүний эхнэр Валентина хоёртой, Вашингтон, 1959 оны есдүгээр сар

Хоёр орны лидерийн ууулзалтууд болж байсан ч хоёр гүрний харилцаа хүйтэн хэвээр байлаа. Зөвлөлтийн лидертэй хийгдсэн хэлэлцээр дээр германы асуудлууд, Москва, Вашингтон хоёрын худалдааны асуудал, Хятад ба Тайванийн асуудлууд  гол асуудлууд үр дүнгүй өнгөрсөн байв.

Хрущевтай уулзсан АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч нь Жон Кеннеди байв. Тэдний уулзалт 1961 онд Кеннеди тангарагаа өргөснөөс хагас жилийн дараа Вена хотод боллоо. Санаачлагыг Зөвлөлтийн талаас гаргасан ба Хрущев шинэ Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцоно гэж найдсан байж магадгүй.

Гэтэл түүнийхээр болсонгүй. Хрущев Берлиний асуудлыг нэг мөр шийдэх эрмэлзэл гаргасан ч Кеннеди статусыг хадгалахыг илүүд үзжээ. Энэ уулзалтаас хоёр сарын дараа цуутай Берлины хана босчээ.

ТАСС: ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущев, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди нар Карибийн хямралыг Вена хотод ярилцахын өмнө, 1961 он

Кеннеди, Хрущев хоёр уулзалтын дүнгээр ямар нэгэн нийтийн баримт гаргаагүй, нөхөрсөг байдлаар салсангүй. Гэхдээ жилийн дараа хоёр лидерийн эр зориг нь Карибийн хямралын улмаас гарч болох дайны эхлэлийг зогсоож чадсан юм.

"ХУРЦАДМАЛ БАЙДЛЫГ НАМЖААХ"-ААС САЛАН ОДОХ ХҮРТЭЛ

Карибийн хямрал нь хоёр орны харилцаанд ноцтой ул мөрийг үлдээсэн ба АНУ ба Зөвлөлтийн лидерүүдийн дараагийн уулзалт хүртэл арав гаруй жил өнгөрсөн байв.

Америкийн Ерөнхийлөгч Ричард Никсон 1972 онд Москвад түүхэн айлчлалт хийж Зөвлөлтөд ирсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болжээ. Орост түүнийг Леонид Брежнев угтаж авлаа.

Риа Новости: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Зөвлөлтийн коммунистуудын Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев хоёр Стратегийн зэвсгийг хязгаарлах гэрээнд гарын үсэг зурсны дараа, 1972 оны тавдугаар сарын 26

Брежневын захиргааны үеэр ЗХУ ба АНУ-ын хооронд “хурцатмал байдлыг намжаах” үйл ажиллагааны эхлэл тавигджээ. “Пуужингийн довтолгооноос хамгаалах тухай мөн Стратегийн зэвсгийг хорогдуулах (СЗХ-1) гэрээнүүдэд гарын үсэг зурагджээ. Мөн 1975 онд “Союз-Аполлон” хөлгөөр Зөвлөлтийн болон Америкийн сансрын нисэгчдийн анхны хамтарсан түүхэнд анхных болох нислэг хийгдлээ.

ЗХУ-д "Пепси-Кола" үйлдвэр байгуулж, АНУ-д "Столичная" архи зарагдаж эхлэв.

Хурцатмал байдлыг намжаах үйл ажиллагаа Никсоны дараах Ерөнхийлөгч Жеральд Фордын үеэр үргэлжлэв. Жеральд Форд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан 1974 оны арваннэгдүгээр сард Оросын Владивосток хотод айлчлан, тэнд Брежневын хамт Стратегийн цөмийн цэнэг тээгчдийг хорогдуулах гэрээнд гарын үсгээ зуржээ.

Форд 1975 онд Брежневтэй уулзсан (өөр 33 орны лидерүүдтэй бас уулзсан) байв. Тэр уулзалтын үр дүнгээр алдартай Хельсинкийн гэрээнд гарын үсэг зурагдсан билээ.

Риа Новости: ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев ба АНУ-ын Ерөнхийлөгч  Ричард Никсон зөвлөлтийн лидерийн Ялта дахь өргөөнд хийгдсэн хэлэлцээрийн завсарлагаар, 1974 он

Фордын дараагийн ардчилагч Ерөнхийдөгч Жимми Картер Брежневтэй Вена хотноо уулзан Цөмийн бөмбөг тээгчдийн тоог хязгаарлах (СЗХ-2) мөн Сансарт цөмийн зэвсэг байрлуулахгүй байх гэрээнд гарын үсгээ зуржээ.

Тэр уулзалтаас хагас жилийн дараа хурцатмал байдлыг намжаах үе төгслөө. Шалтгаан нь Зөвлөлтийн  цэрэг Афганистанд орсон явдал болжээ.

Картер ч, түүнийг залгамжилсан Рональд Рейган үүний дараа Брежневтэй уулзаагүй билээ.

"ГОРБАЧЕВ БА РЕЙГАН"

Зөвлөлтийн удирдлагыг Михаил Горбачев 1985 онд авсны дараа байдал өөрчлөгдлөө. Тэр жилдээ сүүлийн зургаан жилийн дотор Женевт Америк-Зөвлөлтийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдав. Уулзалтын нарийн дэг байгаагүй ба Рейган Горбачев хоёр орны харилцааг сайжруулахад тус болохоор “чөлөөт ярилцлага” хийхээр болсон байв. Энэ уулзалтаар тодорхой үр дүн гараагүй.

Гэхдээ хоёр орны лидерүүдийн хооронд харилцан ойлголцолт, хэлэлцээр хийж байх эрмэлзэл тогтсон юм. Тэр нь тэдэнд жил бүр уулзаж байх боломжийг гаргаж өгөв.

Denis Paquin/Reuters: Хоёр орны лидерүүд Рейкьявикт уулзах үеэр, 1986 оны аравдугаар сар

Тэдний хоёр дахь уулзалт эхнийхээс 11 сарын дараа Рейкьявик хотноо 1986 оны аравдугаар сард боллоо. Энэ дээд хэмжээний уулзалт үр дүнгүй гэхээр. Гэхдээ Рейганы зөвлөх асан Кен Аделман "Рейган  Рейкьявикт" гэсэн номондоо тэр 48 цагийн дотор "хүйтэн дайныг төгсгөлөө" гэж дурсчээ.

 

Тэдний дараагийн уулзалт Рейганы эх оронд болов. 1987 оны арванхоёрдугаар сард анх удаагаа АНУ ба ЗХУ-ын хооронд Зэвсэглэлийг хорогдуулах гэрээ байгуулагдлаа. Энд Дунд ба Бага тусгалын пуужинг устгах гэрээ яригдаж байв. Хэдэн сарын дараа 1988 оны тав, зургадугаар сард Рейган Москвад хариу айлчлалт хийжээ.

"ХОЁР БУШ, КЛИНТОН"

Мальта аралд 1989 оны арванхоёрдугаар сарын эхээр Михаил Горбачев том Жорж Буш хоёр уулзлаа. Тэри хоёр тэнд юу ярьсан нь өнөөг хүртэл бүрхэг тэдний дурсамжинд ч энэ талаар өгүүлэгдээгүй. Харин тэдний хэлэлцээрийн дараа хэвлэлийн бага хурал тодорхойгоор санагдан үлджээ.

“Дэлхий нэгэн эринийг халан шинэ эринд орж байна. Бид урт замын эхэнд зогсож байна.Тэр зам нь бат бэх энх тайвны эрин рүү хөтөлнө...” гэж Михаил Горбачев хэлэв. Жорж Буш түүний үгийг баяр хүргэн хүлээн авч байлаа.

ТАСС: АНУ-ын дэд Ерөнхийлөгч том  Жорж Буш, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган,  ЗХУКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев нар Нью-Йоркийн булангийн Гавернорс-Айленд арал дээр, 1988 он

Яг тэр үеэр зөвлөлтийн лидер Зүүн Европ ба Балтийн үйл явдлуудад хутгалдан оролцохгүй гэж амлажээ. Тэр үед хоёр Германыг нэгтгэхэд зарчмын зөвшөөрлийг өгчээ. Дараагийн удаа Буш, Горбачев  хоёр 1990 онд Хельсинкид уулзжээ.

Шинэ эрин үнэхээр эхэлсэн байв. Удалгүй Америкийн лидер Зөвлөлтийн лидертэй биш, Зөвлөлт Оросын холбоот улсын Ерөнхийлөгч Борис Ельцинтэй уулзлаа.

Ельцин 1991 оны зургадугаар сард Онцгой байдлын улсын хороо төрийн эргэлт хийх гэснээс хоёр сарын өмнө Вашингтонд очжээ. Төрийн эргэлт бүтэлгүйтсний дараа ЗХУ оршин тогтнохоо болив. Гэхдээ Буш Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Горбачевтай уулзаж амжлаа. Том Буш 1991 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний хооронд Зөвлөлтөд айлчилсан байлаа. Энэ айлчлалаар Стратегийн довтолгооны зэвсгийг хязгаарлан хорогдуулах нэгдүгээр гэрээнд гарын үсэг зурагдсан байв.

Ельцин 1992 оны эхээр Вашингтонд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд айлчлалт хийлээ. Тэр үеэр Ельцин, Буш хоёр “хүйтэн дайн” төгссөнийг зарласан хамтарсан тунхагт гарын үсгээ зуржээ. Буш 1993 оны нэгдүгээр сард Москвад хариу айлчлалт хийсэн байв.

Риа Новости: Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин ба АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Кэмп-Дэвидэд, 1992 он

1993 онд Билл Клинтон Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэр анх удаа Борис Ельциныг Ванкуверт тэр жилийнхээ дөрөвдүгээр сард хүлээн авав.

Анхны уулзалтаасаа тэдний хооронд дотно харилцаа тогтсон ба ерөнхийлөгч нар бие биенээ "найз Борис", "найз Билл" гэж дуудаж иржээ.

Ельцин Клинтон хоёр нийтдээ 17 удаа уулзаж байв.

"ПУТИН, КЛИНТОН БА БАГА БУШ"

Билл Клинтон 2000 оны зургадугаар сарын 3-нд Москвад айлчлан Оросын шинэ Ерөнхийлөгч Владимир Путинтэй танилцав.

Путины өөрийнх нь яриагаар, уулзалтын үеэр тэрбээр Оросыг НАТО-д элсүүлэх боломжийг авч үзэхийг Клинтонд санал болгож байсан гэнэ.

Харилцааг эрчимжүүлж тэд амжаагүй ба Америкийн Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрх төгсч байлаа.

Vincent Yu/AP: Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ба АНУ-ын Ерөнхийлөгч  Билл Клинтон нар Японы  Наго хотноо болсон G8 саммит дээр, 2000 оны долдугаар сар

2001 онд бага Жорж Буш Ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэр анх удаа Путинтэй тэр жилийнхээ зургаадугаар сард Словенийн нийслэл Любляна хотод уулзжээ.

“Би нээлттэй яриа явагдана гэсэн хүлээлттэй байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ миний хүлээлтээс тэр нь давсан нээлтэй шууд сонирхолтой ярилцлага болсон юм” хэмээн Путин анхны уулзалтаа дурссан байдаг.

Америкийн ерөнхийлөгч ч сэтгэлийн хөдлөлөө нууж чадаагүй. “Би түүний нүд рүү хараад сэтгэлийг нь мэдэж түүнд итгэж болно гэж  шийдсэн юм. Энэ хүн эх орондоо шилдгийг авчрах хүн байв” гэж тэр хэлжээ. Найман жилийн дотор тэд олон удаа уулзаж, хамт загасчилж байв.

Ерөнхийлөгч байх хугацаандаа тэд 27 удаа уулзсан байдаг.

"МЕДВЕДЕВ БА ПУТИН, ОБАМА"

Барак Обама ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хоёр орны харилцаа дахин сайжирч эхэлжээ. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Обама хоёрын уулзалт 2009 оны долдугаар сард боллоо Обама тэгэхэд Москвад албан ёсны айлчлалт хийжээ.

Медведев Обама хоёрын хувийн харилцаа өмнөх лидерүүдийнх шиг тогтож чадаагүй.

Ерөнхийлөгч нар байнга уулзаж байсан ч  хоёр орны харилцаа жил тутам муудаж иржээ. Тэд дөрвөн жилийн дотор 12 удаа уулзжээ.

Mikhail Klimentyev/АР: Барак Обама Дмитрий Медведев хоёр Арлингтон дахь Ray's Hell Burger ресторанд  хооллож байгаа нь, 2010 он

Обама Путинтэй анх 2012 онд Мексикт "Их Хорь"-ийн уулзалтаар уулзсан байв. Дараагийн удаа нь G8 дээд хэмжээний уулзалт дээр уулзлаа. Тэр үеэс хоёр орны харилцаанд хурцатмал байдал ажиглагдаж эхэлжээ.

2014 оны Крымын бүх нийтийн санал асуулгын дараа Путин, Обама хоёрын харилцаа эрс муудсан юм.

"ТРАМП ЗАСАГ АВСНЫ ДАРАА"

Цагаан ордны засаг захиргаа солигдоод хоёр орны харилцаанд дулаарал авчирсангүй.

Хоёр жилийн дотор Пути, Трамп хоёр дөнгөж гурван удаа түүний хоёр нь хөл дээр болж өнгөрлөө. Вьетнамд болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дээр Москва Вашингтон хоёр Сирийн байдлаар хамтарсан мэдэгдэл хийснийг тэд дэмжив.

2018 оны зургадугаар сарын 16-нд тэд анхны бүрэн хэмжээний уулзалтаа Финляндад хийж гурван цаг гаруй ярилцлаа. Талууд уулзалтаа “хэрэгтэй, амжилттай” гэж нэрлэсэн байв. Мөн цаашдын уулзалтуудаа тогтмолжуулах ёстой хэлжээ.

Оросын ерөнхийлөгч Трампт Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний бөмбөгийг бэлэглээд “Одоо бөмбөг АНУ-ын талд” гэсэн үгээр уулзалтаа төгсгөлөө.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 10 цаг 2 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 10 цаг 7 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 11 цаг 50 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 12 цаг 4 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 13 цаг 9 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 13 цаг 56 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 14 цаг 14 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 16 цаг 19 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 18 цаг 3 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 18 цаг 30 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 21 цаг 12 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 21 цаг 23 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 21 цаг 39 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 21 цаг 51 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 21 цаг 57 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 22 цаг 3 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 22 цаг 7 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top