x

Ойрын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орно

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй.  Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр  шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар  шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө  Дорноговийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 28-33 хэм, бусад нутгаар   24-29 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын  нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-30-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
HOTULA аппликейшнээр түлш худалдан авах боломжтой боллоо 1 цаг 3 мин НИТХ-ын дэргэд иргэдэд үйлчлэх номын сан нээлтээ хийлээ 1 цаг 5 мин Улаанбаатар хотод BRT замын бүтээн байгуулалт эхэлнэ 1 цаг 9 мин Д.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх 3 цаг 4 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтийн гүйлт” зохион байгуулагдана 4 цаг 46 мин Тэгш, сондгой зохицуулалт хүчингүй болж, хуучин журамд шилжинэ 4 цаг 48 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээлээ 4 цаг 49 мин Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шат хэрэгжиж эхэллээ 4 цаг 50 мин Алтны үнэ түүхэндээ анх удаа 3700 ам.доллараас давлаа 4 цаг 51 мин Олон улсын судлаачид тарваган тахлын аюулыг хязгаарлах арга хэлэлцэж байна 7 цаг 25 мин Иргэний үнэмлэхээр нийтийн тээврээр зорчих боломжийг нэвтрүүлнэ 7 цаг 26 мин Иргэд ‘102 Police’ аппээр замын зөрчлийг мэдээлж, хяналт тавина 7 цаг 27 мин Америк оросын эрчим хүчний эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахаж чадах уу? 7 цаг 27 мин Мал сүргийг тэмдэглэж, улсын бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна 7 цаг 36 мин Нийтийн тээврийн М:1Б ‘Сүхбаатарын талбай–Ботаник’ чиглэлд өөрчлөлт орлоо 7 цаг 39 мин Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно 7 цаг 41 мин Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 7 цаг 44 мин Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ 8 цаг 48 мин Гадаад зээлд хэт хамааралтай төсөв, ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй 8 цаг 51 мин Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал 8 цаг 57 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Балбын гашуун сургамж Үйлтэй таван толгой Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг т... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв
Top