x

Чех улсын цэргийн агаарын хөлгөөр манай улсад дөрвөн тахь авчирч байна

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүүг тус улсын цэргийн агаарын хөлгөөр манай улсад өнөөдөр тээвэрлэн авчирч байна. Энэ нь Европын улс орноос тахь авчирч буй ес дэх удаагийн тохиолдол юм.

Уг үйл явдлын өмнөхөн, Прагийн амьтны хүрээлэн “Монголоос илгээсэн ил захидал” санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулжээ. Энэ нь Чехийн иргэдийн анхаарлыг ихэд татсан байна. Тус аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аяны орлого нь Монголд нэн ховордоод буй мазаалай, бөхөн, хавтгай зэргийг хамгаалах санд орох аж. Нэг ёсондоо, тахийн ес дэх удаа тээвэрлэхэд Прагийн амьтны хүрээлэнг үзэж сонирхсон нийт зочдын санхүүгийн хувь нэмэр шингэсэн гэсэн үг юм.

Мөн Прагийн амьтны хүрээлэнгээс Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай тээврийн шинэ хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх аж.

Монголд Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийнхтэй нийлээд 35 адууг сэргээн нутагшуулаад байна. Чех болон Монголын шинжээчдийн хамтын ажиллагааны ачаар, дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн сүргийн тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр ирж буй тахийн дөрвөн гүүг Говийн Их дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай газарт нутагшуулна. Эндэх тахийн сүргийн тоо толгой 230 гаруй болжээ.

Манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 12 цаг 31 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 12 цаг 36 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 12 цаг 40 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 12 цаг 46 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 13 цаг 4 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 13 цаг 14 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 13 цаг 27 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 13 цаг 34 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 14 цаг 31 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 14 цаг 41 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 14 цаг 53 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 15 цаг 4 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 15 цаг 57 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Кристофер Ноланы трауматай Одиссей Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс...
Top