x

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл П.Микаллер, ХБНГУ-ын Батлан хамгаалахын атташе бригадын генерал Ухтманн, АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе Дэд хурандаа Доршнер, Олон нийттэй харилцах албаны дарга Роб Тэйт нарын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагатай хамтран Афганистан Улсад албан үүргээ гүйцэтгээд ирсэн Монгол цэрэг дайчдыг өчигдөр орой угтан авчээ.

Харин өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Тус шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл нар оролцов. Үйл ажиллагааг нээн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар цэргийн багийн бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ.

Б.Даваа-Очир: Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ

Мөн энэ үеэр цэргийн багийн 9 дүгээр ээлжийн ахлагч ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир “Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд “Эх орон хэмээх малгайтай, “Монгол Улс” хэмээх овогтой нэгэн сэтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Монгол Улс төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байна. Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.

Б.Даваа-Очир: Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ

Дараах цэргийн алба хаагчдад одон медаль гардууллаа. Үүнд ЗХ-ний 330-р ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаярыг “Цэргийн гавьяаны одон”-оор, ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир, ЗХ-ний 284-р ангийн Байрзүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч  Б.Хулангоо, мөн тус ангийн механик жолооч ахлах ахлагч Ц.Нэргүй, ЗХ-ний 124-р ангийн Удирдлагын байрны бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Пүрэвбаатар, ЗХ-ний 150-р ангийн Тасгийн захирагч ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарыг “Цэргийн хүндэт” медалиар, ЗХЖШ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч дэслэгч Ц.Баянбат, ЗХ-ний 011-р ангийн шидэх цэнэг туслах элементийг салган авагч дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 хүнийг “Энхийн төлөө” медалиар, ХЗЦК-ын офицер хурандаа Ж.Мөнхбадрахыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ЗХ-ний 084-р ангийн Ажиллагааны ахлагч тэргүүн ахлагч Ц.Ренчиндоржыг БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, ЗХ-ний 186-р удирдлагын байрын дарга-тасгийн ахлах ахлагч Б.Баярцогтыг “Дайчин алдар I” медалиар тус тус шагнав.

Б.Даваа-Очир: Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ

Мөн түүнчлэн “Эх орны төлөө I” медалиар 2, “Эх орны төлөө II”медалиар 5, “Дайчин алдар I” медалиар 2, ”Дайчин алдар II” медалиар 2, “Эх орны төлөө I хүндэт тэмдэг”2, “Эх орны төлөө II хүндэт тэмдэг” 5, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг” 6, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр 26, нийт120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top