x

Улаанбаатарт Олон улсын эрчим хүчний сүлжээний төв байгуулагдана

“Бүс нутгийн даяарчлал ба Монгол Улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. 

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс зохион байгуулж буй олон улсын энэхүү хуралд БНХАУ-ын Жилиний их сургууль, ОХУ-ын Байгалийн болон Дорнод Сибирийн Технологи, менежментийн их сургууль, АНУ-ын Сэлфордын их сургуулийн эрдэмтэн профессорууд оролцлоо.

ШУА-ийн ОУХХ-гийн зөвлөх судлаач, доктор Д.Золбоо "Азийн бүс нутгийн байгууллагын үйл ажиллагаан дахь Монгол улсын үүрэг оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд энэ хурлыг зохион байгууллаа. 2017 оноос эхэлсэн энэ онд дуусч төслийн хүрээнд хамтарч ажилласан байгууллагуудын судалгааны дүнг нэгтгэж, тайлан болгон олон нийт, бодлого боловсруулагчдад хүргэхэд өнөөдрийн хурлын зорилго оршино” гэж байлаа.

Энэ үеэр  "Нэг бүс - нэг зам" олон улсын төсөл боловсруулахад: Хятад, Орос, Монгол улс, “Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор”, “Даяаршил дахь Хятад, Япон, Солонгосын бүс нутгийн хамтын ажиллагаа ба засаглал", “Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжил”, ”Хятадын Торгоны Замын эдийн засгийн бүсийг судлах нь: Бүс, ба Зам санаачлагын хүрээнд Монгол, Казахстаныгхарьцуулах нь”, “Бүс нутгийн интеграци дахь Хятад, Монголын харилцааны шинэ хөгжил” зэрэг 10-аад илтгэлийг гурван орны эрдэмтэд хэлэлцлээ.  

“Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх судлаач, доктор Ж.Баясахаас зарим зүйлийг тодруулав.

“Гурван улсын эдийн засгийн коридорын хүрээн дэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юу?” гэсэн асуултанд тэрээр, “Яг үнэндээ 34 төсөл, хөтөлбөрөөс цаасан дээрх нь их байгаа. Энэ талаар сая харин манай улсын Ерөнхийлөгч Бишкек хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний тавь дахь удаагийн уулзалт дээр хөндөж, манай талаас байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар тавих, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээг байгуулах зэрэг тодорхой саналуудыг тавилаа” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн, “Ер нь бол гурван улсын Эдийн засгийн коридорын төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г хийсэн, бэлэн байгаа. Төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын тал сонирхолтой байгаа. Харин БНХАУ-ын хувьд дотоод нөхцөл байдлаасаа болоод сонирхолоо хараахан илэрхийлээгүй байгаа. Байгалийн хий дамжуулах хоолойн хувьд БНХАУ-ын тал судалж үзье гэдгээ сая мэдэгдсэн.

Эрчим хүчний супер сүлжээ байгуулахын хувьд манай улсад эрчим хүчний нөөц их. Азийн орнуудаас хөрөнгө оруулж хамтран ажиллахаа БНСУ-аас эхлээд илэрхийлээд байна. Ирэх онд Улаанбаатарт Олон улсын эрчим хүчний сүлжээний төв байгуулахаар болоод байгаа. Иймэрхүү тодорхой саналууд тавигдаад байна. Тиймээс манай улсын хувьд одоо хурдны автозамаа хурдан тавьж сайжруулан төмөр замын шинэчлэлээ мөн яаралтай хийж, дэд бүтцийн ажилдаа анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top