x

Ганц бие эмэгтэйчүүд илүү аз жаргалтай, эрүүл, урт насалдаг

Олон зуун жилийн туршид нийгэмд эмэгтэй хүнийг заавал гэрлэж, гэр бүл зохиосон тохиолдолд л аз жаргалтай, амжилттай амьдарна гэсэн үзэл ноёрхож улмаар энэ нь эмэгтэйчүүдэд сэтгэл санааны дарамт болж, өөрийгөө аз жаргалгүй мэдрэх шалтгаан болсоор ирсэн билээ. Тэгвэл орчин үед энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгааг нэгэн сонирхолтой судалгаа баталж байна.

Тодруулбал Лондонгийн эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрлэлт, хүүхэд зэрэг амжилтын хэмжүүр болсон уламжлалт хүчин зүйлс нь үргэлж амьдралын аз жаргалтай харилцан хамааралтай байдаггүй болох нь батлагдаж байна.

Тэдний хийсэн судалгааны үр дүнд гэр бүл зохиогоогүй ганц бие эмэгтэйчүүд нийгмийн хамгийн эрүүл, аз жаргалтай бүлэг байсан бөгөөд гэрлэсэн бүсгүйчүүдтэй харьцуулахад илүү урт насалдаг болох нь тогтоогджээ.

Сонирхолтой нь гэрлэлт эрчүүдэд илүү "зохьдог" гэдгийг судалгааны багийн ахлагч онцолсон юм. Учир нь эрчүүд гэрлэснийхээ дараа тогтуун болж, эрсдэл хийх нь багасч, өмнөхөөсөө илүү их мөнгө олж, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болсноор арай урт насалдаг гэжээ. Гэтэл гэрлэсэн бүсгүйчүүд өөрийгөө бүхлээр нь гэр бүлдээ зориулж, хамаг хариуцлагыг ганцаараа үүрэх гэж хичээдэг тул эсрэгээрээ арай эрт нас барах хандлагатай байдаг гэнэ.

Энэхүү үр дүнд хүрэхийн тулд эрдэмтэд удаан хугацааны турш ганц бие болон гэр бүлтэй хүмүүсийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан гэрлэсэн хосууд анхандаа ганц бие хүмүүсээс илүү аз жаргалтай амьдардаг хэмээн мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь эдгээр хүмүүс судалгааны үеэр зөвхөн хостойгоо нэг өрөөнд хамт байхдаа л ингэж хариулж байжээ. Харин хос нь өрөөнөөс гараад явсны дараа гэр бүлд нь үүсдэг маш олон асуудал, гомдлуудыг тоочиж эхэлсэн байна. Тэдэнтэй харьцуулахад ганц бие хүмүүс илүү бага зовлон тоочдог болох нь тогтоогджээ.

"Хэрэв та эр хүн бол магадгүй гэрлэсэн нь дээр байх. Харин та эмэгтэй хүн бол энэ талаар санаа зовсны хэрэггүй!" хэмээн Лондонгийн эдийн засгийн их сургуулийн профессор, зан байдал судлаач Пол Долан хэлжээ.

Тэгэхээр өөрийнхөөрөө байж, аз жаргалтай амьдарч л байвал ганц бие байх нь тийм ч муу зүйл биш гэдгийг энэхүү судалгаа баталж байгаа юм.

buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top